ОЛОН УЛСЫН САЙН ДУРЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХӨВСГӨЛ АЙМАГРУУ ТЭЛЛЭЭ
Японы Улсын "The Global Organization Of Dreamers" буюу GOOD олон улсын сайн дурын байгууллагын залууc 4 дэх удаагаа Монголд ажиллах гэж байна.
Тэд 2019 онд 30, 2022 онд 16, 2023 онд 24 хүний бүрэлдэхүүнтэй ирж “Гэрэл асаая клуб”-ийн залуустай хамтран нийгэмд тустай, сайн дурын ажлууд гүйцэтгэж байв.
Тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан “Итгэлийн мод, “Сорхогтуни” "Гэрэл" төвийн байрны гадна болон дээвэр засварын болон Их залуу багийн өргөн гудамд байрлах хүүхдийн тоглоомын талбай, худаг засварын ажлууд гүйцэтгэжээ. Улмаар 2022 онд "Гэрэл асаая клуб"-ийн залуустай 5 жилийн хугацаатай хамтын ажиллагааны санамж бичиг үзэглэж, жил бүр ирэхдээ Монголын ёс заншил, уламжлал, соёл, хээр тал, мал аж ахуйтай танилцаад, найз нөхөрлөлийн нандин дурсамж бүтээгээд буцдаг уламжлал тогтоосон юм.
Харин энэ удаа тэд 26 хүний бүрэлдэхүүнтэйгээр 8 дугаар сарын 8-15-ны өдрүүдэд Хөвсгөл аймагт ажиллахаар төлөвлөжээ. GOOD олон улсын байгууллагын менежер Kentaro Nagase гүйцэтгэх ажлаа урьдчилан сонгохоор Хөвсгөл аймгийн Мөрөн суманд ажиллаад буцлаа.