БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ТОЛБО СУМЫН ХОШ БАГИЙН МАЛЧИН АМАНКЕЛДИЙН АРДАБЕК "УЛСЫН АВАРГА МАЛЧИН ӨРХ" ЦОЛ, ТЭМДГЭЭ ГАРДЛАА
2025.03.02

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ТОЛБО СУМЫН ХОШ БАГИЙН МАЛЧИН АМАНКЕЛДИЙН АРДАБЕК "УЛСЫН АВАРГА МАЛЧИН ӨРХ" ЦОЛ, ТЭМДГЭЭ ГАРДЛАА

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ТОЛБО СУМЫН ХОШ БАГИЙН МАЛЧИН АМАНКЕЛДИЙН АРДАБЕК "УЛСЫН АВАРГА МАЛЧИН ӨРХ" ЦОЛ, ТЭМДГЭЭ ГАРДЛАА.

Аварга малчны цол, тэмдгийг УИХ-ын гишүүн Т.Аубакир, Б.Бейсен, С.Зулпхар, сумын удирдлагуудын хамтаар гардуулж өглөө.
Толбо сумын малчин А.Ардабек нь мал аж ахуйн салбарт олон жил тасралтгүй хөдөлмөрлөж, мал сүргээ тогтмол өгсөн үржүүлж, мал сүргийнхээ ашиг шимийн гарцыг нэмэгдүүлэн ийнхүү Улсын аварга малчны алдрыг хүртлээ.
Буянт мал сүргээ өсгөн үржүүлж, малынхаа ашиг шим, чанарыг сайжруулан, залуу малчдад мал маллах арга ухаанаа хуваалцаж, орон нутгийнхаа хөгжилд бодитой хувь нэмрээ оруулан "Улсын аварга малчин өрх"-өөр шалгарсан А.Ардабекийн гэр бүлд эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе.
МОНГОЛ МАЛЫН АРВИН ЦАГААН БУЯН МӨНХӨД ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ.