Хуримтлалын санд 2025 онд 507.1 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж, ипотекийн зээлийн санхүүжилтийг нэмэгдүүлнэ
2024.12.12

Хуримтлалын санд 2025 онд 507.1 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж, ипотекийн зээлийн санхүүжилтийг нэмэгдүүлнэ

Дэлхийн банкны Суурин төлөөлөгч Таехюн Литэй уулзаж, Үндэсний баялгийн сан, Орон сууцжуулалт, тэтгэврийн шинэчлэлийн хүрээнд хамтран ажиллах талаар саналаа солилцлоо.

Хуримтлалын сангийн мөнгөн хөрөнгөөр ипотекийн зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэхээр ҮНДЭСНИЙ ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН ҮНДЭСНИЙ ХОРОО-г байгуулан ажлын хэсгийн уулзалтуудыг хийж, бодлого, стратегиа нэгтгэн ажиллаж байна.

Засгийн газраас 2024 онд 499.5 тэрбум төгрөгийг Хуримтлалын санд төвлөрүүлэхээр шийдвэрлэж, Монголбанк орон сууцны ипотекийн зээлийн эх үүсвэрт зориулж арилжааны 9 банканд хуваарилж, тус эх үүсвэрээр 5291 иргэн ипотекийн зээлд хамрагдсан.

Хуримтлалын санд 2025 оны төсвийн жилд 507.1 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төлөвлөж байна.

Жилд 20 мянга орчим иргэн орон сууцны зээлд хамрагдаж, гуравны нэг нь хөнгөлөлттэй зээлд, гуравны нэг нь арилжааны зээлд хамрагдаж, үлдсэн хэсэг нь зээлд хамрагдаж чадалгүй үлддэг.

Дэлхийн банктай гэр хорооллын дахин төлөвлөлт, орон сууцжуулах хөтөлбөрт хамтран ажиллаж байгаа.

Цаашид ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэн, өрхийн ОРЛОГОД НИЙЦСЭН, хүртээмжтэй орон сууцны тогтолцоог УРТ ХУГАЦААНД бий болгоход эх үүсвэрийг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцлоо.

Монгол Улс цаашид улсын төсвөөс санхүүжих СУУРЬ ТЭТГЭВЭР, цалин хөлс, төлсөн шимтгэлтэй уялдаатай ТЭТГЭВРИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОХ ТЭТГЭВЭР, хувийн НЭМЭЛТ ТЭТГЭВЭР гэсэн 3 давхаргатай байхаар загвар боловсруулсан.

Мөн Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг тус яам боловсруулж УИХ-ын намрын чуулганд өргөн барихаар ажиллаж байна.

Дэлхийн банктай тэтгэврийн шинэчлэлийн хүрээнд хамтран ажиллаж, актуарын тооцоолол хийлгэж, урьдчилсан тайлан мэдээг зөвлөх актуарч авах саналтай байгаагаа хэллээ.