2024.12.20
А.Ганбаатар: Нэр дэвшиж буй хүнийг буцаах процесс байдаггүй юм байна
УИХ-ын чуулганы /2024.12.20/-ны өдрийн хуралдаанаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн А.Ганбаатар:
ШЕЗ болохоор бүх шүүхийн нүүр царай болсон ийм байгууллага.Ер нь аливаа салбар хүнийхээ дүрээр нийгэмд ойлгогдож байдаг. Тэгэхээр ямар хүн, ямар дүртэй, ямар имижтэй, ямар нэр хүндтэй хүн тэр салбарыг төлөөлж байна? Яг тэр утгаар нь олон нийт хүлээж авдаг. Шүүхийн ерөнхий зөвш зөвлөл 3 засаглалын нэгний орой нь юм. Тухайн Байнгын хороод нь одоо нэр дэвшигчээ бас чамлангуй байна. Гишүүд яаж сонголт хийх ёстой юм бэ? Тухайлбал энэ салбарыг сайн мэдэхгүй миний бие бол зөвхөн энэ танилцуулгыг хараад сонгоно гэхэд эргэлзээтэй улс төр бизнесийн бүлэглэл одоо энэ шүүхийн салбарт нэвчсэн үүнээс болж, ншүүхийн шийдвэрээс хамаарсан олон нийтийн шүүхийн нэр хүнд унаж байна гэдэг. Хонгил гээд л ярьдаг. Үнэхээр ийм одоо бүлэглэл фракц байдаг юм уу, танай салбарт.
Нэр дэвшигчийн хувьд шүүхийн зөвлөлд ажиллахад цалин пүнлүү чинь хангалттай гэж үзэж байгаа юу ? Ер нь энэ шүүгч нарын цалин ер нь хангалттай байдаг уу? Нэгэн цагт шүүхийн зөвлөлийн дарга хэлж байсан, шүүгч хүн тэрбум төгрөгтэй байж яагаад болдоггүй юм бэ гэж. Хөрөнгө орлогын хувьд ийм зиндааны ажил хийдэг хүмүүсийн хувьд ямар байх ёстой юм бэ? Буцаах процесс бол байдаггүй юм байна. Нэр дэвшээд ороод ирсэн хүнийг нь л сонгох ийм сонголт үлдэж байгаа юм байна.
Түүний асуултад Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигч С.Энхбаатар хариуллаа.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn