Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал
2008
2009
2010
2011
2012
2013
2014
2015
2016
2017
2018
2019
2020
2021
2022
2023
2024
2025
А.Баяр

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга

Ц.Баттөр

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч

Ц.Баттөр

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга

2026 2027 2028 2029 2030
Нийт 2097 мэдээ байна.
  • 23/05/19

    Улаанбаатар хотод явуулах боломжтой цахилгаан соро...

    БНСУ-ын Техник, технологийн судалгааны төвийн инженер, профессор Шин Бён Чон тэргүүтэй албаны хүмүүс нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагватай уулзлаа. Тус судалгааны төвийнхөн цахилгаан соронзон галт тэрэг (maglev) зохион бүтээн нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтрүүлжээ. БНСУ-ын Инчёон хотын нисэх буудалд тус галт тэргийг 2016 оноос ашиглаж эхэлсэн байна. Уг цахилгаан соронзон галт тэргийг зохион бүтээгч  профессор Шин Бён Чон б...
  • 21/05/19

    Дугаарын хязгаарлалтын бүсчлэлийг багасгав

    Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан болж байна. Хуралдааны эхэнд автомашиныг улсын дугаараар ангилан хөдөлгөөнд оруулах бүсчлэлийг багасгах асуудлыг хэлэлцэв. Тогтоолын төсөлд өөрчлөлт оруулах тухай уг асуудлыг нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх танилцуулсан юм. Өдгөө автомашиныг улсын дугаараар нь ангилан хөдөлгөөнд оролцуулахдаа өвөл, зуны бүсчлэлийн хуваарийг баримталж бу...
  • 20/05/19

    "Улаанбаатар марафон-2019" олон улсын гүйлтийн тэм...

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас уламжлал болгон зохион байгуулдаг "Улаанбаатар марафон-2019" олон улсын гүйлтийн тэмцээн болж байна. Бүх нийтийн биеийн тамир, спортыг дэмжих зорилгоор жил бүрийн тавдугаар сарын гурав дахь долоо хоногийн бямба гарагийг “Автомашингүй өдөр” болгон тэмдэглэдэг бөгөөд энэ өдөр гүйлтийн спортыг хөгжүүлж, нийслэл хотоо дэлхийн улс орнуудад сурталчлах үүднээс “Улаанбаатар мара...
  • 20/05/19

    Тоо бодож, томьёо цээжлэхээсээ илүү өдөр тутамдаа ...

    Хүүхдүүдийн хэрэглээний математикийн чадварыг дээшлүүлэх зорилготой “Граф-Арт” ур чадварын тэмцээн хоёр дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж, шилдэг бүтээлүүдээ тодрууллаа. Монгол Коосэн Технологийн Коллежийн нэгдүгээр курсын оюутнуудын дунд зохиогдсон уг тэмцээнд хүүхдүүд график тооны машин ашиглаж, тригнометрийн томъёогоор дамжуулан зураг зурж өрсөлджээ. Манай улсын багш сурагчдын хичээлийн ачааллыг олон улс...
  • 17/05/19

    Тээврийн цагдаагийн албанд боломжит бүх талаар дэм...

    Нийслэлийн ИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга Р.Дагва Тээврийн цагдаагийн албаныхантай уулзаж, зам тээврийн ослын улмаас учирч буй хохирлыг бууруулж, хөдөлгөөний хяналтыг сайжруулах чиглэлээр санал солилцлоо. Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар зам тээврийн гэмт хэрэг нийслэлд 223 бүртгэгджээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийн статистикаас 13.2 дахин өссөн үзүүлэлт аж. ...
  • 14/05/19

    Агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжү...

    Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр (2019.05.14-ний өдөр) болж байна. Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газраас гаргасан 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын явцыг сонсож, Тогтоолд өөрчлөлт оруулах тухай, Ажлын хэсэг байгуулах тухай, ХК-ийн дүрэмд өөрчлөлт оруулахыг дэмжих тухай, ТУЗ-ийн бүрэлдэхүүнийг батлах тухай, нийслэлийн ИТХ-ын ээлжит XXV хуралдааныг зарлах тухай зэрэг найман асуудал хэлэлцэх товто...
  • 14/05/19

    Сурталчилгааны самбаруудыг шалгаж, цэгцэнд оруулах...

    Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар "Улаанбаатар хөгжлийн корпораци" ХК-ийн дүрэмд зарим өөрчлөлт оруулах санал ирүүлсэнийг нийслэлийн ИТХ-аар хэлэлцүүлэхийг дэмжив. Мөн "Улаанбаатар спорт менежмент" компанийн ТУЗ-ийн гишүүдийг баталлаа. Үргэлжлүүлэн хуралдаанаар гудамж, талбай дахь сурталчилгааны самбарыг цэгцлэх ажлын хэсэг байгуулах талаар хэлэлцсэн юм. Улаанбаатар хотод гарч буй зар сур...
  • 13/05/19

    Р.Дагва: Улаанбаатар хотын хөгжлийн гарц нь технол...

    Өнгөрөгч сард Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, нийслэлийн ИТХ-ын Р.Дагва тэргүүтэй төрийн болон хувийн хэвшлийн  төлөөллүүд АНУ-ын Флорида мужийн  Майами хотод блокчейн технологийн дэлхийн томоохон компани болох “IOHK”-оос зохион байгуулсан “IOHK Summit 2019” олон улсын бага хуралд урилгаар оролцоод ирсэн билээ. Эл хурлын үеэр “IOHK” компани Монголын финтекийн болоод блокчейн т...
  • 13/05/19

    Нийслэлийн ИТХ-ынхан хот орчмын ногоон бүсэд ажилл...

    Бүх нийтээр мод тарих өдрийг тохиолдуулан нийслэлийн ИТХ, хурлын Ажлын албаныхан, нийслэлийн Байгаль орчны газрынхан хот орчмын ногоон бүсэд ажиллалаа.  Цэвэрлэх байгууламжийн лагийг боловсруулан гаргаж авсан бордоо ашиглав Улаанбаатар хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэн, тоосжилтыг бууруулах зорилгоор Сонгинохайрхан дүүргийн XXI хороо, Жаргалант тосгонд БНСУ-ын Инчёон хоттой хамтран "Мөрөөдлийн ой" төгөл байгуулж буй....
  • 11/05/19

    Граф-Арт: Тригнометрийн томъёо ашиглан зурсан 10 ш...

    Хүүхдүүдийн хэрэглээний математикийн чадварыг дээшлүүлэх зорилготой “Граф-Арт” ур чадварын тэмцээн хоёр дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж, шилдэг бүтээлүүдээ тодрууллаа. Монгол Коосэн Технологийн Коллежийн нэгдүгээр курсын оюутнуудын дунд зохиогдсон уг тэмцээнд хүүхдүүд график тооны машин ашиглаж, тригнометрийн томъёогоор дамжуулан зураг зурж өрсөлджээ. Харандаа, цаас ашиглахгүйгээр зөвхөн тоо бодох замаар ...
  • 10/05/19

    Жаргалант тосгонд төгөл байгуулна

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гарагт бүх нийтээрээ мод тарьдаг уламжлалтай. Хот, суурины ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, цөлжилтөөс сэргийлэхийн тулд уг арга хэмжээг зохион байгуулдаг билээ. Эл өдөр нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид болон Ажлын албаны ажилтнууд Сонгинохайрхан дүүргийн XXI хороо, Жаргалант тосгонд мод тарина. Манай ...
  • 09/05/19

    Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва Бразил улсын конгр...

    Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва Бразил улсын конгрессын гишүүн Дэвид Соэрезийг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр талууд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар ярилцлаа. Бразил улсын Рио де Жанейро хоттой Улаанбаатар хот олон талаар хамтран ажиллах боломжтойг тус улсын конгрессын гишүүн Дэвид Соэрез хэлэв. Харин нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва Улаанбаатар хот Бразил улсын олон хоттой хамтын ажиллагаагаа өргөжүүлж, аялал жуулчлал...
  • 09/05/19

    Хүүхдийн байгууллага үүсч хөгжсөний 94 жилийн ой т...

    Монгол Улсад Хүүхдийн хөдөлгөөн, байгууллага үүсэж хөгжсөний 94 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэхүү өдөр хүүхдийн байгууллагыг үндэслэгч, их зохиолч  Д.Нацагдоржийн хөшөөнд хүндэтгэлийн цэцэг өргөх ёслолын үйл ажиллагааг жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг билээ. Хүндэтгэлийн арга хэмжээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Захиргаа удирдлагын газрын дарга Ш.Чинбат...
  • 09/05/19

    Хүсэл, мөрөөдлөөр жигүүрлэгчдийн луужин

    Хан-Уул дүүргийн Соёлын ордонд 12 дугаар ангийн сурагчид анхааралтайгаар илтгэл сонсон сууна. Тэд удахгүй ахлах сургуулиа төгсөж, өөрсдийн сонирхсон мэргэжлээ эзэмшихээр их, дээд сургуульд сурах тул “Мэргэжил бүхэн сайхан” өдөрлөгт идэвхтэй оролцож байлаа.  НИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч Ц.Байгалмаагийн санаачилгаар “Мэргэжил бүхэн сайхан” аяныг гурав дахь жилдээ зохион байгуулж байна. Энэ жил &ld...
  • 09/05/19

    Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр байгуулсан м...

    Нийслэлийн ИТХ-ын Байгаль орчин, ногоон хөгжлийн хороо “Агаарын бохирдлын эсрэг хүчээ нэгтгэе” сэдэвт хоёр шатны хэлэлцүүлэг зохион байгуулсан. Уг хэлэлцүүлгээр нийслэлийн ИТХ-ын дэргэд агаарын бохирдлыг бууруулах чиглэлийн мэргэжлийн зөвлөх баг байгуулжээ. Тодруулбал, эхний шатны хэлэлцүүлгээр эрдэмтэн судлаачдын зөвлөх багийг байгуулж, дараагийн хэлэлцүүлгээр агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр үйлдвэрлэл явуу...
  • 07/05/19

    Тэргүүлэгчид 12 асуудал хэлэлцэн, холбогдох шийдвэ...

    Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан өндөрлөлөө. Хуралдаанаар нийтдээ 12 асуудал хэлэлцэн, холбогдох шийдвэрийг гаргалаа. Хэлэлцсэн зарим асуудлыг тодруулбал, 2015 онд нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 125 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Улаанбаатар хотын хөгжлийн корпораци" ХК-ийн ТУЗ-ийн үйл ажиллагааны журамд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэв. Одоогийн хэрэгжиж буй журмаар тус корпорацийн ТУЗ-ийн гишүүнд нийслэ...
  • 07/05/19

    Зарим барилгыг нийслэлийн өмчид бүртгэв

    Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар үргэлжлүүлэн Хөрөнгө бүртгэн авах тухай асуудлыг хэлэлцэж байна. Барилга, хот байгуулалтын сайдын 126 дугаар тушаалаар баталсан "Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих үйл ажиллагааны журам"-ыг үндэслэн нийлэлийн Засаг дарга 2017 онд "Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгыг буулгаж, дахин төлөвлөн барилгажуулах туха...
  • 07/05/19

    “Улаанбаатар спорт менежмент” компани байгууллаа

    Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан эхэллээ. Нийслэлийн ИТХ-ын XXIV хуралдаанаар Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнийг шинэчилсэн билээ. Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва хуралдааныг нээж “Шинээр томилогдсон Тэргүүлэгчдэд ажлын амжилт хүсье. Нийслэлийн иргэдтэй холбоотой асуудлыг хэлэлцэж, холбогдох байгуулллагад чиглэл өгч байдгаараа Тэргүүлэгчдийн хуралдаан чухал юм. Тиймээс хуралдааны дэгийг баримтлан ажиллахыг хү...
  • 07/05/19

    Хилийн цэсийн маргаантай асуудлыг шийдвэрлэх санал...

    Чингэлтэй дүүргийн Цагдаагийн II хэлтсийн балансад бүртгэлтэй "Жигжид" зуслан дахь хэсгийн барилгыг буулгаж, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар шинийг барих асуудлыг Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэж байна. Хуучин байрыг буулгаж, шинийг барих болсонтой холбогдуулан нэг сая 28 мянган төгрөгийн үнэ бүхий хуучин барилгыг нийслэлийн өмчөөс хасах саналыг нийслэлийн Засаг даргын Нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан танилцууллаа. Тус...
  • 29/04/19

    "НИТХ-ын цаг" үзүүлж байна

    НИТХ хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах тасгийн бэлтгэн хүргэдэг НИТХ-ын цаг нэвтрүүлэг эхэлж байна. Улаанбаатар хотын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, оршин суугчдын эрүүл аюулгүй тав тухтай орчинд амьдрах нөхцөл боломжийг хангах тал дээр иргэдийг төлөөлөн ажиллах үүрэгтэй, НИТХ-ын хийж хэрэгжүүлж буй ажлыг энэхүү нэвтрүүлгээр нийслэлчүүдэд хүргэхээр 3, 4-р саруудад хийж хэрэгжүүлсэн онцлох ажлууд, баталсан тогтоол журмын ...
Нийт 105 хуудас/2097 мэдээ