Улс төрийн 11 нам, Төрийн бус 109 байгууллага, мэргэжлийн байгууллагуудын 26 холбоо, эрдэмтдийн зөвлөл, нам харгалзахгүй эвлэлдэн нэгдсэн олон мянган
2020-03-23
16:54
> Улстөр
> Нам
Улс төрийн 11 нам, Төрийн бус 109 байгууллага, мэргэжлийн байгууллагуудын 26 холбоо, эрдэмтдийн зөвлөл, нам харгалзахгүй эвлэлдэн нэгдсэн олон мянган иргэд хамтран “ШИНЭ ЭВСЭЛ” байгуулж, мөрийн хөтөлбөрөө боловсруулан, Үндэсний аудитын газарт хүргүүлсэн талаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр Шударга Иргэдийн Нэгдсэн Эвсэл нам, Бүгд Найрамдах нам, Үнэн ба Зөв нам, Монгол Үндэсний Ардчилсан нам болон бусад дэмжигч намуудаас бүрдэж буй “ШИНЭ ЭВСЭЛ”-ийг төлөөлөх нэгдсэн зөвлөлийн анхдугаар хурлаас УИХ-ын гишүүн, “ШИНЭ” намын дарга Ж.Батзанданг эвслийн даргаар сонгосныг мэдэгдлээ.
Эх оронч үзэл, шударга ёс, үндэсний үнэт зүйлийг “туг”-аа болгосон “Ш ...
УИХ дахь Ардчилсан намын зөвлөлөөс өнөөдөр /2020.03.23/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнээс
2020-03-23
16:37
> Улстөр
УИХ дахь Ардчилсан намын зөвлөлөөс өнөөдөр /2020.03.23/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнээс зарим асуудлыг тодруулсан юм.
-Ардчилсан намын ҮБХ-ны гишүүд цахимаар хуралдсан. Хуралдаанаар ямар асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэсэн бэ?
-Ардчилсан нам өнгөрөгч бямба гарагт ҮБХ-ныхоо ээлжит XI хуралдааныг цахим хэлбэрээр зохион байгуулсан. Сонгуулийн хуулийн дагуу 2020 оны гуравдугаар сарын 25-ны дотор улс төрийн намууд мөрийн хөтөлбөрөө боловсруулж, СЕХ болон Үндэсний аудитын газарт хүргүүлэх үүрэгтэй. Энэ дагуу Ардчилсан нам цахим хурлаа амжилттай зохион байгуулж, мөрийн хөтөлбөрөө хэлэлцэж баталсан бөгөөд хуулийн хугацаанд Үндэсни ...
Нүүрс тээвэрлэлтийн зогсоосноос хойш хоёр сарын хугацаа өнгөрсөн бөгөөд өнөөдрөөс Гашуунсухайт боомтоор тээвэрлэлтийг эхлүүлж байна. Нүүрс тээвэрлэлти
2020-03-23
15:50
> Зам, Тээвэр
Нүүрс тээвэрлэлтийн зогсоосноос хойш хоёр сарын хугацаа өнгөрсөн бөгөөд өнөөдрөөс Гашуунсухайт боомтоор тээвэрлэлтийг эхлүүлж байна. Нүүрс тээвэрлэлтийн бэлтгэл ажилтай танилцахаар УОК-ын дарга Ө.Энхтүвшин тэргүүтэй албаны хүмүүс өнөөдөр тус боомтод ажиллаж байна.
-БНХАУ руу нүүрс тээвэрлэх бэлтгэл ажил ямар түвшинд байна вэ?-2019 онд улсын хэмжээнд 35 сая тонн нүүрс экспортолсноос 20 сая тонн нь Гашуунсухайтаар гарсан. Энэ бол манай гол боомт. Одоогийн байдлаар өдөрт 70 машин гргахаар бэлтгэж байна. Чингэлэг авчирвал 23 машин нэмэгдэнэ.
Хоёр сарын өмнө Өвөрмонголын Халиут хотод коронавирусын халдвар гарснас хойш нүүрс тээвэрлэлтийг зогсоогоод байв. Өнөөдөр Өвөрмонголд коронавирусийн ...
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол ардын нам тавдугаар бага хуралдааанаа улс орон даяар цахимаар зохион байгуулж, 2020 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хө
2020-03-23
15:50
> Улстөр
> Нам
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол ардын нам тавдугаар бага хуралдааанаа улс орон даяар цахимаар зохион байгуулж, 2020 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөр болон цаг үеийн асуудлыг хэлэлцэж байна. Энэ үеэр мөрийн хөтөлбөр боловсруулах ажлын багийн ахлагч ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ сэтгүүлчдийн зарим асуултад хариуллаа.
-Монгол Улсын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан ирэх дөрвөн жилд мөрийн хөтөлбөр ямар чиглэлтэй байх вэ?
-Ирэх дөрвөн жилийн хувьд хоёр үндсэн нөхцөл байдлыг харгалзан үзэх шаардлагатай болж байна. Нэгдүгээрт, шинэ коронавирус дэлхийн эдийн засагт хурдацтай нөлөөлж байна. Үндсэндээ уналт урт хугацаанд үргэлжлэхээр боллоо. Хамгийн түрүүнд аялал жуулчлал, а ...
“Эрдэнэс Тавантолгой” ХК-иас иргэдийн дундах 1072 хувьцааны ойлголтыг тэнцвэржүүлэх зорилгоор долоо хоног бүрийн даваа гаригт хэвлэлийн ба
2020-03-23
15:36
> Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг
> Эрдэнэс Тавантолгой
“Эрдэнэс Тавантолгой” ХК-иас иргэдийн дундах 1072 хувьцааны ойлголтыг тэнцвэржүүлэх зорилгоор долоо хоног бүрийн даваа гаригт хэвлэлийн бага хурал зарлан мэдээллийг хүргэж байна. 1072 хувьцааны мэдээллийн төвд өнөөдөр /2020.03.23/ Хөрөнгийн биржийн зах зээлийн хөгжлийн албаны мэргэжилтэн Н.Нямдорж болон 1072 хувьцаа мэдээллийн төвийн албаны менежер Э.Баатарцогт нар мэдээлэл хийлээ. Иргэдээс 18001072 лавлах утсанд ирдэг түгээмэл гурван асуултад хариулт өглөө. Үүнд,
-Нас барсан иргэдийн хувьцааг өвлөж авах боломж байдаг уу?
-“Эрдэнэс Тавантолгой” компани нь монголын хөрөнгийн зах зээл дээр хаалттай байдаг. Тиймээс хувьцааг арилжих, бэлэглэх мөн өвлөж авах боломжгү ...
Эх сурвалж: News.mn, Olloo.mn, Assa.mn, Ikon.mn, 24tsag.mn, Montsame.mn, control.mn, n24.mn, Tovch.mn, Mass.mn, Times.mn, Arslan.mn, Dorgio.mn, ord.mn, Zaluu.com, Zindaa.mn
УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатарын тайлангийн сэтгүүлдээ нийтэлсэн ярилцлагыг манай сонин цувралаар хүргэж байна.
Тойр
2020-03-23
15:26
> Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр
УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатарын тайлангийн сэтгүүлдээ нийтэлсэн ярилцлагыг манай сонин цувралаар хүргэж байна.
Тойргийнхоо залууст чиглэсэн ямар ажил амжуулав?
-УИХ-ын гишүүний хувьд “Шинэ үе Баянгол” ТББ-ыг дэмжиж ажиллаж байгаа. Энэ байгууллага надад дүүргээс сонгогдсон гишүүний хувьд үйл ажиллагааг маань дэмжиж ажиллаач гэж хүсэлт тавьсан учраас нэлээд ойр хамтран ажиллаж байна. Цаашдын үйл ажиллагааг нь дэмжиж 2019 онд хувиасаа 100 сая төгрөг хандивласан.
Энэ байгууллагын гишүүд нь 22-27 насны оюутнууд хамрагддаг, тэдэн рүү чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг байгууллага. Үйл ажиллагааны чиглэл нь юу вэ? Баянгол дүүргээ хөгжүүлэх, эдийн засгийн ...
Эх сурвалж: УИХ-ын гишүүний Ажлын алба
Гашуун сухайт боомтын нүүрс тээврийн ажил эхэлсэнтэй холбогдуулан Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, МХЕГ-
2020-03-23
15:22
> Орон нутгийн хөгжил
Гашуун сухайт боомтын нүүрс тээврийн ажил эхэлсэнтэй холбогдуулан Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, МХЕГ-ын дэд дарга Д.Энхсайхан зэрэг холбогдох албаныханаас бүрдсэн ажлын хэсэг яг одоо Гашуун сухайт боомтод ажиллаж байна.
Тус боомтоор гарахад нэн тэргүүнд шаардлагатай буюу ариутгал, халдваргүйтгэл, ажиллах хүчний хамгаалах хэрэгсэл хангасан байх шаардлагыг нүүрс тээвэрлэгч компаниудад тавьж байгаа юм.
Яг одоогийн байдлаар 17 аж ахуйн нэгжийн 166 автомашин тээвэр хийхээр хүсэлт гаргасан ч шаардлага хангасан гурван аж ахуйн нэгжийн 70 автомашин хилээр нэвтэрхэд бэлэн байгаа талаар холбогдох албаныхан танилцууллаа. Өнөөдөр өглөө 9 цагаас хойш 13 ца ...
УИХ дахь АН-ын зөвлөлөөс “COVID-19” халдварын улмаас айл өрх, улсын эдийн засагт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх шаардлагыг УИХ-ын дарга
2020-03-23
14:51
> Улстөр
УИХ дахь АН-ын зөвлөлөөс “COVID-19” халдварын улмаас айл өрх, улсын эдийн засагт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх шаардлагыг УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт өнөөдөр хүргүүллээ.
Шаардлагад 2020 оны төсөвт тодотгол хийж, нэг их наяд төгрөгтэй Эрсдэлийн сан байгуулах, хувийн хэвшилд ажиллаж буй иргэдийн орлого, цалингийн хэмжээг бууруулахгүй байх, өргөн хэрэглээний импортын барааны татварыг чөлөөлөх асуудлыг тусгажээ. Мөн үндэсний үйлдвэрлэгчдээ бага хүүтэй зээлээр дэмжих, томоохон компаниудын бага хүүтэй өрийн бичгийг Монголбанк худалдаж авах боломжийг нээх, экспортыг дэмжихийг шаарджээ. ...
УИХ-ын гишүүн С.Эрдэнэтэй ярилцлаа.
-АН-аас өндөр хүүтэй зээлтэй иргэд, ААН-ийн зээлийг гурван хувьд шилжүүлэх хуулийн төсөл өргөн барьсан. Энэ талаа
2020-03-23
14:48
> Улстөр
УИХ-ын гишүүн С.Эрдэнэтэй ярилцлаа.
-АН-аас өндөр хүүтэй зээлтэй иргэд, ААН-ийн зээлийг гурван хувьд шилжүүлэх хуулийн төсөл өргөн барьсан. Энэ талаар ярилцлагаа эхэлье?
-Коронавирусийн тархалтыг зогсоох, өвчнөөс сэргийлэх ажил чухал. Гэвч цаад талд нь гарч байгаа сөрөг үр дагаврыг тооцох хэрэгтэй. Өнөөдөр ЖДҮ-ийг хааж, зогсоож байгаа нь ямар сөрөг дагавар үүсч байгааг хэн ч тооцохгүй байна. Маш олон ажлын байр хаагдаж, үүнээс улбаалж олон хүн орлогогүй болж эхэллээ. Цалингаас цалингийн хооронд амьдардаг хичнээн иргэд байдаг билээ. Манай улсад ядуурал, ажилгүйдэл 30 хувь гараад явчихлаа. Цааш дахин нэмэгдвэл юу болох вэ. Эхний ээлжинд 250-300 мянган иргэн шууд ажилгүй болох эрсдэл хаалга то ...
Дэлхий даяар тархаад буй цар тахал Covid-19 буюу коронавирусийн халдвар Монгол Улсад 10 тохиолдол бүртгэгдэж, Улсын онцгой комисс өндөржүүлсэн бэлэн б
2020-03-23
14:24
> Улстөр
> Нам
Дэлхий даяар тархаад буй цар тахал Covid-19 буюу коронавирусийн халдвар Монгол Улсад 10 тохиолдол бүртгэгдэж, Улсын онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг дөрөвдүгээр сарын 30-н хүртэл сунгасан.
Үүнтэй холбоотойгоор олон хүнийг нэг дор цуглуулахгүй байх, олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон. УИХ-ын сонгуулийн тухай хуулиар намууд гуравдугаар сарын 25-ны дотор Үндэсний аудитын газар мөрийн хөтөлбөрөө хүргүүлэх хуультай.
Тиймээс МАН онлайнаар хуралдаж, мөрийн хөтөлбөрөө батлахаар хэлэлцэж байна.
МАН-ын Удирдах зөвлөлөөс Бага хурлыг УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Б.Саранчимэг нараар удирдуулах шийдвэр гаргажээ.
Энэ дагуу УИХ-ын даргын ...
Эх сурвалж: Vip76.mn, 24tsag.mn, Dardas.mn, Montsame.mn, Gogo.mn, Ikon.mn, News.mn, Olloo.mn, ubinfo, Zindaa.mn
Доктор, профессор Ц.Бүжидмаа
Улс төрийн санхүүжилт ил тод, шударга, мөнгөнөөс хараат бус байж байж тэгш байдал бий болно. Хоосон 20 хувийн квотоор энэ
2020-03-23
11:51
> Улстөр
Доктор, профессор Ц.Бүжидмаа
Улс төрийн санхүүжилт ил тод, шударга, мөнгөнөөс хараат бус байж байж тэгш байдал бий болно. Хоосон 20 хувийн квотоор энэ асуудлыг шийдэхгүй. Квотыг улс орнууд улс төрийн намын санхүүжилттэй нь уяж өгсөн байдаг. Нэр дэвшигчдийг жагсаахдаа цахилгаан товчны зарчмаас гадна эхний 3 нэр дэвшигчдэд 1, дөрвөөс долоод 2 гэх мэтчилэн хэрхэн жагсаахыг тодорхой дүрэм журмаар тогтоодог аргууд ч байгаа. Энд нэр дэвшигчдийн хөрөнгө мөнгөний бяд ерөөсөө хамаагүй. Ташрамд хэлэхэд “эмэгтэйчүүдийн квот” гэж бид буруу яриад байдаг. Энэ бол нэг хүйсийн төлөөллийн тухай асуудал. Нөгөө талаар 20 хувь бол доод хязгаар болохоос дээд хязгаар биш юм.
Жижиг дунд үйлдвэрийн сал ...
УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатарын тайлангийн сэтгүүлдээ нийтэлсэн ярилцлагыг манай сонин цувралаар хүргэж байна.
Та Б
2020-03-23
10:59
> Зам, Тээвэр
> Авто зам
УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатарын тайлангийн сэтгүүлдээ нийтэлсэн ярилцлагыг манай сонин цувралаар хүргэж байна.
Та Баянгол дүүргээс УИХ-д сонгогдсон гишүүнийхээ хувьд тойрогтоо ямар гол ажлуудыг өнгөрсөн хугацаанд хийсэн бэ?
-Анх 2016 онд УИХын гишүүн болоход Монгол Улс дефолт болох гэж байна гээд улсын төсвийн хөрөнгө оруулалт 0 байлаа. Бүгд гацчихсан. 2017 оны төсөв яригдаж байсан шүү дээ. Тэгэхэд орон нутгийн хөрөнгө оруулалтын зардал 0 байсан. Монгол Улсын бүх данс хоосроод улайчихсан. Үүнийг би шинэхэн гишүүний хувьд үнэн байна л гэж ойлгосон. Миний сонгогдсон тойргийн хоёр хорооны дундах гэр хорооллын зам шороо тоос боссон үнэхээр хэцүү байсан. Тэнд за ...
Эх сурвалж: УИХ-ын гишүүний Ажлын алба
Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо /ҮБХ/ өнөөдөр /2020.03.21/ 13.00 цагт цахимаар хуралдаж, мөрийн хөтөлбөрөө баталсан. Шинэ коронавирусийн
2020-03-23
10:30
> Улстөр
> Сонгууль
Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо /ҮБХ/ өнөөдөр /2020.03.21/ 13.00 цагт цахимаар хуралдаж, мөрийн хөтөлбөрөө баталсан. Шинэ коронавирусийн халдвараас үүдэж Монгол Улсад өндөржүүлсэн бэлэн байдал тогтоосонтой холбоотойгоор олон хүн нэг дор цуглуулахгүй байх шийдвэр гарсан учраас ҮБХ-ны хуралдаанаа онлайнаар хийж, мөрийн хөтөлбөрөө батлах юм.
Нам, эвсэл сонгуулийн жилийн гуравдугаар сарын 25-ны өдрөөс өмнө, бие даан нэр дэвшигч дөрөвдүгээр сарын 25-ны өдрөөс өмнө сонгуулийн мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ. Харин аудитын байгууллага нь дүгнэлтээ санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө гаргаж, Сонгуулийн ерөнхий хороонд ...
Ардчилсан намын ҮБХ-ны ээлжит XI хуралдаан дэвшилтэд технологийн шийдлийг ашиглаж, цахим хэлбэрээр амжилттай зохион байгуулагдлаа.
ҮБХ-ны цахи
2020-03-23
10:26
> Улстөр
> Нам
Ардчилсан намын ҮБХ-ны ээлжит XI хуралдаан дэвшилтэд технологийн шийдлийг ашиглаж, цахим хэлбэрээр амжилттай зохион байгуулагдлаа.
ҮБХ-ны цахим хуралдаанаар хэд, хэдэн асуудлыг хэлэлцсэн юм. 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд Ардчилсан намаас дэвшүүлэх мөрийн хөтөлбөрөө хэлэлцэж, хуульд заасны дагуу энэ сарын 25-ны дотор Үндэсний аудитын газарт хүлээлгэн өгнө.
Ардчилсан нам Монгол Улсын хөгжлийн бодлого, нийгэм, эдийн засагт хийх гол шинэчлэлүүдээ таван чиглэлд тодорхойлж, мөрийн хөтөлбөртөө тусгаад байна. Мөрийн хөтөлбөрт иргэдээс санал авах аяныг цахим хэлбэрээр зохион байгуулсан бөгөөд нийгмийн бүх төлөөллийг хамруулж, 30 орчим мянган иргэн, ТББ-ын зүгээс саналаа ирүүлжээ.
Мөр ...
Монгол Ардын намын Удирдах зөвлөл хуралдаж, өнөөдөр /2020.03.23/ 11.00 цагт намынхаа Бага хурлыг онлайнаар хуралдуулахаар болжээ. Хуралдаанаар 2020 он
2020-03-23
10:06
> Улстөр
> Нам
Монгол Ардын намын Удирдах зөвлөл хуралдаж, өнөөдөр /2020.03.23/ 11.00 цагт намынхаа Бага хурлыг онлайнаар хуралдуулахаар болжээ. Хуралдаанаар 2020 оны мөрийн хөтөлбөрөө батлах болон цаг үеийн асуудлыг хэлэлцэхээр товложээ.
Мөн онлайн Бага хурлыг УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Б.Саранчимэг нар удирдах явуулахыг Удирдах зөвлөлөөс шийдвэрлэжээ.
Дэлхий даяар тархаад буй цар тахал Covid-19 буюу коронавирусийн халдвар Монгол Улсад 10 тохиолдол бүртгэгдэж, Улсын онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг дөрөвдүгээр сарын 30-н хүртэл сунгасан. Үүнтэй холбоотойгоор олон хүнийг нэг дор цуглуулахгүй байх, олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахыг хориглоод буй.
Мөн ...