2023.10.06

Ш.Адьшаа: МИАТ компани зах зээлийн жишгийн дагуу үнээ буулгаж чадаж байна уу

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.10.06/ үдээс хойших хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл буюу Шинэ сэргэлтийн бодлогод тусгагдсан Зам, тээврийн салбарын төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн талаар Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт танилцууллаа. 

Уг асуудлын хүрээнд гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа: 

Зам тээврийн салбарт хөрөнгө оруулалт татах, гадаад харилцааг хөгжүүлэх тал дээр сайн ажиллаж байгаа гэж бодож байна.Сайд бид хоёр нэг тойргоос гарсан,улс төрийн үзэл бодлын зөрүү бий. Гэхдээ агаарын тээврийн либералчлал, төмөр замын тал дээр анхаарч ажиллаж байгаа. Харин Дарханы зам асуудалтай байгаа. МИАТ компани зах зээлийн жишгийн дагуу үнээ буулгаж чадаж байна уу, эсвэл сонгуультай холбоотой юу, эсвэл ТӨК ашигтай байна гэж харуулах гээд байна уу.

Түүний асуултад Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт хариуллаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn