Ус үнэлэгдээгүй эрдэнэ
Ус үнэлэгдээгүй эрдэнэ
Ус үнэлэгдээгүй эрдэнэ
Усны үнийг нэмсэн ч усыг ашиглах, хэрэглээ, хамгаалалт сайжраагүй цагт асуудал шийдэгдэхгүй.Малайзад болсон усны экспоны үеэр тус улсад бороо их ордог учраас борооны усаа тосч байшингийнхаа дор усан санд цуглуулаад ахуйн хэрэглээндээ ашиглаж байгаа туршлагыг харсан...
Улаанбаатар хот дэлхийд цор ганц гэж хэлж болохоор усан хангамжийн сонин системтэй улс. Усыг олборлох явцад шугам хоолой, тоног төхөөрөмжөөр дамжих, гадны нөлөөлөл орох магадлалтай учир халдваргүйтэл, цэвэршүүлдэг юм.Хууль, дүрэм журам байгаа ч хэрэгжүүлэх асуудал таг. Салбарын мэргэжилтнүүд, байгууллагууд сайн ажиллаж, чадах чинээгээрээ олон нийтэд болон албан тушаалтнуудад анхааруулж байгаа ч хүч хүрэхгүй байна....
НИТХ дэх Экологийн хороо ахалдгийн хувьд хэдэн жилийн судалгаа, эрдэмтдийн санал үндэслээд хэдэн санал хэлэх хэрэгтэй байх. Эхлээд энэ салбарын мэргэжилтнүүд маань нэгдэж, дараа нь шийдвэр гаргагчдад хүчтэй дуу хоолойгоо хүргэх цаг болсон. ...
Усны харилцаа гэдэг маш төвөгтэй учир бидний хуучин арга барил, механизм үүнийгээ гүйцдэггүй.Хуулиуд байгаа ч олон салбарт тарчихсан байдгаас хоорондоо уялдаагүй.Хуулиараа орон нутгийн удирдлага уснаас олсон орлогынхоо 55 хүртэлх хувийг эргүүлээд усандаа ашиглах ёстой. Гэтэл энэ ажил хийгдэхгүй байна....
Сайншанд аж үйлдвэрийн цогцолборт барихаар төлөвлөж буй Кокс-химийн үйлдвэр нь тасралтгүй 30 жил ажиллах технологийн горимтой бол 25 жилээр усны нөөцийг өгөх ямар ч боломжгүй юм.Дэлхийн хуурай болон хагас хуурай бүс дэх улс орнууд газар доорх усны нөөцийнхөө 10 хувиас хэтрүүлэхгүй ашиглахаар төлөвлөдөг.Олон улсын ямар ч банк томоохон үйлдвэр эрхлэгчдээс усны нөөцийн баталгаа шаарддаг. ...
Хэрлэн голоор нэг секундэд 25 000 литр ус гадагш гардаг. Б.Бат-Эрдэнэ аваргын яриад байгаа шиг Хэрлэнг хэрчээд Говь руу урсгах гээд байгаа юм биш.Усыг их хэмжээгээр хэрэглэдэг, хаа сайгүй хаядаг, дахин ашигладаггүй аж ахуйн газрууд усны үнэ нэмэхийг эсэргүүцдэг....
Туул голын сав газарт эрүүл мэнд, тусгай хамгаалалтын бүс гэж байх ёстой байтал өнөөдөр барилга баригдчихаад арга ядахдаа ариун цэврийн бүсээ дотогш зөөж байна. Ямар бохир усыг байгальд цэвэршүүлэн хаяж болох вэ гэдэг хатуу стандарт гарнаУсны үнийг нэмье гэвэл 1-2 жилийн өмнө хэрэглэгчдэд мэдэгдэх ёстой. ...
2005-2015 оныг НҮБ-аас усны хүртээмжийг нэмэгдүүлэх 10 жил болгон зарлаж Монгол улс усны хүртээмжийг 60 хувьд хүргэх зорилт тавьсан ч одоогоор 40 хувьд ч хүрээгүй байна. Нутаг дэвсгэрийн дөнгөж 30 хувьд буюу Хангайн бүсэд усны нөөцийн 90 гаруй хувь нь агуулагддаг."Хэрлэн говь", "Орхон говь" төслүүд хүмүүсийн боддог шиг айгаад байх зүйл бишМонгол орны хувьд бороо, цасны усыг ашиглах технологи бий болгох эдийн засгийн хувьд үр а...
Туул голын доод хэсгээр амьдардаг орон нутгийн иргэд эрүүл мэнд эрсдэлд ордог. Ус ашиглалтын төлбөрөөс улсын төсөвт дөрвөн тэрбум орчим төгрөгийг оруулах боломжийг бүрдүүлсэн.Туул голын ёроолыг хөндөж хайраг авснаас болж үүссэн том тогоонуудад орсон загаснууд урсацгүй болох үед олноороо үхдэг...
Бидний техник, технологи 70 орчим жилийн настай болж хуучирсан нь нэг том асуудал болоод байна. Хуучны уурын галт тэргийг усаар хангахад зориулж хийсэн технологи шүү дээ.Монголын төмөр замд усны галт тэрэг гэж бий. ...
Өнөөдөр хоногт 300 мянгыг хэрэглэж байгаа нөхцөлд хэрэглээ нь нөөцөөсөө давж усны нөөц жил ирэх тутам багасаж байна гэсэн үг.Монгол шиг газрын гүнээ усаа голлон ашигладаг орон тун цөөн. Төв цэвэрлэх байгууламжид хоногт 170-190 мянган куб метр усыг цэвэршүүлээд юунд ч хэрэглэхгүй Туул гол руу юүлдэг. Уг усыг ТЭЦ-үүдийн хэрэглээнд ашиглавал хоногт 80 мянган куб метр ус хэмнэх болно....
Бид усыг бодит утгаар нь үнэлэх хэрэгтэй.Усны үнийг нэмэхээс өөр аргагүй. Хөрөнгө оруулалт хийдэггүй учраас шугам, хоолойны насжилтийн хугацаа дууссан....
Эксперт | Сэтгэгдэл |
---|---|
Усыг хамгаалах тухай ярьж эхлэхийн тулд нэн түрүүнд бохир усыг цэвэршүүлж дахин ашиглах технологийг боловсронгуй болгох хэрэгтэй. Гэтэл өнөөдөр Улаанбаатар хотын ус цэвэршүүлэх байгууламж бохир усныхаа үнэрийг ч дарж чадахгүй байдалд хүрээд байна. Энэ утгаараа усны үнийг нэмэх, хайрлах хамгаалах талаар улс төрчид одоохондоо ард түмэндээ хэлэх үггүй хүмүүс. Усаар мөнгө олж хөрөнгөө босгохыг хүсээд байгаа бол ашигт малтмал олборлоход зарцуулдаг усны үнийг ядахдаа 1 төгрөг болгох хэрэгтэй. 2016.08.03 |
|
Х.Мөнхтуяа
ХААИС АЭС-ийн доктор, дэд профессор
|
Бид усыг зөвхөн хэрэглээ талаас нь үнэлдэг. Харин байгал дээр оршин буй талаас нь үнэлэхийн тулд усны боловсролыг иргэдэд олгох явдал юм. 2015.04.12 |
Б.Баярсайхан
- ИЗОУИС Маркетингийн албаны дарга- Super student project продюсер
|
Машин угаалганы газар нь хүртэл цэвэр ус ашигладаг нь үнэхээр харамсалтай... 2015.01.24 |