УИХ-ын гишүүн А.Ганбаатар хөлбөмбөгийн Барселона клубийн Ерөнхийлөгч Жоан Лапортатай уулзлаа
2024.11.12

УИХ-ын гишүүн А.Ганбаатар хөлбөмбөгийн Барселона клубийн Ерөнхийлөгч Жоан Лапортатай уулзлаа

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номингийн урилгаар хөлбөмбөгийн Барселона клубийн Ерөнхийлөгч ноён Жоан Лапорта Монгол Улсад хүрэлцэн ирлээ. 

Уг уулзалтад УИХ-ын гишүүн А.Ганбаатар БСШУС-ын байнгын хорооны гишүүний болон МХБХ-ны Зөвлөлийн гишүүний хувиар оролцсон байна.

Ингэхдээ монголын хөлбөмбөгийн ирээдүй, өсвөрийн элит хөлбөмбөгийн хөгжлийн талаар хамтран ажиллахаар санал солилцжээ. 

Тэрбээр “Цаашид Барселона клубийн мэргэжилтнүүд МХБХ-той хамтран “Барса академи”-ийн сургалтын хөтөлбөр, арга зүйг Монголд нэвтрүүлэх, өсвөрийн хөлбөмбөгийг хөгжүүлэх, залуу тоглогчдын ур чадварыг сайжруулах чиглэлд ажиллах юм. Дэлхийн хөлбөмбөгийн оддыг бэлтгэн гаргадаг “Барса академи”-тай хамтран ажилласнаар монголын хөлбөмбөгийн ирээдүй, залуу үеийнхнээс маань олон улсын түвшинд хүрэх өндөр мэргэжлийн тоглогчийг төрүүлэхэд хувь нэмэр оруулна гэж итгэж байна” гэдгийг уулзалтын үеэр онцолж байв.