2025.02.23
УИХ-ын гишүүн С.Бямбацогт Зэвсэгт хүчний 123-р ангиас томилолтоо эхлүүллээ
Салбарынхаа бодлого, зорилтыг танилцуулах албан томилолтоо Ховдынхоо Хатанбаатар Магсаржавын нэрэмжит Зэвсэгт хүчний 123 дугаар ангиас эхлүүллээ.
Хугацаат цэргийн алба хаагчдынхаа сургалтын орчин нөхцөл, англи хэл, монгол бичиг, компьютерын болон жолооны сургалтын явцтай танилцлаа. Сургалтын явц дажгүй "сайн"байна. Салбарынхаа алба хаагчдынхаа сэтгэгдлийг сонсож, "Батлан хамгаалахын сэргэлт" -ийн хүрээнд "ЭХ ОРОНЧ МОНГОЛ- ИХ СЭРГЭЛТИЙН ЖИЛ"-ийнхээ бодлого, зорилтоо танилцууллаа.
Баруун бүс буюу Ховд, Говь-Алтай, Завхан, Баян-Өлгий аймгуудад үргэлжлүүлэн ажиллана аа.