2024.09.24

Б.Жавхлан: Хөрөнгө оруулалтын цоо шинэ мөчлөг эхэлж байна


Фитч агентлагаас Монгол Улсын 2024 оны зээлжих зэрэглэл “В+ тогтвортой” болж сайжирсныг өнгөрсөн 7 хоногт зарласан. Монгол Улсын хувьд сүүлийн жилүүдэд гадаад өрийн хэмжээг бууруулж, гадаад валютын нөөцөө нэмэгдүүлж, төсвийн сахилга бат болон экспортыг нэмэгдүүлэх арга хэмжээ нь уул уурхайн бүтээгдэхүүний үнийн бууралтад тэсвэртэй болсныг харуулсан гэж Фитч агентлаг үзсэн байна. Үүнээс гадна 2024 оны УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүн нь Монгол Улсад “улс төрийн тогтвортой байдал” үргэлжлэх дохио өгсөн учраас зээлжих зэрэглэл сайжрахад нөлөөлжээ.