2023.11.10
Б.Баттөмөр: Монголын нийт татвар төлөгчдийн 93 хувь нь 1 хувийн татвар төлөгч байна
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.11.10/ нэгдсэн хуралдаанаар Цахим систем ашиглан иргэдийн өргөдлийн үр дүнгээр НӨАТ-ын хувь хэмжээг нэмэгдүүлэх тухай УИХ-ын тогтоолын төслийг Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаар хэлэлцлээ.
Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:
"НӨАТ болон татварын орчинг боловсронгуй болгох санаатай тогтоол орж ирж байна. 2023 оны 02 сарын 17 нд Г.Тэмүүлэн даргаар ахлуулсан татварын орчинд дүн шинжилгээ хийх нийгэм, эдийн засагт үүсээд байгаа эргэлзээтэй асуудлыг судлаж, санал дүгнэлт гаргах шаардлагатай бол татварын суурь шинэчлэл хийх шийдвэрийн төсөл боловсруулах танилцуулага бүхий ажлын хэсгийг Тэмүүлэн даргаар ахлуулаад дөрвөн хүн бүхий, миний бие бас орсон их хурлын захирамж гарсан байна. Шинэ тогтоол, энэ тогтоол 2 чинь үндсэндээ давхар явж байна, үндсэндээ татварын орчинд дүн шинжилгээ хийх санал боловсруулах гэж байна. Энэ шинэ тогтоол гарахаар хуучин нь хүчингүй болгох уу?
2019 онд бид нар бүгдээрээ Татварын багц хуулийн шинэчлэл хийсэн ялангуяа гол гол татварууд дээр хийсэн шинэчлэл үр дүнтэй байгаа. Монголын нийт татвар төлөгчдийн 93 хувь нь 1 хувийн татвар төлөгч байна. Мөн ХХОАТ-тай холбоотой асуудал байна, дэд ажлын хэсэг байгуулагдсан уу?"
Түүний асуултад, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн хариуллаа.
Сэтгүүлч
Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn