Нийслэлийг бүсчилж хөгжүүлэх төлөвлөгөөг Сүхбаатар дүүрэгт танилцууллаа
2024.03.05

Нийслэлийг бүсчилж хөгжүүлэх төлөвлөгөөг Сүхбаатар дүүрэгт танилцууллаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сүхбаатар дүүрэгт ажиллаж, нийслэлийг бүсчилж хөгжүүлэх Монгол Улсын Засгийн газрын төлөвлөгөөг танилцууллаа.

Монгол Улсын ирэх 30 жилийн хөгжлийг төлөвлөхдөө нийслэлтэй хамт төлөвлөх ёстой‼️Дүүрэг, хороод өөрсдөө төлөвлөгөө гаргадаг биш хамтдаа төлөвлөж, нийслэл, Засгийн газар дэмжин ажиллах ёстой гэдгийг Ерөнхий сайд онцолсон юм.

Сүхбаатар дүүргийн хувьд Дамбадаржаа болон Бэлх гэсэн хоёр төвд гэр хорооллын дахин төлөвлөлт явагдаж байгаа.

Дамбадаржаа нь Сүхбаатар дүүргийн 13, 14, 15, 16-р хороо хамаардаг бөгөөд жил ирэх тусам хүн ам өсөн нэмэгдэж байгаа онцлогтой бүс. Хүн амын нягтаршил ихсэх тусам агаар, хөрс, орчны бохирдол нэмэгдэхээс гадна сургууль, цэцэрлэг, эрүүл мэндийн байгууллага зэрэг төрийн үйлчилгээний хүртээмж буурна. Иймд нийслэлийг бүсчлэн хөгжүүлж, үйлдвэрлэл үйлчилгээ, төрийн үйлчилгээг цогцоор нь шийдвэрлэхээр Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан дээрх төсөл арга хэмжээний хэрэгжилтийг хангаж ажиллах хэрэгтэй юм.

Бүсчилсэн хөгжлийн бодлогыг танилцуулах уулзалтад төрийн анхан шатны нэгжид ажиллаж буй төрийн албан хаагчид оролцож, Засгийн газрын бодлогыг дэмжиж буйгаа илэрхийлж, зарим саналуудыг хэллээ.

Сэтгүүлч

Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn