
2025.02.21
О.Батнайрамдал: “Үндэсний баялгийн сангийн тухай” хуулийг амилуулах ажлыг энэ парламент эхлүүлсэн
Ес дэх удаагийн сонгуулийн үр дүнд байгуулагдсан энэ парламент улстөржилтөөс үүдсэн 30 жилийн хугацаанд гацсан мега төслүүдийг хөдөлгөх эхний алхмыг хийж чадсан. Улмаар 2019 оны үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт бодитоор хэрэгжиж эхлэх үндэс тавигдсан. Газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг түмэн олондоо хүртээж, Үндэсний баялгийн сангийн хуримтлал иргэн бүрд хүрэх реформ хэрэгжиж эхэлснийг онцлох нь зүйтэй.
Энэ хүрээнд Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг орлуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг Засгийн газраас өргөн барьж, УИХ-ын чуулганы /2025.01.09/-ний өдрийн хуралдаанаар баталсан. Энэхүү тогтоолын төсөл батлагдсанаар Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутаг дэвсгэрт байрлах "Дулаан-Уул", “Зөөвч-Овоо”, “Өмнөт” гэсэн талбайд цацраг идэвхт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Бадрах Энержи” ХХК-ийн төрийн эзэмшлийн 34 хувийн хувьцааг ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөр болон 10 хувийн төрийн эзэмшлийн давуу эрхийн хувьцаанд хөрвүүлж, орлуулах асуудлыг тусгасан юм.
Засгийн газар 10%-ийн төрийн эзэмшлийн давуу эрхийн хувьцааг эзэмшсэнээр бусад энгийн хувьцаа эзэмшигчдээс тэргүүн ээлжид ноогдол ашиг хүртэх. Хувьцаанд ноогдох хөрөнгө оруулалт хийх үүрэг хүлээхгүй байх, бүтээгдэхүүний 10 хүртэлх хувийг хөрөнгө оруулагчтай ижил нөхцөл болзлын дагуу худалдан авах боломж бүрдсэн юм.

Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn