“Тэгш боломжийг бүрдүүлэх замаар суралцахуйг дэмжих” төслийн хэрэгжилттэй танилцав
2023.11.01

“Тэгш боломжийг бүрдүүлэх замаар суралцахуйг дэмжих” төслийн хэрэгжилттэй танилцав

Боловсролын Дэлхийн Түншлэл (Global Partnership for Education-GPE) олон улсын байгууллагаас Монгол Улсыг хариуцсан багийн ахлагч доктор Субрата С.Дхар, санхүү хариуцсан мэргэжилтэн хатагтай Правен Прасад, боловсролын мэргэжилтэн хатагтай Ванесса Ж.Паналиган нар Монгол Улсад анх удаа айлчлав.

Айлчлалын хүрээнд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалантай уулзан GPE-ийн үйл ажиллагааны загвар болон Монгол Улсын хамрагдаж болох буцалтгүй тусламжийн талаар мэдээлэл өгч харилцан санал солилцлоо. Мөн БШУЯ-наас GPE-гийн буцалтгүй тусламжийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Тэгш боломжийг бүрдүүлэх замаар суралцахуйг дэмжих” (EQUAL) төслийн хэрэгжилттэй танилцсан юм.

Боловсролын Дэлхийн Түншлэл (Global Partnership for Education-GPE) олон улсын байгууллагын төлөөлөгчид боловсролын салбарын нөхцөл байдлын шинжилгээг хэрхэн хийх талаар болон Монгол Улсын боловсролын салбарын түншлэгч нарын нягт уялдаа холбооны талаар донор байгууллагуудтай (Local Education Group) биечлэн уулзсан. Уулзалтын үеэр “Multiplier fund” буюу үржүүлэгч санд хамрагдахын тулд БШУЯ болон бусад түнш байгууллагуудтай хэрхэн хамтран санхүүжүүлэх боломжийн талаар ярилцжээ.