УИХ-ын чуулганы /2022,05,27/-ны өдрийн ээлжит хуралдаанаар Зөвшөөрлийн тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин: Зөвшөөрөл олгохгүй байх, сунгахгүй байх 4 үндэслэл орж ирж байна. Санхүүгийн тогтвортой байдлыг хангах, үр ашигтай өрсөлдөөний нөхцлийг бүрдүүлэх гэсэн ерөнхий заалтаар оруулж ирж болж байгаа юм уу? Заалтуудаа нарийвчлаад оруулж ирвэл яасан юм бэ. Үүнийг яаж ойлгож байна. Өргөх машин механизм зуухны даралтат савыг тусгай зөвшөөрлөөр авахаар оруулж ирсэн байна. Үүнийг зөвшөөрөлтэй компани нь шалган магадлаад үйл ажиллагаа явуулж болно гэсэн дүгнэлт гаргадаг. Үүн дээр заавал тусгай зөвшөөрөл олгох шаардлага байна уу? Мөн сүү, сүүн бүтээгдэхүүн нэрсэн шимийн архийг үйлдвэрлэнэ гээд тухайн аймгийн засаг дарга зөвшөөрөл олгох юм байна. Тэгэхээр айл өрхүүд нөхөрлөл болно, эсвэл аж ахуй нэгж болж үйл ажиллагаа явуулах заалт орж иржээ. Хүнд суртал бий болгох заалтуудыг эргэж харах хэрэгтэй. Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.
УИХ-ын чуулганы /2022,05,27/-ны өдрийн ээлжит хуралдаанаар Зөвшөөрлийн тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Ж.Батжаргал: Энэ хуулинд анхааралтай хандах ёстой ажлын хэсгийг сайн ажилласан байх гэж бодож байна. Энэ хуулин дотор бүртгэлийн, зарим тохиолдолд байршил газар нутгийн тухай асуудал холилдож орж ирээд байна. Үүнийг яаж ялгах вэ? Үндсэн хуулийн үзэл баримтлал зарим талаар зөрчигдөөд, хэрэгжихгүй байгаа зүйл бий. Монгол улсын засаг захиргааны нутаг дэвсгэрийн нэгжид хуваагдах тухай ярьсан. Тэрнээс яам, агентлагуудад хуваагдана гэж яриагүй. Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах гэрээг яам, уул уурхайн зөвшөөрлийг холбогдох агентлаг өгдөг. Орон нутгийнхаа газар нутгийг тусгай хамгаалалттай хэрэгцээнд авсан шийдвэрийг Геологи, уул уурхайн кадастрын алба өөр дээрээ хянаж, бүртгэхгүй байх зэрэг ийм зүйл байж болох уу. Чөлөөт бүсийн газрын ашиглалтын гэрчилгээг чөлөөт бүсийн ашиглалтын захиргаа өгнө гэсэн. Энэ болох юм уу? Энэ мэтчилэн зөвшөөрлийн хуулинд Үндсэн хуулийн үзэл баримтлалтай зөрчилдсөн байж болохоор заалтууд байна. Үүнийг яаж зохицуулах вэ? Эрүүл мэндийн шинжилгээний байгууллагуудын үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн байгууллага өгөх нь зөв. Харин хаана байрших асуудлыг орон нутаг зөв зохистой шийдэх хэрэгтэй. Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.
УИХ-ын чуулганы /2022,05,27/-ны өдрийн ээлжит хуралдаанаар Зөвшөөрлийн тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг: Энэ хуулийг дэмжиж байгаа. Иргэдэд хууль ойлгомжтой байх ёстой. Гэтэл иргэд хуулиа ойлгохгүй байна. Болсон жишээг хэлье. Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Баян-Улаан багийн иргэн Р түлээнд бэлтгэсэн модон дундаа хорхойд идэгдсэн хуурай мод хэдийг огтолсон хэргээр Дээд шүүхэд асуудал нь явж байна. Мөн Их-Уул сумын иргэн Э галын мод бэлтгэхдээ хэмжээнээс хэтрүүлэн ачиж явсан хэргээр шүүхэд дуудагдсан. Энэ асуудлууд уг хуулиар шийдэгдэнэ гэж харж байна. Хуулиар хориглосноос бусдыг хийж болно гэсэн зарчим одоо үйлчилж байгаа хуулинд алга. Хууль иргэдэд ойлгомжтой байх ёстой гэсэн зарчим хэрэгжихгүй байна. Нойтон модыг огтлох эрхийг тусгай зөвшөөрлөөр олгоно гэвэл ойлгомжтой байгаа юм. Хуулийн заалт иргэнд ойлгомжгүй байгаа учраас асуудал үүсэж байна. Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.
УИХ-ын чуулганы /2022,05,27/-ны өдрийн ээлжит хуралдаанаар Зөвшөөрлийн тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан: Тусгай хамгаалалттай газар нутгаас бусад газар нутагт патент, лиценз олгож байгаа. Ойн сан, усны эх, ан амьтан олноороо үрэгдэж дууссан. Энэ ашигт малтмалын лицензээ хязгаарлаж болдоггүй юм уу. Олгох сунгах, түдгэлзүүлснийг сэргээх, нэмэлт зөвшөөрөл олгох эрхийг олгоно гэжээ. Бид нарт байгаа уурхайнууд хангалттай биш үү? Хуулийн 8.21-т цацрагийн үүсгэвэрийг угсарна, байрлуулна, түрээсэлнэ, үйлдвэрлэнэ, ашиглалтаас гаргана, задлана гэжээ. Цөмийн цацрагийг нутаг дээрээ ингэж болох юм уу. Мэргэжлийн хяналтын газраас зөвшөөрлийг нь өгөх юм байна. Цөмийн бодис импортлох, экспортолно, тээвэрлэнэ, хаягдлыг нь булшилна. Монголд булшлах юм уу? Ийм зөвшөөрөл олгох гэж байгаа юм уу. Ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар газрын хэвлийг ашиглуулна. 8.3-т хүн амын эрүүл мэнд, мал амьтан, байгаль орчинд онцгой нөлөө бүхий хортой бодисыг булахад зориулан газрын хэвлийг ашиглана. Бид чинь бэлчээрийн аж ахуйтай улс шүү дээ. Хөрс бохирдвол ус, өвсөөр ундаалж байгаа мал, амьтан өвчлөх юм биш үү. Эдгээрийг та нар зөвшөөрч байгаа юм уу. Монгол улс цөмийн хог хаягдлыг булшилдаг улс болж хувирах юм уу? Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.
УИХ-ын чуулганы /2022,05,27/-ны өдрийн ээлжит хуралдаанаар Зөвшөөрлийн тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Энэ хууль чухал. Нийгэмд ямар нэг байдлаар сөрөг үр дагавартай хязгаарлагдмал хэрэглэж ашиглах эсвэл нийтийн эрх ашиг хөндөгдөх зүйлүүд дээр тусгай зөвшөөрөл олгож байгаа. Нэг талаас бизнесийн сонирхол нөгөө талаас төрийн эрх ашгийн үүднээс нийгмээ зохицуулах гэж байгаа зүйлийн харшилдаан болж байна. Нийтийн эрх ашгийг зохицуулах гэж тусгай зөвшөөрөл байгаа.