Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан хэлэлцэж байх үеэр ихээхэн анхаарал татсан зүйл бол төсвийн зарцуулалтын хяналт ба үнэлгээний биелэлттэй холбоотой асуудлууд байлаа.
Жишээ нь, 2023 оны тайланд тэмдэглэснээр урсгал зардал ДНБ-ий 30 хувиас хэтрэхгүй байх ёстой. Гэвч 2023 оны тайланд нийт зарлага ба цэвэр зээл ДНБ-ий 32,7 хувь нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл, орлого нэмэгдэхийн хэрээр зарлага нэмэгдсэн. Мөн төсвийн гүйцэтгэлтэй холбогдуулан Үндэсний аудитын газраас өгсөн зөвлөмжийн 60.9 хувь нь биелсэн гэх. Ингэхдээ өмнөх онд өгсөн нийт 17 зөвлөмжийн гуравхан нь биелсэн зэрэг.
Мөн цаашид төсвийн төсөл болон зарлага, гүйцэтгэлтэй холбоотой асуудал дээр дээрх асуудлыг давтуулахгүй байхын тулд Төсвийн зарлагын хяналтын хороо туйлын чухал үүрэгтэй байгааг УИХ-ын гишүүд онцолж байлаа.
Тэгвэл энэ парламентад Төсвийн зарлагын хяналтын дэд хороог УИХ-ын гишүүн Д.Батбаяр даргалах боллоо. Тус Дэд хороо нь эрхлэх асуудлынхаа хүрээнд судалгаа хийх, холбогдох мэдээлэл авах, зохих албан тушаалтан, иргэн, байгууллагаас тайлбар авах, ажлын хэсэг байгуулах, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, санал, дүгнэлт гаргаж, түүнийгээ харьяалагдах Байнгын хороонд, шаардлагатай бол Байнгын хороогоор уламжлан нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх, эрхэлсэн асуудлаараа тогтоол гаргах эрхтэй байдаг.
Далайн Батбаярын хувьд, Бүгд Найрамдах Чех Улсын ЮЁОП Карлийн Их сургууль болон Чех Менежментийн Институтыг эдийн засагчаар. Мөн МУИС-ийг эрх зүйч мэргэжлээр төгсөн. Доктор зэрэгтэй. “Монгол Чех Металл” ХХК-ийн гүйцэтгэх захирал, “Монголын Хэрэглэгчийн Эрх Ашгийг Хамгаалах Нийгэмлэг”-ийн зохицуулагч зэрэг албыг хашиж байсан. Англи, Чех, Орос хэлтэй гэжээ.
Эх сурвалж: