2024.04.12

Д.Батлут: Эрчим хүчний систем цаашдаа хэрхэн ажиллах вэ?

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Баттөмөрөөс Монгол Улсын Ерөнхий сайдад хандан “Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний үнэ тариф, баримталж буй бодлогын хэрэгжилт, хэтийн төлөвийн талаар” тавьсан асуулгын хариуг танилцууллаа.

Асуулгатай холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

 УИХ-ын гишүүн Д.Батлут

Өнөөдөр манай эрчим хүчний салбарын хувьд нэлээн хүндхэн жилүүд болж байна. Хот, аймгийн төвүүд, суурин газрууд хөлдөх нөхцөл байдлын эрсдэлд орчихсон байдалтай өвөлжиж байна. Эрчим хүчний систем цаашдаа хэрхэн ажиллах вэ? гэдэг тодорхой байр суурийг сонсмоор байна. 2013 оноос хойш нар болон салхин сэргээгдэх эрчим хүчний 9 компани байгуулагдаад ажилсан 1квт эрчим хүчээ монгол улсын төвийн эрчим хүчний системд 303-606 төгрөгөөр нийлүүлдэг энэ нь нийт эрчим хүчний хэрэглээний 9 хувь борлуулалтын орлогын 27 хувийг аваад яваад байгаа.Компани нь жилд 70-80 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаад байдаг төвийн эрчим хүчний систем бүхэлдээ 180, 200 орчим тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаад байдаг энэ байдлыг хэрхэн засах вэ? Энэ компани гэрээгээ дүгнэх үүрэг хариуцлагын асуудал ярих, үнэ хөлс бууруулах асуудал дээр ямар ахиц гаргах вэ? Яагаад энэ дээр монопол эрхтэй компаниуд яваад төвийн эрчим хүчний системийн алдагдал дээр алдагдал болгоод хувийн хэдэн компани тэнд бараг ажилчин ч байхгүй биз дээ цөөхөн хэдхэн хүнтэй, өртөг их л бага гэж ойлгож байгаа ингээд баахан мөнгө олсон ашигтай ажилласан байдаг юм энэ байдал чинь өнөөдөр эрчим хүчний системийн доторх тарифаа нэмэгдүүлж чадахгүй, ажилчдын цалинг нэмэгдүүлж чадахгүй техник технологийн шинэчлэл хийж чадахгүй ийм л нөхцөл байдалд оруулаад байгаа энийг хэзээ засаж залруулах вэ? Энэ 9 компани дээр ямар ажиллагаа зохион байгуулсан юм гэдэг дээр хариулт өгөөч ээ. Хоёрдугаарт нь уулын баяжмал Эрдэнэт үйлдвэрийн дулааны цахилгаан станц төвийн эрчим хүчинд өөрийнхөө үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчийг 190 орчим төгрөгөөр өгдөг буцаагаад өөрсдөө хэрэглэхээр авахдаа 300 гаруй төгрөгөөр аваад байгаа энэ чинь шударга юм уу?         

Түүний асуултад Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, эрчим хүчний зохицуулах хорооны зохицуулагч П.Товуудорж нар хариуллаа.