Ч.Ундрам: Бид хөгжихийн тулд Дэлхийн ШУ, Бизнесийн хэл болох Англи хэлийг сурахаас өөр аргагүй
2025.04.18

Ч.Ундрам: Бид хөгжихийн тулд Дэлхийн ШУ, Бизнесийн хэл болох Англи хэлийг сурахаас өөр аргагүй

МҮОНТ-ийн "Зөв" мэтгэлцээн өнгөрсөн долоо хоногт /2025.04.16/ "Монгол улс сургалтын хөтөлбөрт англи хэлийг албан ёсны хоёрдогч хэл болгох нь зүйтэй" сэдвийн хүрээнд болж УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Ч.Ундрам оролцож мэтгэлцлээ. 

Тэрбээр "Хэл бол үндэсний дархлаа гэдэгтэй хэн ч маргахгүй. Монгол Улс дэлхийтэй хөл нийлүүлэн хөгжихийн тулд шинжлэх ухаан, технологийн нэгдсэн хэл болох англи хэлийг судалж, эзэмших нь зөв. Монгол Улс Үндэсний сургалтын хөтөлбөртэй байх ёстой. Эх хэл, түүх соёлоо мэддэг, англи хэлтэй дэлхийд өрсөлдөх чадвартай Монгол иргэнийг бэлдэхэд тэгш гарааны боломжийг бүрдүүлэх нь зөв" хэмээх байр суурийг илэрхийлсэн юм.