С.Бямбацогт: МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ДАЛБААГ ТЭЭГЧ МИАТ-ДАА БАЯРЛАЛАА
Агаарын тээврийн либералчлалыг амжилттай хэрэгжүүлэхэд та нар л манлайлсан. Та нар айлын том хүү шиг ачааны хүндийг үүрч ХЯМД ТИЙЗ-ХҮРТЭЭМЖТЭЙ НИСЛЭГ зорилтыг хэрэгжүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн.
Хэдхэн жишээ хэлье:
2023 онд 15 жил тасарсан ОРОН НУТГИЙН НИСЛЭГ СЭРГЭЖ 8 аймаг руу 7 хоногт тус бүр 2-оос 3 удаа тогтмол нислэгтэй боллоо. Дэлхийн аль ч цэг рүү шууд нислэг үйлдэх МӨРӨӨДЛИЙН ХӨЛӨГ БОЙНГ-787-9 онгоцтой боллоо.
АНУ руу ШУУД НИСЛЭГ ҮЙЛДЭХ OPEN SKY хэлэлцээр байгууллаа.
Агаарын тээврээр 1.САЯ 750 МЯНГАН зорчигч тээвэрлэснээс МИАТ 2023 онд гадаад дотоодын 900.000 зорчигч тээвэрлэсэн бол 2024 онд 1 САЯ 200 МЯНГАН ЗОРЧИГЧ тээвэрлэх том зорилт тавиад байна.
Түүхэндээ хамгийн их буюу 60 гаруй тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж ажилтнуудынхаа 13 дахь сарын цалинг 200%-иар тооцож олголоо. АГААРЫН ТЭЭВРИЙН СЭРГЭЛТ-ийг авчрагч МИАТ тэргүүтэй авиа компаниуддаа баяр хүргэе