ГАЛ ТҮЙМЭРТ ӨРТСӨН ДӨРВӨН ӨРХӨД МОНГОЛ ГЭР ОЛГОЛОО
2024.02.05

ГАЛ ТҮЙМЭРТ ӨРТСӨН ДӨРВӨН ӨРХӨД МОНГОЛ ГЭР ОЛГОЛОО

Баянгол дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлөөс гал түймрийн аюулд өртөж орон гэрээ алдсан дөрвөн айлд таван ханатай гэр олголоо.

Өнгөрөгч онд Баянгол дүүргийн хэмжээнд онцгой байдлын аврагчид нийт 62 удаагийн гал түймрийн дуудлагаар ажиллаж, иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын 15 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.

Эдгээр дуудлагын ихэнх хувийг хүний санамсар болгоомжгүй үйлдлээс үүдэлтэй гал түймэр эзэлж байгаа бөгөөд 10 орчим хувь нь иргэд гэр орноо алдсан тохиолдол бүртгэгдсэн.

Хэдийгээр аливаа гамшиг хэлж бус хийсч ирдэг боловч эрсдэл, аюул ослоос урьдчилан сэргийлэхэд иргэн, байгууллага бүрийн хувь нэмэр, оролцоо чухал юм.

Сэтгүүлч

Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn