Х.Тэмүүжин: Утга учир муутай, давхар зардал, албан тушаалтнаа эрх мэдэлжүүлсэн үг, өгүүлбэр бичээд хуульчилчихаар иргэний асуудлаа шийдэх арга нь авлига болчихоод байгаа юм
УИХ-ын чуулганы /2025.12.26/-ны өдрийн хуралдаанаар Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин: Зөвшөөрлийн тухай хууль тогтоомжийг дэмжиж байгаа. Нийгэмд ухаалаг бус, утга учир муутай, чирэгдэл зардал ихтэй, хүнд суртал, ойлгомжгүй байдлыг дөвийлгөсөн байдлууд авлигыг бий болгодог. Үүнийг зогсоохын тулд Зөвшөөрлийн хууль гэж ерөнхий код руу оруулах гэж байгаа юм. Гэхдээ судалгаатай хийхгүй бол эрсдэл бий. 2022 оны 6 сарын 17-нд баталсан Зөвшөөрлийн хууль дээр Галт зэвсгийн тухай хуулиас давсан галт зэвсэг түүний дагалдах хэрэгсэл гэдэг үг ороод ирсэн. Энэ нь гааль дээр галт зэсвгийн хараа, дуран гэх эд хэрэгслийг оруулахад зөвшөөрөл шаардлагатай юм байна гэдэг маргаан дагуулсан. Цагдаагийн байгууллага нь Галт зэвсгийн тухай хуулиар ийм бүрэн эрх манайд олгоогүй гэчихээр иргэд учраа олохоо байна. Гааль дээр нэг юм ярина цагдаа дээр нэг өөр юм ярина. Хууль хоорондын нийцэл болон үндсэн зохицуулалт юу шийдэж байгааг ойлгохгүйгээр зөвшөөрлийн хэсгийг бичихээр гажиг үүсдэг. Сумтай холбоотой хонгио толгой гэх мэтчилэн тээвэрлэхэд тусгай машин хэрэггүй гэтэл зөвшөөрлийн хууль дээр тусгай машин байх ёстой гээд биччихэж байгаа юм. Дарийг тээвэрлэхэд жилдээ юм уу, 2 жилдээ нэг удаа л тээвэрлэх байх. Угсрагдчихсан байгаа сум бол тэсэрч дэлбэрэхгүй шүү дээ. Тэгэхээр ААН дээр ухаалаг биш, утга учир муутай, зардал нэмсэн оновчгүй зохицуулалт тавиад хуульчилчихаж байгаа юм. Гэтэл тэсэрч дэлбэрэх бодисын тээвэрлэлт тусдаа бизнес шүү дээ. Амьдралд байдаг зүйлүүдийг нь судалж хууль хийхгүй бол албан тасалгааны цонхоор амьдрал сайхан харагдана аа гэдэг шиг ААН бизнес эрхэлж байгаа иргэдэд утга учир муутай, хүнд суртал, давхар зардал, албан тушаалтнаа эрх мэдэлжүүлсэн үг, өгүүлбэр биччихээр дунд нь иргэний хувьд асуудлаа шийдэх арга зам нь авлига болчихоод байгаа юм. Дэлхийд галт зэвсгийг хянаж байгаа гуравхан л арга бий. Тусгай зөвшөөрөл өгч байгаа. Гол төмөр, замаг, хайрцаг анги. Энэ 3 нийлбэл галт зэвсэг. Бусад дээр нь тусгай зөвшөөрөл байхгүй. Зөвшөөрлийн хууль дээр дагалдах хэрэгсэл гээд биччихээр бууны хөл авсан ч тусгай зөвшөөрөлтэй болчихоод байна.