
Эрүүл мэндийн яам
Нийт 1711 мэдээ байна.
-
01/07/13
Хүний их эмч хангалттай, сувилагч дутагдалтай байн...
Анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургуулийг энэ жил төгсөж, эрүүл мэндийн салбарт ажиллах эрхээ авсан хүний их эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд зориулсан “Хөдөлмөрийн яармаг 2013” арга хэмжээг зохион байгууллаа. Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс хамтран зохион байгуулж буй уг яармагийн үеэр хөдөө орон нутаг, тэр дундаа сумын төвд ажлын байрны эрэлт хэрэгцээ ихээхэн байгааг ажил олгогчи... -
27/06/13
Төгсөгчдөд зориулсан “Хөдөлмөрийн яармаг” болно
Анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургуулийг “Хүний их эмч” мэргэжлээр төгсөгчдөд зориулсан “Хөдөлмөрийн яармаг”-ийг энэ сарын 28-ны өдрийн 10:00 цагт Эрүүл мэндийн хөгжлийн төв дээр зохион байгуулах гэж байна. Нийслэлийн дүүргүүдийн Эрүүл мэндийн нэгдэл, Нэгдсэн эмнэлгүүд болон хөдөө орон нутагт дутагдалтай ажлын байрны талаарх мэдээллийг хүргэнэ. Энэхүү яармаг нь төгсөгчдөд ажлын байрны талаарх ... -
21/06/13
Эрүүл мэндийн салбарт ХБНГУ-тай хамтран ажиллаж ба...
ХБНГУ-ын Холбооны ЭМЯ-ны Парламентын Төрийн нарийн бичгийн дарга хатагтай Улрике Флах тэргүүтэй төлөөлөгчид 2013 оны 6 дугаар сарын 18-21-ний өдрүүдэд Монгол Улсад айлчилж, хоёр тал хамтран ээлжит Зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа. 2009 оны 6 дугаар сард хоёр улсын ЭМЯ хооронд “Эрүүл мэнд, анагаах ухааны салбарт хамтран ажиллах тухай Тунхаг бичиг”-т Улаанбаатар хотноо гарын үсэг зурснаас хойш хоёр улсын э... -
21/06/13
“Эрүүл насжилт, настны эрүүл мэнд” үндэсний хөтөлб...
Эрүүл мэндийн яам, Геронтологийн үндэсний төв хамтран Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэмжлэгтэйгээр 2013 оны 6 дугаар сарын 20-ны өдөр барилгын шинэ дэвшилтэт технологийн төвийн хурлын танхимд “Эрүүл насжилт, настны эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийн төслийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Нээлтийн үйл ажиллагаанд Эрүүл мэндийн сайд Н.Удвал оролцлож, тэдэнд хандан үг хэлж, ярилцсан нь оролцогч ахмадуудын сэтгэли... -
21/06/13
Гэмтэл согог судлалын эрдмийн чуулган эхэллээ
Гэмтэл согогийн шинжлэх ухаан өндөр түвшинд хөгжөөд шинэ техник, технологи хурдацтайгаар нэвтэрч улам нарийсч байгаа орчин үед оношлогооноос эхлүүлээд бүхий л эмчилгээ, сувилгааны туршид чадварлаг, хөнөөл багатай мэс ажилбарыг өртөг бага зардлаар найдвартай төгс үр дүнд хүргэх зорилготойгоор зохион байгуулагдаж буй “Гэмтэл согог судлалын 15-р эрдмийн чуулган” эхэллээ. Монгол улсын Эрүүл мэндийн яам, Гэмтэл согог су... -
20/06/13
Зүрхний мэс засалчид, интервэншнл болон зүрх судла...
Зүрх судасны үндэсний концеренцийг 2004 оноос эхлэн Зүрх судасны төв төслөөс анхлан санаачилж жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн ба энэ жил 10 дахь удаагаа энэ сарын 20-21-ний өдрүүдэд зохион байгуулж байна. Люксембургийн их гүнт улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр 2001 оноос хэрэгжиж эхэлсэн Зүрх судасны төв төслийн 3 дахь шат нь “Зүрх судасны төв, эх нярайн эрүүл мэнд ба цахим эрүүл мэндийн өргөжил MON/005&r... -
19/06/13
“Халдварын сэргийлэлт, хяналтын үндэсний анхдугаа...
Эрүүл мэндийн яам, ДОХ, Сүрьеэтэй тэмцэх Глобаль сангийн дэмжлэгтэйгээр “Халдварын сэргийлэлт, хяналтын үндэсний анхдугаар зөвлөгөөн” өнөөдөр ЭМЯ дээр эхэллээ. Тус зөвлөгөөнд ХБНГУ-ын Эрүүл мэндийн Төрийн нарийн бичгийн дарга У.Флах болон ХБНГУ-ын Элчин сайдын яам, Эссэн хотын Их сургуулийн эмнэлгийн төлөөлөл хүрэлцэн ирж оролцсон юм. Мөн аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн байгууллагуудын төлөөлөл болон Глобаль сан, А... -
19/06/13
Эрүүл мэндийн салбарын “Хөгжил хөтөлбөр-5” төсөл Д...
Он гарсаар Эрүүл Мэндийн Яам 3 дугаар сарын 1-ээс эхлэн “Эрүүл мэндийн шинэчлэлийн бодлого”-ыг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ дагуу салбарынхан нилээд идэвхийлэн ажиллаж байгаа. Тухайлбал, өнгөрсөн даваа гаригт буюу энэ сарын 17-ны өдөр Дархан-Уул аймагт эрүүл мэндийн салбарын “Хөгжил хөтөлбөр-5” төслийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд ЭМЯ-ны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Мөнхбат, Азийн хөгжлийн ба... -
17/06/13
Харвалт өгсөн хүний мэдрэлийн эс нэг минут тутамд ...
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Монголын мянганы сорилтын сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй "Харвалт ба зүрхний шигдээс" төслийн хүрээнд шийдвэр гаргагч талуудын уулзалт Улсын гуравдугаар төв эмнэлэг дээр боллоо. Тус уулзалтаар тархины харвалтыг бууруулах менежментийн чиг хандлагыг ярилцаж, харвалтыг хэрхэн бууруулах болон харвалт өгсөн хүнд түргэн тусламжийн арга хэмжээг хэрхэн хурдан шуурхай үзүүлэх талаар хэлэлцэв. Мөн... -
14/06/13
“Туршлагаа солилцон тусламжаа сайжруулцгаая” конгр...
Эрүүл мэндийн яам, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Монголын Эх барих эмэгтэйчүүдийн эмч нарын нийгэмлэг, НҮБ-ын Хүн амын сан хамтран эх барих, эмэгтэйчүүд, эрчимт эмчилгээ, нярай, хүүхдийн эмч, эс судлаач эмч нарт зориулсан “Туршлагаа солилцон тусламжаа сайруулцгаая” үндэсний 5 дугаар конгрессыг энэ сарын 14-15-ны өдрүүдэд зохион байгуулж байна. 2007 оноос Люксембургийн Засгийн газар, НҮБ-ын ХАС хамтран хэр... -
13/06/13
Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн талаарх хэлэлцү...
Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн талаарх хэлэлцүүлэг 6 дугаар сарын 10-11-ний өдрүүдэд болж өнгөрлөө. Хэлэлцүүлэгт ЭМЯ, ДЭМБ, НҮБ-ын Хүн амын сангийн төлөөлөл, Азийн хөгжлийн банк, Дэлхийн зөн ОУБ, Ази номхон далайн бүс нутгийн эрүүл мэндийн байгууллага, ЭМШУИС-ийн төлөөлөгчид болон Дархан, Баянхонгор, Өмнөговь, Увс аймгуудаас эрүүл мэндийн байгууллагийн төлөөлөл оролцлоо. Тус зөвлөгөөнөөр сүүлийн жилүүдэд манай улсад тулгам... -
12/06/13
Энэ онд эмнэлгийн 12 объект ашиглалтанд орно
Эрүүл мэндийн яамны салбарын тайлан бүртгэл хариуцсан мэргэжилтэн Д.Нарантуяагаас энэ онд эрүүл мэндийн салбарт хийгдэх бодит бүтээн байгуулалтын талаар тодрууллаа. -Эрүүл мэндийн сайдын багцад энэ онд 520-иод тэрбум төгрөгийг эрүүл мэндийн салбарт зарцуулахаар тусгаж өгсөн. Өнгөрсөн онтой харьцуулахад 60-аад тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлт. Энэ мөнгөөр эрүүл мэндийн салбарт ямар бүтээн байгуулалтууд хийгдэх вэ? -Нийт 43 объек... -
12/06/13
“Халдварын сэргийлэлт, хяналтын үндэсний анхдугаар...
Эрүүл мэндийн яам ДОХ, Сүрьеэтэй тэмцэх Глобаль сангийн дэмжлэгтэйгээр “Халдварын сэргийлэлт, хяналтын үндэсний анхдугаар зөвлөгөөн”-ийг 2013 оны 6 дугаар сарын 19-нөөс 20-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар төлөвлөж байна. Тус зөвлөгөөнд ЭМЯ, аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн байгууллагуудын төлөөлөл болон ХБНГУ-ын ЭМЯ, Элчин сайдын яам, Глобаль сан, Азийн хөгжлийн банк, ДЭМБ, MESHHP, ЭМШУИС-ийн... -
11/06/13
Хорт хавдрын бүртгэл, ангиллыг олон улсын түвшинд ...
ЭМЯ, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Хавдар судлалын үндэсний төв хамтран “Хавдрын бүртгэл, эмгэг судлалын онош “ сэдвийн хүрээнд Улаанбаатар хотын болон хөдөө орон нутгийн хавдар судлалын эмч, ажилчдад энэ сарын 10-наас 14-ний өдрүүдэд сургалт зохион байгуулж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд сургалтад оролцож буй эмч нарт хорт хавдрын талаар судалгаа болон мэдээллээс танилцуулж илтгэл тав... -
11/06/13
Эрүүл мэндийн сайд, эмнэлгийн дарга нартай уулзав
Эрүүл мэндийн сайд Н.Удвал, Дэд сайд Ж.Амарсанаа нар өнөөдөр эрүүл мэндийн байгууллагын дарга нартай уулзаж, эмнэлгийн тусламж үйлчилгээний өнөөгийн байдлын талаар сонслоо. Уулзалтын үеэр эмнэлгийн дарга нар, эмнэлгийн тусламж үйлчилгээ сайн явагдаж байгааг дуулгаад, нэн тулгамдаж буй асуудлуудаа шийдвэрлүүллээ. Тухайлбал, 6 дугаар сарын 15-наас ашиглалтад орж буй Нэгдүгээр төрөхөд БГД-ийн эхчүүд харьяалагдан үйлчлүүлдэг болох... -
09/06/13
Н.Удвал: Эмч нарыг багаар нь гадаадад сургаж туршл...
Эрүүл мэндийн сайд Н.Удвал www.zasag.mn сайтаар цахим хэрэглэгчдэд, МҮОНР-гийн 100,9 долгионоор нийслэлийн сонсогчдод шууд хүрдэг “Өглөөний шинэ санаа” уулзалтад оролцлоо. Энэ уулзалтаар Н.Удвал сайд ирсэн асуултад хариулж, тэдний санал хүсэлтийг сонссон юм. Ерөнхий сайд Н.Алтанхуягийн санаачилсан тус уулзалтад өмнө нь Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг, Эд... -
05/06/13
Нөхөн үржихүйн тусламж, үйлчилгээ үзүүлэгч эмч нар...
ЭМЯ, ЭХЭМҮТ, Мари Стопс интернэйшнэл зэрэг байгууллагууд хамтран нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэгч эмч нарт зориулсан сургалтыг 5 дугаар сарын 29, 30-ны өдрүүдэд ЭМЯ дээр зохион байгуулав. Сургалтын зорилго нь эмч нарт жирэмслэлтээс хамгаалах орчин үеийн урт хугацааны арга болох суулгацын талаар мэдлэг олгох, хэрэглэх арга техникт сургаж, үйлчилгээ үзүүлэгч нарын ур чадварыг дээшлүүлэхэд оршиж байлаа. Гэр... -
27/05/13
Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ?
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд гурван намаас нэр дэвшигчийн албан ёсны намтрыг хүргэж байна. -АН-аас нэр дэвшигч, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Тэрээр 1963 оны гуравдугаар сарын 30-нд Ховд аймгийн Зэрэг суманд төрсөн. Гэр бүлтэй, Таван хүүхэдтэй. Өргөж авсан 20 хүүхэд нь мөн хамт амьдардаг. Төгссөн сургууль, мэргэжил: 1979 онд Ховд аймгийн Зэрэг сумын найман жилийн сургуулийг дүүргэсэн. 1981 онд Эрдэнэт хотын нэг... -
24/05/13
Дэлхийн нийслэл Хархориноос орон нутгийн сурталчил...
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшигч Н.Удвал Өвөрхангай аймгийн Хархоринд өнөөдөр хүрэлцэн ирлээ. Нэр дэвшигч Н.Удвалын хөдөө орон нутгийн сонгуулийн сурталчилгааны салхи Их Монгол Улсын нийслэл Хархорум хотоос ийнхүү эхэлж байгаад нутгийн иргэд ихэд бэлэгшээн хүлээн авчээ. Түүнийг намын гишүүд, дэмжигчид болон нутгийн ахмад настнууд алд цэнхэр хадаг барьж угтаад “Монго... -
23/05/13
Сонгууль эхэллээ
Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэллээ. АН, МАН, МАХН-аас сонгуульд нэр дэвшсэн Ц.Элбэгдорж, Б.Бат-Эрдэнэ, Н.Удвал нар өчигдөр нэр дэвшигчийнхээ үнэмлэхийг Сонгуулийн ерөнхий хорооноос гардаж авсан юм. Нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авснаар тэд төрийн хамгаалалтад орж байна. Нэр дэвшигчид үнэмлэх, батламжаа гардаж аваад сурталчилгаагаа эхлүүлсэн. Н.Удвал намын гишүүд, дэмжигчидтэйгээ Чингис хааны хөшөө, Д....
Нийт 86 хуудас/1711 мэдээ