БАТЛАН ХАМГААЛАХЫН СЭРГЭЛТ УДИРДАХ БҮРЭЛДЭХҮҮНЭЭСЭЭ ЭХЭЛНЭ
2024.09.26

БАТЛАН ХАМГААЛАХЫН СЭРГЭЛТ УДИРДАХ БҮРЭЛДЭХҮҮНЭЭСЭЭ ЭХЭЛНЭ

“Батлан хамгаалахын сэргэлт” салбарын удирдах ажилтны зөвлөгөөнийг зохион байгууллаа.Зөвлөгөөнд Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ БИЕЧЛЭН ОРОЛЦОЖ, БАТЛАН ХАМГААЛАХ САЛБАРЫН ШИНЭ СЭРГЭЛТЭД Засгийн газрын зүгээс онцгой анхаарал хандуулахаа илэрхийллээ.

  • Батлан хамгаалах салбарын сэргэлт удирдах бүрэлдэхүүний ажилдаа хандах хандлага, манлайлал, хүний нөөцийн чадавхийг сайжруулахаас эхэлнэ.
  • Салбарын хөрөнгө оруулалтыг 4 дахин нэмэгдүүлж, алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэнэ.
  • Эхний ээлжинд бүсчилсэн байдлаар Зэвсэгт хүчний жишиг анги болгож хугацаат цэргийн болон нийт алба хаагчдын ажиллах амьдрах орчин нөхцөлийг сайжруулна.
  • Хугацаат цэргийн албан хаагчдын сургалтын хөтөлбөрийг өөрчилж, цэргийн эрдмээс гадна англи хэл, компьютер гэх мэт нийгэмд хэрэгцээт анхан шатны сургалтад хамруулж цэргийн албанаас жолооны болон бусад мэргэжлийн үнэмлэхтэй халагддаг тогтолцоог бүрдүүлнэ.
  • Хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, дүрмийн бус харилцааг халсан салбар болгож төлөвшүүлнэ.
  • Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний салбар улс орны томоохон бүтээн байгуулалтад тэргүүлэх үүрэгтэй оролцох боломж бололцоог нээнэ.
  • Батлан хамгаалах аж үйлдвэрлэлийн сэргэлтийг бодитой бий болгоно.
  • Батлан хамгаалах салбар эх оронч үзлийг түгээн дэлгэрүүлэх, үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхийг нэмэгдүүлэх гал голомт нь байхад онцгой анхаарна.
  • Удахгүй болох хугацаат цэрэг татлагын ажлын бэлтгэлийг бүрэн хангаж, цэргийн насны залуусын эрүүл мэндийн үзлэгийг чанартай хариуцлагатай явуулахыг чухалчилна.
  • Энэ чиглэлээр БАТЛАН ХАМГААЛАХЫН СЭРГЭЛТ-ийг хурдтай хэрэгжүүлэх үүрэг чиглэлийг БХЯ, ЗХЖШ, нэгтгэл ангиудын удирдлага, нийслэл, аймаг , дүүргийн Цэргийн штабын удирдах бүрэлдэхүүнд үүрэг болголоо.

БАТЛАН ХАМГААЛАХЫН СЭРГЭЛТ МОНГОЛ УЛСЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, МОНГОЛ ХҮНИЙ ҮНЭТ ЗҮЙЛИЙН ДАРХЛААГ НЭМЭГДҮҮЛЭХЭД ЧИГЛЭНЭ.