УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.12.02\ нэгдсэн хуралдаанаар Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийг хэлэлцэж байна Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв. УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Энэ хуулийн төслийг дэмжиж байна. Зөвшөөрлийн тухай хуулийг батлах гэж их ажил болсон. 2011 онд аж ахуйн үйл ажиллагааны зөвшөөрлийн тухай хууль гэж батлагдсан. Хэрэгжиж эхэлсэн цагаасаа хойш үндсэндээ гарын үсгээ үнэлж, төрийн албан тушаалтнууд шан харамж, авлига авдаг эх үүсвэр нь болсон. Үүнийг шийдэх гэж олон жил ярьсан. 2016 оноос хойш Засгийн Газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан, 2019 онд хууль өргөн барьсан, 2019 онд өргөн барьсан хуулийг хэлэлцэж 2022 онд баталсан. 2022 онд батлахдаа зөвшөөрлийн тухай хуулийг хэрэгжүүлэх, зөвшөөрлийн тухай хуульд бусад хуулиудыг нийцүүлэх, хүнд суртал, авлига авдаг асуудлаас төрийн албан хаагчдыг салгах. Энэ хуулийг хэрэгжүүлэхдээ зөвшөөрлийн тухай хуульд нийцүүлж бусад хууль тогтоомжыг өөрчлөөрэй. Хуулиудын давхардал хийдлийг зөрчилгүй болгоорой гэдэг үүргийг УИХ-аас Засгийн газарт өгсөн. Энэ хуулийг баталж байж 20232-01-01-ээс хэрэгжиж эхлэх юм. 1400 тусгай зөвшөөрөл чинь 1360 орчим болж цөөрөх юм. Зөвшөөрлийг давсан хахууль явдал цэгцэрнэ. Хэрэв энэ хуулийг дэмжихгүй бол хээл хахуул авдаг байдал чинь хэвээр үлдэнэ. Гишүүд бас энэ талаас нь хараачээ. Зөвшөөрлийн хуулийг хэрэгжүүлэхийн тулд энэ хуулийн төслийг дэмжиж өгөхийг хүсэж байна. Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.12.02\ нэгдсэн хуралдаанаар Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийг хэлэлцэж байна Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв. УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Газрын зөвшөөрөл, ашигт малтмалын зөвшөөрөл хоёрыг зөвшөөрлийн тухай хуулиар зохицуулахгүй. Газрын зөвшөөрлийн тухай асуудлыг газрын багц хуулиар зохицуулна. Ашигт малтмалын зөвшөөрлийн асуудлыг ашигт малтмалын хуулиар зохицуулна. Энэ хоёр дээр зарчмын ялгаатай буюу зөвшөөрлийн хуульд заасан дуудлага худалдааны аргыг хэрэглэж болохгүй. Тухайлбал, газар дээр. Хамгийн мөнгөтэй нь дуудлага худалдаагаар газар авна шүү дээ. Дагасан газрын хууль ороод ирсэн байна. Дөнгөж өчигдөр бид хэлэлцэх эсэхийн шийдсэн. Тэгсэн үүнийг дагасан газрынх нь хуульд оруулж байгаа өөрчлөлт нь дахиад газрын хуультай тэнцэхүйц 10 гаран хуудас. Бүр том хууль ороод ирсэн байна. Өчигдөр бидний хэлэлцэх эсэхийг шийдсэн Газрын багц хууль бол, газар олгох зөвшөөрлийг ямар зарчмаар шийдэх вэ гэдэг дээр дуудлага худалдаагаар олгох концепц байхгүй. Засгийн газраас хоёр гурван өдрийн зайтай орж ирж байгаа хуулийн төслүүдийн нийцэл болно үзэл баримтлалын зөрүүг маш сайн нягтлах хэрэгтэй байна. Лицензийн зөвшөөрөл яаж явах гэж байгаа юм бэ?
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.12.02\ нэгдсэн хуралдаанаар Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийг хэлэлцэж байна Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв. УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Зөвшөөрлийн тухай хууль нь авлигалыг өөхшүүлдэг хууль. Сонсгол хийсэн төдий, ажлын хэсэг байгуулсан төдий, хууль баталсан төдий дохио зангаагаар МАН хол явахгүй. "Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг" шиг юмандаа бодитой бөгөөд сэтгэлээсээ хандмаар байна. Энэ хууль нь хуулиар хориглосон болон, хуульд зөвшөөрөлтэй эхлэхээс заасан бусад төрлийн үйл ажиллагааг иргэн, ААН эрхэлж болно гэж байгаа юм. Одоо 14 чиглэлээр 249 тусгай зөвшөөрөл, 12 чиглэлээр 114 энгийн зөвшөөрөл байх ёстой боловч, 1600 болон бизнес нь өргөжин тэлсэн. Стандартыг заавал мөрдөх бус сонгох хэрэглэхээр зохицуулагдсан байгаа. Энэ зүйлсийг эргэн харах цаг болсон. Гишүүд минь энэ асуудал руу нухацтай ормоор байна. Захиргааны хэм, хэмжээний акт буюу дүрэм журмаар асуудлыг шийддэг болсон. Үндсэн хуулиар бол хуульд зөвшөөргөөгүй бол гэж заасан байгаа. Гэтэл одоо дүрэм журмаар монголын ард түмнийг зөвшөөрлөөр дөнгөнд хийж зовоож байгаа. Нийт 89 хуульд нэмэлт өөрчлөлт орох болж байгаа. Монгол орон өнөөдөр мэргэшсэн боловсон хүчний дутагдалд орчихсон байгаа. Сая сая төгрөгөөр мэргэшсэн тусгай зөвшөөрөл, зөвлөх инженер, янз бүрийн шошгуудыг худалдаж авч байгаа мэдээлэл байна. Үүнийг энэ хуульд яаж хаасан вэ? Мэргэшсэн боловсон хүчинд тавигдах шаардлагад, хэрхэн судалгаа хийв. Үүний цаана мэргэшсэн үнэмлэх, гэрчилгээ, диплом олгоход авлигын асуудал байгаа талаар мэдээлэл байна. Үүнээс хэрхэн сэргийлэв? Тусгай зөвшөөрөл авахад мэргэжлийн шаардлага тавихын оронд тоног төхөөрөмж, тухайн компанийн чадамж, туршлагыг нэн тэргүүнд тавьж байгаа зарчим, зүйл заалт энэ хуульд бий юу? Түүний асуултад, ЗГХЭГ-ын хууль,эрх зүйн газрын дарга Н.Мягмар хариулт өглөө
УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Зөвшөөрлийн тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн Л.Болд асуулт асуув. "Хуулийн төслийн 16, 20-р зүйлүүдэд дээр үнэт цаас үйлдвэрлэх асуудал туссан байна. Төрөөс үнэт цаас үйлдвэрлэдэг, түүнийг нь барьцаалж болдог энэ үзэл санаа хэвээр үлдэхээр л буруу болох гээд байна. Ашигт малтмал дээр энэ маш их гардаг. 200, 300-аар лиценз аваад, наймаа хийгээд явдаг зарчим хэвээр үлдчих гээд байна. Энэ дээр Байнгын хороо ямар байр суурьтай байгаа вэ?Миний бодлоор лавлагаа авдаг, код авдаг, онлайнд шалгаж болдог байх нь зүйтэй санагдана. Мөн нэг асуудал хуулийн дэндүү хатуу гаргаж байна. Амьдрал баялаг шүү дээ. Тухайлбал эрүүл мэндийн салбар байна.Сая элэгний С вирусийн эсрэг эмийг зөвшөөрсөн. Энэ эмийг АНУ, болон бусад олон улс хүлээн зөвшөөрчихсөн байдаг. Гэтэл монгол улс хуулиараа хүлээн зөвшөөрөх гэсээр байтал тэр хугацаанд хэдэн хүний амь нас хохирч байгаа бол? Үүнийг бид шийдэх ёстой" гэв.
УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Зөвшөөрлийн тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Я.Содбаатарын хэлсэн саналыг хүргэж байна. "Энэ хуулийг дагаад нилээд олон хуулиуд өргөн баригдаж, цогцоороо шийдэгдэх ёстой юм. Хамгийн түрүүнд ТББ-ын тухай хууль буюу мэргэжлийн холбоодын эрх зүйн орчныг яаж бүрдүүлэх юм. Зөвшөөрөл өгөх гээд байгаа төрийн зарим чиг үүргийг ТББ-ын хуультай уялдуулж, цэгцлэх асуудал байна. Мөн тэгээд бусад нилээд хуулиуд байна. Зөвшөөрлийн тоог багасгах гэхээсээ илүү төрийн хүнд суртлыг багасгах, шат дамжлагыг хэрхэн буруулах вэ гэдгийг анхаарах хэрэгтэй. .../Түүний асуултыг мөн хууль санаачлагчийн хариултын хамт бүрэн эхээр нь бичлэгээс үзнэ үү/