
2024.11.20
"ЭРҮҮЛ ЖАРГАЛТАЙ ГЭР БҮЛ-VI" ЦУВРАЛ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Сонгинохайрхан дүүргийн соёлын ордон, гэрлэх ёслолын өргөө, 15 дугаар хороо хамтран "Эрүүл жаргалтай гэр бүл-VI" цуврал арга хэмжээг зохион байгууллаа.
Уг арга хэмжээнд зочин илтгэгчээр Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, 16-р хорооны засаг дарга Ч.Энххорол, нэгдсэн эмнэлгийн нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн Б.Билэгбат нар оролцлоо. "Эрүүл жаргалтай гэр бүл-VI" цуврал арга хэмжээнд ЕБ-ын 82 дугаар сургуулийн 8 дугаар ангийн 80 сурагч оролцлоо.