Хүнс, хөдөө аж ахуйн өвөлжилтийн нөхцөл байдлын талаар Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл өглөө
2023.12.01

Хүнс, хөдөө аж ахуйн өвөлжилтийн нөхцөл байдлын талаар Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл өглөө

УИХ-ын намрын ээлжит чуулган Төрийн ордонд болж байна. Өнөөдрийн /2023-12-01/ хуралдаанаар нийт нутгийн өвөлжилтийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх мэдээлэл сонсож байна.

Хүнс, хөдөө аж ахуйн өвөлжилтийн нөхцөл байдлын талаар Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Энэ жил Монгол Улсын нутаг дэвсгэрийн 50 хувь нь зудын өндөр эрсдэлтэй гэсэн тооцооллыг мэргэжлийн байгууллагууд гаргасан. Нийт 10 аймгийн 22 сум цагаан зуд, найман аймгийн 26 сум цагаанаар зудархуу нөхцөлд шилжсэн. Өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал хүндрэх магадлалтай байгаа тул малчдыг мал, махаа эдийн засгийн эргэлтэд оруулж, эрсдэлийг бууруулахыг Улсын онцгой комиссоос уриалж байна" хэмээн ярив. 

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Хонгорсайхан