УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.06.29/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Кино урлагийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. УИХ-ын гишүүн Ч.Ундрам: Энэ кино урлагын салбарыг ирээдүйд эдийн засагт хувь нэмэр оруулах салбар гэж харж байгаа учраас энэ хуулийг дэмжиж байна. Хуулийн үзэл баримтлалын 3-р хэсэгт кино үйлдвэрлэлийн дэд бүтцийг улсын төсөвт ачаалал өгөхгүйгээр төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд байгуулсанаар кино үйлдвэрлэлийн салбарт ахиц дэвшилт гарч улсын төсөьт нэмэлт орлогын бий болгох давуу талтай гэж энэ хууль батлагдсанаар гарах үр дүнг тодорхойлсон байна. Эхлээд татвар төлөгчдийн мөнгөөр бий болж байгаа сан. Гэхдээ үүнийг ил тод, шударгаар зарцуулвал эргээд төсөвт нэмэлт орлого оруулна гэж харж байгаа. Монголчуудаа соён гэгээрүүлэхээс гадна Монголын түүх, соёл,ёс заншил байгалийн сайхныг дэлхийд сурталчилан бусад салбарт эдийн засгийн өсөлтийг бий болгоно гэж харж байна. Жишээ нь К-поп харахад Солонгос улсын гоо сайхан, хоол урлаг олон төрлийн үр ашгийг авчирч байгаа. Энэ хуулийг олон салбарт хувь нэмэрээ оруулна гэж харж байгаа учраас дэмжиж байна.
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.06.29/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Кино урлагийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн С.Чинзориг: Кино урлагийн зөвлөлтэй байх юм байна. Манайд олон зөвлөл байдаг. Дандаа орон тооны бус. Харин энэ зөвлөл орон тооны бус 10 гишүүнтэй , зөвлөлийн дарга нь орон тооны байх юм байна. Энэ буруу жишиг тогтоно. Төрийн албан хаагч байх юм байна. Хууль хийх болгонд зөвлөл хийж, орон тооны даргатай байж болох уу? Киног сангаас эргэн төлөлттэй болон эргэн төлөлтгүй санхүүжүүлнэ гэж байна. Төсөл сонгон шалгаруулалтаар хийх ёстой. Бүх киног сангаас санхүүжүүлэх нээ. Замбараагүй зүйл уруу явлаа. Түүний асуултад УИХ-ын гишүүн Ч.Номин хариуллаа.
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.06.29/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Кино урлагийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Соёлын яам байгуулагдаад удаагүй байгаа ч гэсэн томоохон хуулиудыг богино хугацаанд батлуулж байгаа нь талархалтай байна. Боловсрол, соёл хоёр салаад тусдаа яам болж гартаа барих хуулийг батлуулан явж байгаа нь гараа нь зөв байна гэсэн үг. Зарим нэг асуудал дээр анхаарах хэрэгтэй. Соёлын асуудал бол малчдын маань төрөөс авдаг хэдхэн асуудлыг нэг нь мөн. Соёлын хэрэгцээ гэдэг бол Монгол Улсын хэмжээнд тархай бутархай байгаа малчин түмэн маань жижигхэн улаан булангаар дамжуулан соёлын хэрэгцээгээ авдаг. Мөн уламжлалт баяр наадмаас авдаг. Энэ болгон дээр соёлын сайд маань өөрийн байр сууриа хатуу хамгаалж, өнөөдрийн технологи хөгжсөн үед тэр жижиг улаан булангаас биш энэ технологи хөгжсөн төвөөс соёлын хэрэгцээгээ авах талаар хатуу байгаасай гэж хүсэж байна.
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.06.29/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Кино урлагийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Б.Баярсайхан: Хуулийн төслийг дэмжиж байна. Кино урлагийн үндэсний зөвлөлийн дарга, гишүүд ямар хүмүүс байх вэ гэж асуудал хөндөж ярьж байна. Энэ зөвлөл зөвхөн төсвийн хөрөнгийг захиран зарцуулах бус үүнээс илүү кино урлагийн салбарыг түүчээлэн авч явах, хөгжлийн бодлогыг тодорхойлох, алсын хараатай ажиллах ёс зүйтэй ийм чадварлаг мэргэжилтнүүд байх ёстой гэж ойлгож байгаа. Үүний араас Зөвлөлийн ажиллах журмыг батална. Энэ журмын ажлын хэсэгт ямар хүмүүсийг оруулах вэ? Салбартаа хүлээн зөвшөөрсөн хүмүүсийг оруулахад Ч.Номин сайд анхаарч ажиллаарай. Яагаад гэхээр энэ зөвлөл яаж ажиллахаас энэ хууль цаашдаа хэрхэн явах нь хамаарах юм. Түүний асуултад УИХ-ын гишүүн Ч.Номин хариуллаа.
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.06.29/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Кино урлагийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: Хуулийн төслийг байнгын хороон дээр нилээн сайн ярилцсан. Гүйцээн боловсруулах чиглэл өгсөний дагуу кино урлагын зөвлөлийн асуудал дээр сайн ярилцсан. Хуулийн 9.6 дээр зөвлөлийн дарга нь төрийн албан хаагч байна гэж заасан байгаа. Түүнийг төрийн албаны хуулийн дагуу сонгон шалгаруулж соёлын асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүн томилж, чөлөөлнө гэсэн байна. Зөвлөлийн даргын бүрэн эрхийн хугацаа 3 жил байна. Тэгэхээр сонгон шалгаруулалтад ямар хүн орох вэ? гэхээр одоо төрийн алба хашиж байгаа төрийн албан хаагч орно гэж ойлгож байгаа шүү. Төрийн албаны нөөцөд байгаа гэдэг юм уу, төрийн албанд ажилласан жилийн шалгуур тавьж орох асуудал байхгүй гэж ойлгон дэмжээд явж байгаа. Ингэж ойлгож байгаа. Зөв үү? Түүний асуултанд Соёлын сайд Ч.Номин хариулав.