УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл”-ийг хэлэлцлээ. Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Н.Энхболд: Ажлын хэсэг бэлдэж байх хооронд Монголын авто тээвэрчдийн нэгдсэн холбоо гэдэг байгууллагаас хэд хэдэн саналууд ирсэн эцсийн хэлэлцүүлгийн өмнө анхаарах боломж байна уу, үгүй юу бодмоор санал байна. Их хурлаасаа сонгогдчихсон удирдлага, удирдах зөвлөл байгууллага нь ашиг сонирхлын зөрчилтэй ямар нэгэн шийдвэр гаргаад эсхүл бол тэр бүрэлдэхүүнд орсон хүмүүс нь тухай тухайн төлөөлж ирсэн байгууллагуудынхаа эрх ашгийн үүднээс хандаад бусдыг хавчих, шахах, хууль бус шаардлагатай дээр үйл ажиллагаа яваад байвал тэрийг нь тодорхой хэмжээгээр зохицуулж байх заалт энэ дотор байх хэрэгтэй тэгэхгүй бол дараагийн Их хурал хүртэл нь тийм ажиллагаа яваад байвал энэ мэргэжлийн нэгдсэн холбоо байгуулсан, төр засагтай хамтарч ажиллах ач холбогдлын тал дээр нь буруу зөрүү юм гараад байх вий дээ л гэж бодогдсон. Тэгэхээр энийг ажлын хэсэг эцсийн хэлэлцүүлэгт бэлдэхдээ бас нэг хараад үзчихээрэй гэсэн санал оруулж байгаа юм аа.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл”-ийг хэлэлцлээ. Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан: Мэргэжлийн нэгдсэн холбооны хууль гарч ирэх нь зөв зүйтэй. Энэ хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж байна. Мэргэжлийн нэгдсэн холбооны чиг үүрэгтэй холбоотой хэд хэдэн асуудлыг сая уншаад танилцуулчихлаа. Үүн дээр 12.1.3 Тухайн салбарынхаа бодлого хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих олон нийтэд сурталчлах, хэрэгжилтийг нь зохион байгуулах ажлыг хариуцна аа гэж байгаа юм. Энэ нэг ёсондоо төрийн чиг үүргийг хийх гээд байна л даа. Бодлогыг боловсруулж гаргана гэдэг ийм юм ярих гээд байна тэгэхээр нөгөө хууль боловсруулах юм чинь Их хуралд хадгалагдах уу холбоонд хадгалагдах уу гэдэг асуудал цаашдаа яригдана. Төрийн байгууллагын зарим чиг үүргийг биелүүлэх, хэрэгжүүлнэ салбарынхаа үйлдвэрлэлийн явц технологийн түвшнийг тогтооно үнэлнэ, борлуулалтын зах зээлээ тодорхойлно, бүтээгдэхүүнийхээ өрсөлдөгч чадварын үнэлгээ өгнө гэхээр нөгөө нэг үнэ тогтоодог юм та нар дээр явчих гээд байна шүү дээ. Тэгээд л тэдээр зарна эдээр зарна мэргэжлийн холбоо тэгж үзсэн гээд л хэвтчихвэл нөгөө нэг бензиний үнэ буудаггүй гэдэг шигээ гурилын үнэ буудаггүй гэдэг шиг нэг мэргэжлийн холбоо шийдвэрээ гаргаад Удирдах зөвлөлөөрөө шийдчихсэн манайх ингэж зарах ёстой, тэгж үнэлэх ёстой гээд яваад өгөх вий дээ үүнийг бас нэг анхаараарай. Мэргэжлийн үйл ажиллагааны стандарт боловсруулан нутагшуулна хэрэглээний тайлбар зөвлөмж гаргана гэдэг юм явж байна. Энэ нөгөө стандарт боловсруулдаг чинь СХЗГ төрийн байгууллагад л байсан санагдах юм. Одоо тэгээд бид нар ийм стандартаар үйлдвэрлэдэг холбоо шийдээд эхэлбэл энэ маань одоо эрх зүйн чадамжийн хувьд нь хэр болох юм тэрийг хэр биелүүлэх юм бол доо. Би бол тэрэн дээр бас жоохон эргэлзэж л байна. Гишүүн байгууллагуудтай мэргэжлийн холбоогоо төлөөлж одоо олон улсын байгууллага гадаадын байгууллагуудтай хамтран ажиллана гэрээ хэлцэл байгуулах юм руу л орох юм байна л даа. Тэгэхээр энэ асуудал гадаад харилцааны нэгдсэн бодлогынхоо хүрээнд бас хэрхэн явах юм бол? Ийм нэг хэдэн асуудал дээр та хэд маань ажлын хэсэг дээрээ дахин ярьж анхаараарай. Тэгээд төрийн чиг үүргээ тэр чигт нь булаагаад авчихдаг тэгээд сүүлд нь нөгөөдхөө засаж болдоггүй яаж ч болдоггүй тэгээд мэргэжлийн холбоо ингэж үзсэн юм гээд үнэн ч буудаггүй ийм руу орчих вий дээ гэж жоохон санаа зовж байгаа юм. Энэ дээр та бүхэн анхаараарай гэж хүсэж байна.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар цаг үетэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ УИХ-ын гишүүн Н.Учрал: 2019 онд энэ хуулийг санаачилсан. Хуулийн төслийн үзэл баримтлалын хувьд ажлын хэсэгт өөрчлөгдсөн зүйл байхгүй харин туршлагатай парламентч Мөнх-Оргил гишүүн, Эдийн засгийн ухааны доктор Баттөмөр гишүүн хоёр энэ хуулийн ажлын хэсэг дээр ажиллаад нэлээд чамбай хууль гаргаж байгаад маш их баяртай байна. Тухайнд үед үндэсний аж үйлдвэрийн зөвлөл гээд маш олон төрийн бус байгууллагууд энэ хуулийн концевцыг боловсруулаад их хурлын гишүүдэд танилцуулаач ээ гэж байх үед энэ хуулийг өөрсдийн санаачлаагаараа хуулийн төсөл боловсруулагдсан. Энэ хууль батлагдсанаараа манай нөат-ын хууль дээрээ эдийн засгийн ангилал гэж байдаг түүнийг сангийн сайд баталдаг нэг ёсондоо эдийн засгийн ангиллууд дээр бизнесийн төрөл үүссэн ч гэсэн тухайн бизнесийн шинэ төрөл дээр шинэ мэргэжлийн холбоо байгуулах нь нээлттэй орхигдож байгаа тухайлбал одоо монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа 460 хуулиас бараг 44 хуульд мэргэжлийн холбоо гэдэг нэр томьёо орсон мөртлөө мэргэжлийн холбоо гэж юу вэ гэдгээ аль ч хуульд тодорхойлоогүй өнөөдрийг хүрсэн тэгэхээр энэ хууль батлагдсанаараа төр мэргэжлийн байгууллагуудын хувийн хэвшлийн байгууллагуудын экспертүүдийн саналыг шийдвэр гаргалтад ашиглах бололцоо энэ хуулиар бий болж байгаа. Жишээ нь өнөөдөр сонгодог мэргэжлийн холбоотууд гэж нэрлэж болохоор хуульчдын холбоо, өмгөөлөгчдийн холбоо, барилгын салбар барилгын хөгжлийн ассоциаци гэхэд л тусгай зөвшөөрлийг олгодог сайн жишгүүд байна мэргэшсэн үнэлгээчдийн институц, мэргэшсэн нягтлан бодогчдын институц гэх мэт мэргэжлийн холбооны статустайгаар үйл ажиллагаа явуулаад чадавхажсан холбоотууд бий болсон. Сая аялал жуулчлалын хуульд хүртэл аялал жуулчлалын холбоог хуульчлаад оруулаад ирлээ түүн шиг төр зарим шийдвэр гаргалтад нөлөөлж байгаа төр зарим бодлого шийдвэрээсээ салж мэргэжлийн байгууллагын санал дүгнэлтийг оруулахгүй бол цаашдаа эдийн засгийн үйл ажиллагааг дэмжих бололцоогүй болж байна. Манай төрийн шийдвэр оновчгүй байгаа энэ мэргэжлийн санал шийдвэрүүдийг сонсохгүй байгаатай холбоотой.Жишээ нь сая хийсэн олон сонсголууд, ногоон автобусны асуудал гэхэд л автобус Жагаа шиг нөхдүүдийг энд оруулж ирээд ногоон автобуны худалдан авалт хийсэн бол ийм байдал үүсэхгүй л байх байсан. Эмийн сонсгол хийгдлээ эм хангамж байгууллагууд, эрүүл мэндийн салбарын экспертүүдийг оруулж ирээд тухайн асуудлууд дээр хууль дүрэм дээр мэргэжлийн холбоонд чиг үүргийг шилжүүлсэн бол өнөөдрийн асуудал үүсэхгүй л байсан.Жишээлбэл 100 айлыг нүүлгүүлнэ гэж хэдэн жил ярив 2 газар зогсоол барьчхаад нүү гэхээр 100 айл нүүхгүй л байгаа биз дээ тэнд үйл ажиллагаа эрхэлж байгаа хүмүүсийн санал бодлогыг сонсохгүйгээр л шийдвэр гаргаад байгаатай холбоотой. Төрийн яамны 3,4 мэргэжилтэн салбарын бодлогыг тодорхойлно гэдэг бол өнөөдөр оновчгүй шийдвэртэй шууд холбоотой тэгэхээр энэ шийдвэр гарснаар төр мэргэжлийн холбоонд чиг үүргээ өгөх, мэргэжлийн салбарын санал дүгнэлтүүдийг төрийн шийдвэр гаргахад нөлөөлнө. Энэ хууль гарснаараа өнөөдрийн мэргэжлийн холбоод тогтвортой үйл ажиллагаагаа явуулна нэг ч байгууллагын үйл ажиллагаанд ямар нэгэн яам, тамгын газар орохгүй ажлын хэсгийн үеэр төрийн бус байгууллагууд, ардчилсан намын бүлгээс өгсөн бүх саналууд туссан юм байна лээ.