МОНГОЛД АНХ УДАА ХҮҮХДИЙГ ХӨЛИЙН ГАЖГААС СЭРГИЙЛЭХ СУРАГЧ ГУТАЛ ЗОХИОН БҮТЭЭЖЭЭ
2024.08.16

МОНГОЛД АНХ УДАА ХҮҮХДИЙГ ХӨЛИЙН ГАЖГААС СЭРГИЙЛЭХ СУРАГЧ ГУТАЛ ЗОХИОН БҮТЭЭЖЭЭ

Хувцас, тэр тусмаа гутал загвар зөвхөн биеийг гадны нөлөөнөөс хамгаалах үндсэн үүргээсээ хальж эрүүл мэндийг дэмжих, цаашлаад амьдралын чанарыг дээшлүүлэх хэрэгсэл болжээ. Тодруулбал, монгол дизайнерууд анх удаа монгол хүүхдийн хөлийн бүтцийг судлан, эрүүл мэндийг нь дэмжих сурагч гутлыг зохион бүтээгээд байна.

Анх ШУТИС-ийн эрдэмтэд бүх аймаг, хотыг хамруулан 2080 хүүхдийн тавхайн бүтцийн судалгаа хийжээ. Тухайн судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 55 хувь нь тавхайн бүтцийн өөрчлөлттэй гарчээ.

Энэ дагуу ЧИГ брэнд мөн сургуулийн насны хүүхдүүдийн өмсөж буй гутлын нэр төрөл, хэрэглээ, эдэлгээний чанарын судалгааг орон даяар явуулжээ. Судалгаанд 4000 гаруй хүүхэд, тэдгээрийн эцэг эх, багш хамрагдсан байна.

Судалгаагаар нийт хөлийн хэмжилтэд хамрагдсан хот, хөдөөгийн ЕБС-ийн 6-18 насны эрэгтэй 1017, эмэгтэй 1001 хүүхдийн тавхайн хэлбэрийг судалж үзэхэд ул хүнхэр ихтэй болон хэвийн ултай охид 52.8%, хөвгүүд 38.2%-тай байсан нь судалгаанд оролцсон хүүхдүүдийн талаас илүү хувь нь ямар нэгэн тавхайн эмгэг, хөлийн буруу хөгжилтэй байгаа нь батлагджээ.  

Хүүхдийн хөл өсөж хөгжих тодорхой хугацаа байдаг бөгөөд ихэнх тохиолдолд охидынх 16-17 насны хооронд, харин хөвгүүдийн хөл 18-20 насанд бүрэн өсөж хөгжилт нь зогсдог байна. Хөлийн хэлбэр өөрчлөгдөж байгаа энэ хугацаанд хөлийн зөв хэлбэр, зөв гишгэлтийг бий болгох нь чухал гэж үздэг.

Хэрэв хүүхэд өөрт таараагүй, тухгүй гутал өмсөж хэвшвэл хөлийн тавхайн эмгэг буюу тавхайн хавтгайрал үүсдэг байна. Тавхай хавтгайрснаар хүүхдийн хөл өвдөх, өвдөгний үе, цаашлаад түнх багана, нуруунд өөрчлөлт ордог.

Иймээс ЧИГ брэнд дээрх судалгаануудад үндэслэн монгол хүүхдийн хөлийн хэлбэрт тохирох, хөлийн эрүүл хөгжлийг дэмжих, 100 хувь арьсан, МАЗА сурагч гутлыг зохион бүтээжээ. МАЗА сурагч гутал нь монгол хүүхдийн онцлогт тохирсон, хүүхдийн тавхайн бүтцийн гажгийг засах, хөлд хөнгөн, тав тухтай, өмсөж, тайлахад хялбар, доргионоос хамгаалсан, цэвэр арьсан, загварлаг гээд олон давуу талтай аж.