Ховд аймгийн Булган сумыг боомт хот болгон хөгжүүлэх боломж бий!
2024.05.02

Ховд аймгийн Булган сумыг боомт хот болгон хөгжүүлэх боломж бий!

Ховд аймгийн Булган сумынхан аливаад авхаалжтай, амьдралдаа хөдөлмөрч хүмүүс. Сумын төвийн хашаа хороо, эгэл малчны хаваржаа бууцнаас хүртэл энэ чанар нь мэдрэгдэнэ.

Сумын төвд баригдаж буй авто зам ашиглалтад орсноор Булганчууд маань шороо тоосгүй тосон замаар зорчдог болно. Цаашлаад Байтаг боомт хүртэлх авто замын барилгын ажлыг энэ онд эхлүүлэх гэж байна.

Энэ зам ашиглалтад орчихвол Булганчууд маань Булган, Байтаг гэсэн 2 боомтоор чөлөөтэй хил нэвтэрч Монгол, Хятад 2 улсын хооронд аялал жуулчлал хөгжих, худалдаа бизнесийн эргэлт сайжрах нөхцөл бүрдэнэ.

Мөн уулзалтын үеэр нутгийн иргэд 2006 онд Булган сумыг тогтой болгож, өнгөрсөн жил шөнийн тарифыг тэглэсэнд талархаж байгаагаа илэрхийлж байв.