
2025.02.18
ЭМ-ийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгоход санал дүгнэлтээ боловсруулж байна
УИХ-ын гишүүн Д.Ганмаа байнгын хороодын ажлын хэсгүүд, төсвийн ажлын хэсэг, хороодуудын хоорондох ажлын хэсэг гээд нийтдээ 14 ажлын хэсэгт ажиллаж байна.
Үүнээс Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгох ажлын хэсгийг салбарын мэргэжлийн эмч хүний хувиар ахлан ажиллаж байна.
Дээрх ажлын хэсгүүдээс гадна Ерөнхий сайдын ахлан ажиллаж байгаа "Алсын хараа 2050" нэртэй салбар хоорондын уялдааг үндэсний хороо байгуулагдсан. Тус хорооны дэд даргаар УИХ-ын гишүүн Д.Ганмаа сонгогдож ажиллаж буй. Уг хороо нь 15 хүний орон тоотой юм.
УИХ-ын гишүүн Д.Ганмаа:
Эрүүл мэнд, боловсрол, соёл, монгол хүмүүсийн амьдралд эдийн засгийн ололт хэрхэн хүн бүрт хүрэх вэ, амьдралын чадварыг хэрхэн яаж дээшлүүлэх вэ, чадавхыг яаж сайхан болгох вэ? Тэр дундаа хамтарсан ЗГ-ын зоригтой хийж байгаа том шийдлүүдийг амьдрал дээр хэрэгжүүлэхэд монгол хүнд ямар хүртээмжтэй юм, хэрхэн чанар нь сайжирч, амьдралын утга учир нь илүү гоё болох вэ гэдэг дээр ажиллаж байна. Үүнийг эдийн засаг, инфростракчер, хот төлөвлөлт ер нь бүх тал руу орж ажиллах боломж бүрдлээ хэмээн харж байна.

Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Хонгорсайхан