2024.08.23
БАРУУН САЛААНЫ ЭЦСИЙН АВТОБУСНЫ БУУДЛЫН ЭРГЭЛТИЙН ХЭСГИЙН 1100 МКВ ТАЛБАЙГ ЗАСВАРЛАЖ ДУУСЛАА
Сонгинохайрхан дүүргийн Дэд бүтцийн хөгжлийн алба ОНӨААТҮГ-аас хороодын нутаг дэвсгэрийн хатуу хучилттай авто замуудын эвдрэл гэмтлийг нөхөж, засварлах ажлыг гүйцэтгэж байна.
Тус ажлыг орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар нөхөж засварлах ажлыг Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Б.Хуягбаатар эхлүүлэх шийдвэр гаргасан нь ийнхүү ажил хэрэг боллоо.
Тухайлбал, СХД-ийн 24 дүгээр хороо Баруун салааны эцсийн автобусны буудлын эргэлтийн хэсгийн 1100 мкв талбайг бүрэн хучих ажлыг Дэд бүтцийн хөгжлийн алба ОНӨААТҮГ гүйцэтгэж дууслаа.
Мөн 19 дүгээр хороо “МИРАЖ” үйлчилгээний төвөөс “Нэгдсэн эмнэлэг” хүртэлх байшин хороолол дундах авто замын эвдрэл, гэмтлийг нөхөж, хэмжилт хийж байна.