2025.01.14

С.Эрдэнэболд: Монгол төрийн чухал албан тушаалд бэлтгэгдсэн боловсон хүчин орж ирж байгаад талархаж байна

Хууль зүйн байнгын хорооны /2025.01.14/-ний өдрийн хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны   Хяналтын зөвлөлийн гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн томилгооны сонсгол хийлээ.

Уг асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, үг хэллээ.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд:

Танилцуулгыг хаанаас бэлдэж өгч байгаа вэажлын алба уу? Энэ эмэгтэй хүн л байх шиг байх юм.Тэгсэн доод талд нь 50 настай эрэгтэй гээд биччихсэн нь ямар учиртай юм бол? Энэ сонсголд орж ирж байгаа материалууд дээр үг үсэг, найруулга, логикийн зөрчилтэй зүйлүүд орж ирээд байгаа. Иймэрхүү зүйл дээр хэдүүлээ анхаарах ёстой. Яагаад гэвэл Монголын төрийн үйл ажиллагаа явагдаж байнаСоронзонболдын Халиунаа гэдэг хүнийг нэр дэвшиж байгаад туйлаас талархаж байна. Энэ хүний туршлага, асуудалд хандах хандлага дээрээс нь мэргэжлийн ур чадвараас харахад Монголын төрд ажиллах ёстой. Ер нь бол төрийн алба чинь төрлийн алба болчихсон. Улс төрийн хамаарал бүхий хүмүүс ордог болчихсон эсхүл цалин багатай гээд голоод байдаг ийм асуудлууд байдаг. Тэгэхдээ ийм зүгширчихсэн боловсрол мэдлэгийн хувьд ч тэр. Ажлын туршлагын хувьд ч тэр өөрийн итгэл үнэмшилтэй, үг үзэл бодлоо нийгэмд илэрхийлж чөлөөт нийгмийн үзэл санаа, Үндсэн хуульт ёс, парламентын засаглал. Зарим утгаараа бол капитализм гэж яриад байгаа ч гэсэн өмчийн эрхийн асуудал дээр өөрийн гэсэн итгэл үнэмшилтэй дуу хоолойтой хүн санхүүгийн зохицуулах хорооны хяналтын зөвлөлийн гишүүнд нэр дэвшээд. Монгол төрийн бодлогыг цэгцтэй болгоё. Ялангуяа санхүүгийн зах зээлийн энэ салбар чинь нэгдүгээрт, Ил тод байдал. Хоёрдугаат асар логиктой байдал. Гуравдугаарт өндөр хариуцлагатай байдлыг шаардаж байдаг энэ салбар бөгөөд талбар шүү дээ. Энэ зүйл дээ рмаш сайн мэргэжилтэн хүн нэр дэвшиж байгаад бол би туйлаас талархаж, дэмжиж үг хэлэх гэсэн юм. Таныг бол дэмжиж байна. Одоо сонгогдсон тохиолдолд анхны итгэл үнэмшлээ алдахгүй явах ёстой. Яагаад гэхлээр Монгол улсад түгээмэл тохиолддог зүйл бол хувь хүний итгэл үнэмшилтэй байдлыг, даргад таалагдах үг явдаг, таалагдахгүй шударга үг нь хоригдоод байж байдаг. Бүр байтлаа үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө хүртэл баривчлагддаг, хоригддог ийм гаж үзэгдэл байгаа. Манай ХЗБХ-ны зүгээс бол үүн дээр хэлбэрэлтгүй зогсож байгаа. Ер нь энэ хуулийн салбарын байгууллагынхны Үндсэн хуулийнхаа хүрээнд хөндлөнгийн нөлөөлөлгүй ажиллах тэр боломж бололцоо, санхүүгийн чадавх, хүний нөөцийн ур чадвар. Дээрээс нь энэ хууль хэрэгжүүлэх явц нь өөрөө ахуй дээр очоод гацдаггүй байх. Ардчиллаа бэхжүүлэх тал дээр манай ХЗБХ  маш идэвхтэй, тууштай, итгэл үнэмшилтэй ажиллаж байгаа. Мөн одоо хүний эрхийн дэд хорооны зүгээс ч гэсэн бас энэ дээр тодорхой ажлуудыг хийгээд явж байгаа. Нийгэмд байдаг хамгийн том эргэлзээ хүмүүсийг талцуулж байдаг дээрээс нь популизмын үндэс суурь болж байдаг. Дээрээс нь тархи угаалтыг гааруулж байдаг зүйл. Ялангуяа сонгуулийн өмнө тохиолддог Монголд байдаг эффект буюу гаж нөлөө бол энэ санхүүгийн ил тод бус байдал. Төрийн өмчит үйлдвэр ААН-үүдийн асуудлуудыг ингээд л ярьдаг Трансперенси Интернэшнлийн одоо Монголд өгч байгаа сануулга зөвлөмж гэх юм уу даа. Үүнийг нь аваад үзэхлээр нэгдүгээрт, улс төр мөнгөний хамаарал. Хоёрдугаарт бол төрийн өмчит байгууллагууд. Гуравдугаарт хууль шүүхийн байгууллага ямар нэгэн байдлаар төрийн өндөр албан тушаалтан тэдгээртэй холбоотой нөлөөлөлтэй бүхий шийдвэрүүд гаргах гэсэн ийм зүйлүүд байгаад байдаг. Энэ авлигыг тодорхой хэмжээгээр бууруулах. Ер нь 10 бизнес тутмын 7 нь төртэй хамааралтай ямар нэгэн байдлаар төрөөс тендер авдаг ч гэдэг юм уу ийм зүйлүүд яваад байгаа шүү дээ. Ер нь бол макро эдийн засгийн түвшинд ч тэр микро эдийн засгийн түвшинд ч тэр СЗХ бол маш сайн ажиллах ёстой хуулийн дагуу, хэлбэрэлтгүй үйл ажиллагаа нь ил тод нээлттэй, стратеги нь тодорхой ажиллах ёстой. Тэгэхээр энэ бүтцийг сайн ажиллуулах нь хувь хүний лидершип буюу манлайллын чадвар, дээрээс нь туршлага, ажил мэргэжилдээ чин сэтгэлээ өгч, тууштай, үнэнч шударга ажиллах зайлшгүй шаардлага байдаг аа. Энэшалгуур дээр болХалиунаа нэр дэвшигчийг бол бүрэнитгэл үнэмшилтэй ажиллаж чадна гэж бодож байна. Тийм учраас та бол итгэл үнэмшилтэй хийе гэсэн зүйлээ зоригтой хийгээд, үг хэлээ өвдүүлэхгүй үйл хэргийн төлөө чин шударгаар ажиллаарай гэж танд амжилт хүсье.