"TES ARENA" цогцолборыг олон зориулалтаар ашиглана
2024.08.12

"TES ARENA" цогцолборыг олон зориулалтаар ашиглана

Суманд байгуулагдсан TES ARENA цогцолборыг сайхан болжээ хэмээн иргэд сайшааж байна. Сайхан болох нэг хэрэг, харин төслийн багийнханы иргэдэд зориулсан олон зүйлс, цаашид олон зориулалтаар ашиглаж шийдлүүд гаргасны заримаас онцольё.

  • Ус цэвэршүүлэгчээр тоноглосон ундны усны цэгүүдийг 4 өнцөгт гаргажээ. Гар утас цэнэглэгчүүдийг бас байршуулжээ.
  • Төвлөрсөн цэвэрлэхэд холбогдсон цаашид өвөл зунгүй ашиглах боловсон ариун цэврийн өрөө шийджээ.
  • Улаан цэнхэр суудлууд бүхий зочдын асруудыг хөдөлгөж талбайгаа цаашид томсгож, жижигсгэх боломжтой дэвшилтэт технологи сонгожээ.
  • Цогцолборын төв асарыг өвөлдөө шалны халаалт, зундаа кондишн бүхий дээрээ террас доороо коффешоп худалдаа чиглэлээр ажиллуулахаар давхар шилэн фасадтай бизнес төв болгох зориулалттай ажээ.
  • Мөн зөвхөн жилдээ ганц наадам хийдэг биш иргэдийн соёл амралтын хамгийн гол нь өдөр тутмын нийтийн биеийн тамир чийрэгжүүлэлтийн зорилгоор төлөвлөжээ.
  • Энэ бүх зориулалтыг хангахын тулд байршлыг сумын төв дотроо иргэдэд маш ойр байдлаар сонгон байршуулжээ.

Төсвийн багахан дэмжлэг, хамгийн гол нь иргэд, ААН-ын хандив тусламжаар боссон уг төвийг орон нутгийн өмчдөө бүртгэн, хайрлан, хамгийн гол нь олон талт зорилгоор сайхан ашиглахыг иргэдээсээ хүсье. Тус төвийг барих ажлыг удирдан зохион байгуулсан УБ хот дах Нутгийн зөвлөл, сумын удирдлагуудад талархлаа илэрхийлье. Энэхүү төвийн бүтээн байгуулалтад санхүүгийн дэмжлэг болон дизайн, менежмент, гүйцэтгэлд онцгой сэтгэл гарган ажилласан Тэсо группын хамт олондоо бас талархал илэрхийлье.

Энэ шийдлүүд амжилттай болж үр дүнтэй ашиглагдвал төсвийн хөрөнгө оруулалт өгөөжтэй, ашиглалттай, иргэдийн амьдралын хэв маяг, бизнес орлогыг дэмжсэн бусад сумдад санаа авахуйц төсөл болоосой гэж хүсэж бна. Тэсчүүддээ ирэх шинэ зуундаа үлэмж амжилт гарган улам тод гэрэлтэхийн ерөөл өргөе.