Зудын эрсдэлийг бууруулахад чиглэсэн бүх талын арга хэмжээг Засгийн газар, Улсын онцгой комиссоос авч хэрэгжүүлж байна
2024.02.22

Зудын эрсдэлийг бууруулахад чиглэсэн бүх талын арга хэмжээг Засгийн газар, Улсын онцгой комиссоос авч хэрэгжүүлж байна

Дундговь аймгийн хэмжээнд өвөлжилт, хаваржилт хүндэрч, нийт сумдаар цасан бүрхүүл тогтон, малын идэш ховордож цаашид хүндрэх төлөвтэй байна.

Зудын эрсдэлийг бууруулахад чиглэсэн бүх талын арга хэмжээг Засгийн газар, Улсын онцгой комиссоос авч хэрэгжүүлж байна. Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханаар ахлуулсан ажлын хэсэг Дундговь аймгийн Адаацаг суманд ажиллалаа. Улсын онцгой комиссоос 700 тонн өвс, тэжээл үнэ төлбөргүй нийлүүлэх, мөн Адаацаг сумын ЭМТ-д туулах чадвар сайтай, эмнэлгийн бүрэн тоноглогдсон автомашин олгохоор шийдвэрлэлээ.Цаашид өвөлжилт, хаваржилт хүндрэлтэй байгаа говийн бүс нутгаар ажиллах болно. Дэлгэрсайхан сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдлаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn