"Тээврийн долоо хоног 2023" Олон улсын форумд урьж байна
2023.11.03

"Тээврийн долоо хоног 2023" Олон улсын форумд урьж байна

Бид олон улсын тээвэр логистикийн сүлжээтэй аль болох олон сэжимээр холбогдож байж эдийн засгаа тэлнэ.

Тиймээс 2023 оны 11 дүгээр сарын 6-10-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо БҮСИЙН ТЭЭВЭР, ЛОГИСТИКИЙН ХОЛБОЛТЫГ БЭХЖҮҮЛЭХ НЬ сэдэвт “ТЭЭВРИЙН ДОЛОО ХОНОГ 2023” ОЛОН УЛСЫН ФОРУМ-ыг зохион байгуулах гэж байна..

Зам, тээврийн хөгжлийн яамнаас та бүхнийг Монгол Улсын тээврийн салбарын хөгжил, бүс нутгийн олон улсын тээвэр, логистикийн хөгжилд дорвитой эргэлт гаргаж, сэргэлт авчрах зорилго бүхий энэхүү форумд оролцохыг урьж байна.