2024.12.10

Н.Батсүмбэрэл: Дархан-Алтанбулаг хүртэлх 4 эгнээ замыг үлдээж болсонгүй юу

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар төсвийн тухай хуулийг хэлэлцэж байна.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл асуулт асуулаа. 

Тэрбээр "Тодотгол хийнэ гэж тогтоол гаргаж байгаад л бид нар чинь өөрсдөө ийм байдалд орчихсон шүү дээ Сангийн сайд аа. Тодотгол хийвэл ер нь хэмнэх тодотгол хийх юм уу үр ашигтай тодотгол хийх юм уу гэдгийг л гишүүд асуугаад байгаа. Үүнийг дахиад нэг нэмээд асуучихъя

Хоёр дахь нь Сангийн сайдаас асууя. Энэ Улаанбаатар хоттой холбоотой том төслүүд аль нь явж аль нь үлдэх гэж байна. Энийг нэг улаанбаатарчуудад нэг тодорхой хэлж өгөөч ээ.

Гурав дахь нь Дархан-Алтанбулаг хүртэлх 4 эгнээ замыг үлдээж болсонгүй юу. Энэ уг нь их том бодлогын бидний нөгөө яриад байгаа бүсчилсэн хөгжлийн улс орны эдийн засгийн хөгжлийн том асуудал байсан. Энийг үлдээж болсонгүй юу гэдэг нэг асуулт байна.

Эдийн засгийн хөгжлийн сайдаас асууя аа. Энэ олон нийт анхаарал тавиад байгаа Евроазийн эдийн засгийн чөлөөт хэлэлцээрийн тухай. Энэ ер нь чухам ямар учиртай юм юу болоод байна аа? Үүн дээр нэг байнгын хороон дээр албан ёсны байр суурь эдийн засгийн сайд илэрхийлнэ үү. 

Энэ Их хурлын гишүүн мэдэгдэл гаргасан байна. Эрчим хүчний үндэсний хороо зөвхөн хэвлэл мэдээлэлд зориулж 8 тэрбум төгрөгийн зардал тавьсан байна гээд. Тэгээд одоо бид нар хэмнэх гээд байгаа юм уу эс үгүй бол тансаглах гээд байгаа юм уу нэг үндэсний хороо 8 тэрбумаар хэвлэлийн сурталчилгаа хийдэг. Үүнийг хариулж өгөөч.