Газрын гацааг арилгах эрх  зүйн реформ хийхэд манлайлан ажиллана
Нацагдоржийн Батсүмбэрэл
2024.06.13

Газрын гацааг арилгах эрх зүйн реформ хийхэд манлайлан ажиллана

УИХ-ын сонгуулийн 10-р тойрог буюу Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт  Монгол Ардын Намаас нэр дэвшигч Нацагдоржийн Батсүмбэрэлийг танилцуулж байна. 

Н.Батсүмбэрэл бол “дотоодын бүтээгдэхүүн”. Ээжийнхээ багш мэргэжлийг өвлөн Монгол Улсын Багшийн Их Сургуульд Түүх нийгмийн багш мэргэжлээр сурч төгсөөд цаашлаад тус сургуульдаа Боловсролын удирдлагын  магистр, Улс төр судлалын докторын зэрэг хамгаалжээ. Мөн Батлан хамгаалахын их сургуульд Аюулгүй байдал судлалын докторын зэрэг хамгаалахаар суралцаж байна. 

Сүүлийн 16 жилийн улс төр, нийгмийн ажилд зүтгэсэн түүний амьдрал бүхлээрээ Нийслэл хот, тэр дундаа Чингэлтэйтэй холбоотой.  2008 онд  25 настайдаа хотын сэхээтнүүдийн төв гэгддэг  дөч, тавин мянгатад нэр дэвшиж, дүүргийн төлөөлөгчөөр  сонгогдож байв.  Дүүргийн  ИТХ-д хоёр, Нийслэлийн ИТХ-д хоёр удаа иргэдийнхээ итгэлийг хүлээн сонгогдохдоо тойргоо солиогүй нэгэн. 2012-2013 онд Батсүмбэрэл дүүргийн Засаг даргын орлогчоор ажилласан нь хожмоо дараагийн түвшинд хариуцлага үүрүүлэн  Засаг даргаар ажиллуулах нэг том шалгуур болсон. Түүний манлайлсан энэ дөрвөн жилд Чингэлтэй дүүрэг, боловсрол-эрүүл мэнд, аюулгүй байдал, стандартаараа “Хүн төвтэй” “ЖИШИГ ДҮҮРЭГ” болж чадсан.

Чингэлтэй дүүрэгт 1500 орчим нэгж талбар газрыг амжилттай чөлөөлсөн юм. Чөлөөлсөн газар дээрээ 6 эмнэлэг, 4 сургууль 7 цэцэрлэг ашиглалтанд орсон. Тухайлбал, 3 дугаар хороонд Өрхийн эрүүл мэндийн шинэ төв хэдийнээ ашиглалтанд орчихсон иргэддээ үйлчилж байна.

Газар чөлөөлөлтийн ажлууд дундаас хамгийн их сорилттой тулгардаг нь хуучин барилгыг нурааж газраа чөлөөлөх байдаг. Гэсэн Урт  цагааны хуучин барилгыг нурааж, нийслэлд өнгө нэмэх цэцэрлэгт хүрээлэн, газар доорх авто зогсоол барих бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэв. Энэ санаачлага нь хотын төвд  шинээр цэцэрлэгт хүрээлэн барих хязгаарлагдмал боломжтой энэ үед нүдээ олсон ажил болж байна.  

Сүхбаатар, Чингэлтэйн бүс нутагт эрчим хүчний “Сэлбэ” дэд төвийг дагасан бүтээн байгуулалт өрнөж байна. Ингэснээр Сүхбаатар, Чингэлтэй дүргийн гэр хорооллын 12 мянган айл, 50 мянган иргэн орон сууцанд орох боломж бүрдэв. Мөн Хайлааст, Дэнжийн мянга, Сэлбэ сууршлын бүсийг дахин төлөвлөж эрчим хүч, авто замын хатуу дэд бүтэц болон иргэдийн хөдөлмөр эрхлэлтиийг дэмжих төв зэрэг нийгмийн зөөлөн дэд бүтэц хослосон, гэр хорооллын төгс шийдлийг бүтээн байгуулах төлөвлөгөөгөө бэлэн болжээ.

Н.Батсүмбэрэл Нийслэлийн ИТХ дээр газартай холбоотой асуудал дээр санаачилгатай ажиллаж, ширүүхэн үзэлцэж байв. Чингэхдээ нийслэлийн харьяа байгууллагууд болох Соёлын төв өргөө, Улсын ардын дуу бүжгийн чуулга, Дуурийн театр, эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн газруудыг хэн анх наймаалцсан, асуудлыг шударгаар шийдэх шаардлагыг ч хурцаар гаргаж ирж тавьсан. Газрын асуудлаар нийслэлийн Иргэдийн хуралд нээлттэй сонсгол хийхийг шаардсан.  Одоо тэрбээр сонсголд бэлтгэх ажлын хэсгийг ахлан ажиллаж байна. Тэрээр энэ удаагийн сонгуульд “Газрын гацааг арилгах ЭРХ  ЗҮЙН РЕФОРМ” хийхээр нэр дэвшиж байна. 

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn