УИХ-ын чуулганы нэгдсэн /2022, 06, 02/-ны өдрийн хуралдаанаар "Зөвшөөрлийн тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд"-ийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Дуудлага худалдаа эсвэл сонгон шалгаруулалтын журмаар олгох дотор ашигт малтмалын лиценз, газар эзэмших эрхийн асуудал яваад байна. Уг нь газар эзэмшлийг яаж олгох, ашигт малтмалын лицензийг ямар зарчмаар олгох уу гэдэг энэ хуулийн биш, газар болон ашигт малтмалын тухай хуульд хамааралтай байгаа юм. Энэ хууль дээр газрыг дуудлага худалдаагаар олгох юм шиг болоод байна. Ингэхээр мөнгөтэй хүмүүс л авна шүү дээ. Засгийн газраас газрын багц орж ирж байна. Байгалийн баялгаа ямар арга хэлбэрээр эргэлтэд оруулж ард, иргэддээ хүртээх үү гэдэг асуудлыг юу хураах гэж байгаагаа мэдэхгүй санал дотор оруулаад байна. Энэ асуудал дээр Засгийн газар ямар байр суурьтай байгаа юм? Ашигт малтмалын лицензээ энэ хоёроор л олгоё гэж байгаа юм уу.
УИХ-ын чуулганы нэгдсэн /2022, 06, 02/-ны өдрийн хуралдаанаар "Зөвшөөрлийн тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд"-ийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн С.Чинзориг: Зөвшөөрөл эзэмшигч хуульд заасан нөхцлийг хангаж байгаа эсэхийг эрх бүхий этгээд дараах хугацаанд магадлан шалгана гэсэн заалт байгаа. Чирэгдлийг бууруулж хугацааг шахах нь зөв байх. Гэхдээ төрийн байгууллагууд үйл ажиллагаагаа явуулах нөхцөл боломжийг нь бүрдүүлэх ёстой. Зөвшөөрөл өгнө гэдэг амаргүй ажил. Тодорхой хэмжээнд хууль, тогтоомжинд нийцэж байгаа, төрөөс тавьж байгаа нөхцөл, шаардлагыг биелүүлж байгаа эсэх гээд шалгах зүйлтэй. Тусгай зөвшөөрлийг 5 өдөр, энгийн зөвшөөрлийг 3 өдрийн дотор магадлан шалгахыг богино хугацаагаар шахах үндэслэл, зорилго нь юу вэ? Тодорхой хугацаанд зөвшөөрлөө олгох уу, олгохгүй юу, сунгах, сунгахгүй юу гэдэг дээр хугацаатай байж болно. Үйл ажиллагаа явагдаж байгаа боловч олгосон хугацааг хоёр дахин нэмэгдүүлэн сунгаж болно гэсэн байна. Заавал хоёр дахин сунгах юм уу, нэг удаа сунгах юм уу? Сунгахад уг зөвшөөрлийг хэн олгох вэ? Зөвшөөрөл өгсөн холбогдох этгээд материалыг нь үзээд шалгаад сунгах уу гэдгийг тодорхой болгох хэрэгтэй. Хугацаатай холбоотой зүйлийг дахиж харах нь зөв.
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.05.17/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 22 гишүүн өргөн мэдүүлсэн “Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: "Эдийн засаг хувийн хэвшлийн нуруун дээр явдаг. Бид үүнийг мэдээд байгаа хэрнээ цаасан дээр буулгахдаа хориод байдаг. төрийн албан хаагчид сайн байх ёстой. Хэтэрхий зөв болгож, чангалсаар байгаад зөюшөөрлийн үйл ажиллагаа улам чангардаг. ААН-ийн тусгай зөвшөөрлийн хуульд 100 гаруй тусгай зөвшөөрөл олгогдохоор байгаа ч 1000 гараад явчихсан. Энэ хуулиар энэ тоог багасгах, хугацааг нэмэгдүүлэх, зарчимд нь оруулах чиглэлд явж байгаа. Зах зээлийн зарчим дээрээ ААН-ийн үйл ажиллагаа явуулдаг ийм чиглэлрүүгээ орох ёстой. Олон янзын аюулгүй байдал ярьсаар байгаад ААН-ийн гар хөлийг боомилсон нь үнэн. "
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.05.17/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 22 гишүүн өргөн мэдүүлсэн “Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: "Сонсоод байхад төр гэж нэг талд, бизнес гэж нэг талд нь байгаа мэт ярьж байна. Аж ахуй эрхлэгчид олон болж байж энэ улс орны авч явна гэдэгтэй төр эвлэрэх ёстой. төрийн оролцоо бизнесийн салбарт бага байна гэдгээ хэрэгжүүлэх ёстой. Бизнесийнхэн улс төрд орж ирээд асуудлыг унагачихлаа гэж их ярьдаг. Бизнесийнхэнд сайн муу олон хүн бий. УИХ-ын гишүүдэд ч сайн муу хүн бий. Бизнесийнхэн сайн байх болно гэдгээ батлан ажиллах болно. Бизнесийнхэн төрийн хүнд суртлыг давахын төлөө хамаг цагаа бардаг. Энэ нь зөвшөөрлийнхөө араас хөөцөлдөж яваад хамаг цаг, хийх ажлаа бардаг. зарим тусгай зөвшөөрөл дээр төр үнэхээр анхаарах ёстой. Уул уурхай, банк гэх мэт. Одоо Монголын төр бизнес дэх оролцоогоо багасгах ёстой. Итгэх ёстой. хамаг мундаг нь төрд байгаа юм биш ш дээ. Энэ үзэл санаа бүх хуульд нэвт шингэсэн байдаг. Энэ хуулийг биелүүлэхгүй бол хариуцлага тооцно гэж хуулийн төслийн санаачлагч хэлж байна. Тэгвэл хариуцлагыг хэрхэн тооцох вэ? Үүнийг тодорхой болгоно уу? Төрийн алба хууль зөрчихгүй байх нөхцөлийг бүрдүүлэх ёстой. Мөн нэмж зөвшөөрөл олгохдоо Ерөнхийсайдын зөвлөлөөс асууж байж нэмж олгоно гэсэн агуулга хуульд байна. Энэ хэр боломжтой вэ?"
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.05.17/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 22 гишүүн өргөн мэдүүлсэн “Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. УИХ-ын гишүүн О.Баасанхүү: "Зөвшөөрөл гэдгээ ойлгох хэрэгтэй. Төрийн эрх мэдлээр үйл ажиллагаа явуулах. Төрийн үйл ажиллагаан дотор төрийн эрх мэдлээс гадна тжсгай чиг үүрэг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай. Жишээлбэл мэргэжил мэдлэг шаардсан асуудлар тусгайлан эрх олгох асуудал ялгаатай. төрийн эрх мэдлээр зөвшөөрөл олгох нь улсын бүртгэл бүртгээд татвараа төлсөн бол үргэлжлээд сунгаад явна. Гэтэл тусгай мэргэшил, мэдлэг шаардсан. Жишээ нь уул уурхай, эрүүл мэнд, сургуулийн үйлчилгээнд зайлшгүй тусгай эрх олгож байгаа учраас тусгай мэргэжлийн албадууд хянаж явуулах ёстой. Манайд холиод байдаг. Тэгээд лицензтэй чинь ярина шүү гэдэг. 8 нэрийн дэлгүүрийн эрх олгосоор байгаад төрөөс төрсөн тэрбумтан болчихсон л байгаа. Төр туслахгүй бол гай болохгүй байх ёстой. Туслахын тулд зөвшөөрөл өгөх ёстой. Гэтэл бөүх эрх мэдэл төрийнх тэнд байгаа нэг жаахан компанид эрх олгож буян болсон юм шиг бодох хэрэггүй. Бид энэ хуулиар яг тусгай зөвшөөрөл олголт яг бодитоор хөнгөвчилөгддөг байх ёстой. Зөвшөөрөл олгохоо олгож, олгохгүйгээ мөрөөр нь явуулах хэрэгтэй. Шашны байгууллагын зөвшөөрлийг нийслэлээс олгодог. Хэн ямар шашин шүтэх нь нийслэлд ямар хамаатай вэ? Тэгсэн хэрнээ архи, тамхины зөвшөөрлийг нь арын халгаар олгоод байдаг. Тиймээс хуулийн төслийнхөн анхаарч ажиллаарай. Хуулиар хэзээ ч олгохгүй бизнес бий. Хар тамхи, хүний наймаа, зэвсэгийн наймаа. Харин хуулиар зөвшөөрдөг 3 бизнес бий. Архи, тамхи, эм. Энэ нь мапижчихсан тогтолцоо. Үүнтэйгээ зөв ажиллах боломжтой болгоорой. гарын үсэг бүр үнэтэй болчихоод байна. Үүгээрээ хувиа хүртдэг. "