Төрийн албаны зөвлөлийн гишүүдтэй уулзав
2024.08.21

Төрийн албаны зөвлөлийн гишүүдтэй уулзав

Төрийн албаны зөвлөлийн дарга Л.Цэдэвсүрэн, төрийн албаны зөвлөлийн танилцуулга, эрхлэх асуудлын хүрээнд хэрэгжүүлж байгаа ажлын явц, ойрын болон хэтийн зорилт, төрийн албаны хүний нөөцийн бодлогоор дамжуулан авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар товч танилцуулав.

Тодруулбал, Төрийн албаны зөвлөл нь орон тооны таван гишүүн, ажлын албаны 56, Ёс зүйн хороо нь орон тооны тав, орон тооны бус дөрөв гишүүн, 24 ажлын албаны орон тоотойгоор ажиллаж байна. Төрийн албаны тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан 28 удаа нэмэлт өөрчлөлт орсон. Өнөөдрийн байдлаар Төрийн албаны тухай хуулийг дагасан 47 журам, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг дагасан дөрвөн журам, 2030 он хүртэл хэрэгжих Үндэсний хөтөлбөрөөр хуулийн хэрэгжилт хангагдаж байна. Төрийн албан тушаалтанг ажлын нөхцөл байдал, цаг үеийн асуудлаас шалтгаалан өөрчлөн томилж байгаа нь төрийн албан хаагчийн нийгмийн баталгаанд сөргөөр нөлөөлж байгааг онцоллоо.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд төрийн нийт 4267 байгууллагад 229,621 төрийн албан хаагч ажиллаж байгаагийн 22,002 нь төрийн захиргааны, 4103 нь улс төрийн, 47,689 нь төрийн тусгай, 155,827 нь төрийн үйлчилгээний албан хаагч байна. Төрийн албаны хяналт шалгалтын хүрээнд төрд учруулсан хохирлыг холбогдох байгууллагуудтай хамтран өнөөдрийн байдлаар 451 сая төгрөгийг барагдуулаад байна хэмээлээ.

undefined

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ, төрийн албаны холбогдох судалгаа, мэдээлэлтэй танилцан санал солилцлоо. Тухайлбал, Төрийн албаны тухай хууль шинэчлэгдэн батлагдсанаар төрийн алба мэргэшсэн, тогтвортой, хариуцлагатай, улс төрөөс ангид байх, ёс зүй сахилга хариуцлагыг мөрдөж байгаа эсэхэд хяналт шалгалт хийх, шаардлагатай гэж үзвэл Төрийн албаны тухай хуулийг шинэчлэх тал дээр дэмжин ажиллахаа илэрхийллээ.

Ташрамд дурдахад төрийн албан хаагчийн нөөцөд бүртгэгдэх 2024 оны гуравдугаар улирлын ерөнхий шалгалтын бүртгэл  (2024.08.21) -нд эхлэх юм байна.