2024.08.29
Б.Баярбаатар: Төр гэдэг дан ганц парламент биш, төрийн албан хаагчийн ёс суртахуунаас эхэлдэг
УИХ-ын БСШУС-ын байнгын хорооны хуралдаанаар МУ-ын нэгдсэн төсвийн 2023 оны гүйцэтгэл, ЗГ-ын 2023 оны санхүүгийн нэгдсэн тайлан болон МУ-ын 2023 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Б.Баярбаатар:
Төсвийн гүйцэтгэл хэлэлцээд дуусах гэж байна. Хөнгөн, хуумгай хэлэлцэж баталсан сүүлийн гүйцэтгэл байгаасай гэж бодож байна. Үүний дараа ямар үр дүн үлдсэн бэ гэдгийг тунгааж бодоорой. Цаг зав гаргаад хуралдаж байгаа энэ зүйл үр дүнтэй байх ёстой. Жилээс жилд хэлэлцсэн болоод, хариулсан болоод явдаг. Дараагийн удаа өндөр шаардлага тавьж ажиллана. Аудит баахан зөрчил илрүүлсэн талаар мэдээлдэг, хариуцлага тооцсон зүйл байхгүй.
Төр гэдэг дан ганц парламент биш, төр гэдэг чинь төрийн албан хаагчийн ёс суртахуунаас эхэлж байгаа юм. Байнгын хорооны хуралдаан дээр хэлсэн ёс зүй, ёс зүй гэдэг нь зөвхөн хувь хүний хоорондын харилцааны асуудал биш, төсвийн мөнгийг зөв зүйтэй зарцуулах нь хүртэл ёс суртахууны асуудал гэж. Дараа дараагийн төсвийн гүйцэтгэл дээр нэхэл хатуутай ажиллах учраас хариуцлагатай ажиллаарай.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn