2024.05.06
БУЛГАН АЙМГИЙН ХЯЛГАНАТ ТОСГОНД АЖИЛЛАВ
Булган аймгийн Хялганат тосгон газар зүйн байршлын хувьд Сэлэнгэ сумын нутагт дэвсгэрт хамаардаг бол засаг захиргааны нэгжээрээ Хангал суманд харьяалагддаг. Сумынхаа хэмжээний хүн амтай. Гэвч тосгоны статустай.
Тиймээс Хялганат тосгоны удирдлага, зохион байгуулалтыг эрх зүйн хувьд тодорхой болгох талаар саналууд хэлж байлаа. Иргэд Хот, тосгоны эрхзүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга, засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулиар ийм боломжууд бүрдэнэ гэж итгэдэг гэлээ.
Хялганат тосгоны эдийн засгийн бүтцийн 74.6 хувь нь аж үйлдвэр, 4.5 хувь нь үйлчилгээ, 21.1 хувийг хөдөө аж ахуйн салбар бүрдүүлж байна.