"Khamar Monastery”-2023 улсын дугуйн тэмцээн Сайншанд хотноо зохион байгуулагдаж байна
Манай улсад дугуйн спорт хөгжихийн хэрээр унадаг дугуй сонирхогчдын тоо эрчимтэй өсөн нэмэгдэж байна. Энэ ч утгаараа өнөөдөр Монгол улсын 21 аймгийн 33 баг, 213 тамирчид, нэр хүндтэй дугуйн төлөөллүүд дорнын говь нутагт цугларлаа.
Дорноговь аймгийн дугуй сонирхогчид сүүлийн жилүүдэд томоохон тэмцээн уралдаануудад тогтмол оролцож, аймаг орон нутгаас дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж байна.
Ялангуяа манай аймагт дэд бүтцээ дагасан засмал замын дугуйн спорт хөгжих бүрэн нөөц боломж байна. Түүнчлэн соёл, спорт, аялал жуулчлалыг холбосон шинэ маршрут өнөөдрийн тэмцээнээр дамжуулан бий болж байна. Дорноговь аймагт дугуйн спортыг хөгжүүлэхэд Маамын Чулуун дасгалжуулагчийн хувь нэмэр их билээ. Амьдралын ихэнх хугацааг дугуйн спортод хоёргүй сэтгэлээр зориулсан танд чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Мөн Монголын дугуйн холбооны бодлогоор нийтийн биеийн тамир болсон дугуй сонирхогчдыг дэмжин ажилласны үр дүнд Сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээний насны ангилал, тоо жил бүр улам өсөн нэмэгдэж байгаад туйлын баяртай байна. Дугуй унах нь эрүүл мэндэд тустайгаас гадна агаарын бохирдлыг бууруулах, түгжрэлийг бууруулах зэрэг олон талын ач холбогдолтой тул нийгэмдээ хувь нэмрээ оруулж буй энд хүрэлцэн ирсэн бүх дугуйчдадаа талархалаа илэрхийлье.
Холбоотой мэдээ
2024.12.20
2024.12.20
2024.12.16
2024.07.07
2024.06.15
2024.06.14