УИХ-ын гишүүн Д.Батлут Хөвсгөл аймагт ажиллаж байна
УИХ-ын гишүүн Д.Батлут Хөвсгөл аймгийн өрхийн болон бичил бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаатай танилцсаны дагуу:
- Мах бутлагч
- Шулуун оёдлын машин
- Гутал уллагч
- Гутлын улны ирмэг наагч зэрэг шаардлагатай тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүллээ.
Цаашид жижиг дунд үйлдвэрлэл, өрхийн болон бичил бизнес эрхлэгчдийг дэмжихэд Хөвсгөл аймгийн төсөвт тэрбум төгрөгийг тусгаад байна.
УИХ-ын гишүүн Д.Батлут хэлэхдээ,
Миний бие хэсэг бүлэг хүмүүст тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлээд өнгөрөх бус цаашид өрхийн үйлдвэрлэгч, бичил бизнес эрхлэгчдэд таатай эрхзүйн орчныг бүрдүүлж, өрх бүр үйлдвэрлэгч байхад анхаарч ЖДҮҮ-г дэмжих тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийж, бичил бизнес эрхлэгчдийг дэмжих тогтолцоог оновчтой болгох ажлын хэсэг байгуулан, ахалж ажиллаж байна.