2024.04.30

АЖ БОГДЫН НУТГИЙНХАНТАЙ УУЛЗЛАА

Гурван говийг гаталж гурван нурууг давж байж хүрдэг Алтай сумынханд маань хатуу хучилттай авто зам хамгийн их хэрэгтэй байна.

Мөн нэг чухал асуудал нь эрчим хүчний найдвартай эх үүсвэргүй учраас өндөр өртөгтэй нарны станц хэрэглэж байгаа талаар сумын иргэд ярьж байлаа.
Алтай сумынханд маань говийн их дархан цаазат газар сүрлэг Аж богдын нуруугаа түшиглэж аялал жуулчлалыг, газрын хөрс, цаг агаарын онцлог байдлаа ашиглаж газар тариалангаа хөгжүүлэх өргөн боломжууд байна.
Алтайчуудынхаа дэвшүүлсэн санал хүсэлтийг онцгойлон анхаарч ажиллана аа.