Ажилсаг малчдаа, аялуулж урамшууллаа
2023.10.16

Ажилсаг малчдаа, аялуулж урамшууллаа

Хичээж байгаа хүнийг амьдрал шагнадаг гэдэг. Тиймээс малчдадаа өвлийг өнтэй, хаврыг ханатай давахад нь дэм тус болох үүднээс одоогоос яг жилийн өмнө 150 сая төгрөгийн шагналын сантай “ӨВӨЛ, ХАВРЫГ ӨНТЭЙ ДАВЦГААЯ” уралдаан зарлаж байсан билээ.

Тэгвэл Ховд аймгийн 16 сум ,63 багаас шалгарсан хашир туршлагатай малчдаа гадаадад аялуулж, өргөмжлөлийг нь гардууллаа. Мөн мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг хангаж Ховд аймгийн хөдөөгийн 16 сумаас шилдгээр шалгарсан сумдадаа шагналыг нь гардуулж баяр хүргэлээ. Энэхүү шагналаа сумынхаа малчдад зориулсан үйл ажиллагаанд зарцуулна гэдэгт итгэлтэй байна.

  • ТЭРГҮҮН БАЙР - ЗЭРЭГ СУМ- 20 сая төгрөг
  • ДЭД БАЙР - ЭРДЭНЭБҮРЭН СУМ - 15 сая төгрөг
  • ГУТГААР БАЙР - МӨСТ СУМ - 10 сая төгрөгийн батламж гардууллаа.

Амьдралын ухаантай, хэний ч гар харалгүй хэдэн малаа онд мэнд оруулчихдаг, ажилч хичээнгүй ийм л хүмүүс ажил үйлсээрээ бусдад зөв үлгэрлэдэг болохоор дэмжихэд ёстой урамтай байдаг юм.