Эрүүл мэндийн яам
2008
2009
2010
2011
2012
2013
2014
2015
2016
2017
2018
2019
2020
2021
2022
2023
2024
2025
Т.Мөнхсайхан

Эрүүл мэндийн сайд

2026 2027 2028 2029 2030
Нийт 1711 мэдээ байна.
  • 13/08/13

    ДЭМБ-ын захирал Эрүүл мэндийн салбарын үйл ажиллаг...

    Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа ДЭМБ-ын Ерөнхий захирал Др. Маргарет Чанд Монгол Улсын Эрүүл мэндийн салбарын өнөөгийн байдал, үйл ажиллагаа болоод цаашид хэргэжүүлэх ажлуудын талаар танилцууллаа. Мөн тэрээр ДЭМБ-ын дэмжлэг, хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын эрүүл мэндийн салбарт олон шинэчлэл хийгдэж байгааг хэлсэн юм. Мөн ДЭМБ-ын Ерөнхий захиралДр. Маргарет Чан Монгол Улсад айлчлах хугацаандаа дэд сайдын хамт айлчла...
  • 12/08/13

    Мэдэгдэл

    2013 оны наймдугаар сарын 8, 9-ны  өдрүүдэд  ‘’Улс төрийн тойм’’сонин, ‘’Монголын үнэн’’, ‘’Өнөөдөр’’ сонин болон www.wikimon.mn, www.times.mn,  www.zindaa.mn, www.new.mn, www.ipost.mn  зэрэг мэдээллийн сайтад “Дархан-Уул аймгийн эмч дөрвөн сартай, хоёр нярайд вакцин хийх гээд андуурч, буруу тариа хийсний улмаас энджээ” гэх ...
  • 12/08/13

    ДЭМБ-ын Ерөнхий захирал айлчилж байна

    Эрүүл мэндийн сайд Н.Удвалын урилгаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-ын Ерөнхий захирал хатагтай Маргарет Чан манай улсад албан ёсны айлчлал хийж байна. Айлчлал наймдугаар сарын 11-ээс буюу өчигдөр эхэлсэн бөгөөд дөрвөн өдөр үргэлжлэх аж. Хатагтай Маргарет Чан Монгол Улсад анх удаагаа айлчилж байгаа юм. Тэрбээр  айлчлалынхаа хүрээнд УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлэг, УИХ-ын  Нийгмийн бодлого, боловсрол, соёл...
  • 09/08/13

    Мэндчилгээ

    Хүн ардынхаа эрүүл энхийн торгон манаанд бие сэтгэл, оюун ухаан, авьяас чадвар, хуч хөдөлмөрөө дээжлэн ажиллаж буй Монголын Улсын нийт эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтэн та бүхэндээ Эмнэлгийн ажилчдын баярын мэндийг дэвшүүлж байна. Бид хамтдаа эрүүл мэндийн салбарын шинэчлэл, хөгжлийг тодорхойлохоор мэдлэг, ур чадвар, чин сэтгэлээ зориулан эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай, хүртээмжтэй, хариуцлага хяналттай, түргэн ш...
  • 08/08/13

    Эмнэлгүүдийн захирлуудын сонгон шалгаруулалт хойши...

    Эрүүл мэндийн яамны харьяа тусгай мэргэжлийн 16 төвийн захирлын сонгон шалгаруулалт өнгөрсөн хавар явагдаж 11 эмнэлгийн захирлыг сонгон шалгаруулсан. Харин үлдсэн таван эмнэлгийн даргыг сонгон шалгаруулах ажил ирэх сар хүртэл хойшилжээ. Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа: Сонгон шалгаруулалт явагдаж байхад ЭМЯ-ны төрийн нарийн бичиг солигдсон. Энэ шалгалтыг төрийн албаны салбар зөвлөл бас зохион байгуулах ёстой. Тиймд эхлээд с...
  • 08/08/13

    Хүүхдийг хоёр нас хүртэл нь зөв хоолловол өсөлтөд ...

    ЭМЯ, НҮБ-ын Хүүхдийн сан, Азийн хөгжлийн банкны хамтарсан “Бага насны хүүхдийн хоол тэжээлийн архаг дутлыг бууруулах” төслийн хүрээнд “Эх хүүхэд, Нялхас, бага насны хүүхдийн хоол тэжээлийн бодлого төлөвлөлтийг боловсронгуй болгож хүүхдийн өсөлтийн хоцролтыг бууруулах нь” сэдэвт Олон улсын семинар өчигдөр эхэллээ. Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа баруун болон хангайн бүсэд бага насны хүүхдийн өсөлт хоц...
  • 06/08/13

    Эмнэлгийн зориулалттай, универсаль олон үйлдэлт 14...

    Эрүүл мэндийн яам, Азийн хөгжлийн банктай хамтран “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр 3” төслийг 2008-2013 онд хэрэгжүүлж байгаа билээ. Уг төслийн хүрээнд эмнэлгийн зориулалттай, универсаль олон үйлдэлт 147 орыг Архангай, Говь-Алтай, Төв, Дундговь, Сүхбаатар аймгууд болон нийслэлийн Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн нэгдлүүдэд хүлээлгэн өгсөн байна. Эдгээр орнууд өвчтөний тав тух болон эмч ажилчд...
  • 06/08/13

    Эмчийн хариуцлагын даатгалын хууль санаачиллаа

    Эмч хариуцлага алдсан тохиолдолд эрүүл мэндийн яамнаас хамгийн дээд тал нь захиргааны арга хэмжээ буюу ажлаас халдаг байна. Өөр ямар нэг хуулиар зохицуулсан зүйл заалт байдаггүй учир салбарын яамнаас эмчийн хариуцлагын даатгалын хуулийг санаачилжээ. Эмчийн хариуцлагагүй байдлаас болж хүний эрүүл мэнд, амь нас хохирох тохиолдол сүүлийн үед цөөнгүй гарах болсон. Эмч болон иргэнд аль алинд нь ач холбогдолтой энэ хуулийг ирэх намр...
  • 06/08/13

    Эрүүл мэндийн салбар ажилтнуудаа анхаарна

    Эрүүл мэндийн сайд Н.Удвал 275 тоот тушаал гаргаж энэ сарыг “Эрүүл мэндийн ажилтны нийгмийн баталгааг хангах сар” болгон зарлалаа. Тушаалд тусгасан төлөвлөгөөний дагуу харьяа нутаг дэвсгэрийн болон албан байгууллагынхаа хүрээнд энэ талаар хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гаргахыг заасан байна. Уг ажлыг зохион байгуулах, хэрэгжилтийг хянах ажлыг аймаг нийслэлийн эрүүл мэндийн газрууд, төв эмнэлэг болон тусгай мэргэжлийн...
  • 02/08/13

    Н.Удвал: Уучлал үзүүлснийг сонсоод шууд ирлээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр зарлиг гарган хорих 401 дүгээр ангид ял эдэлж буй Н.Энхбаярт уучлал үзүүллээ. Ерөнхийлөгч уучлал үзүүлж, ялаас чөлөөлөх тухай зарлиг гаргасны дараа Эрүүл мэндийн сайд Н.Удвал Клиникийн II нэгдсэн эмнэлэгт ирж, Н.Энхбаяртай уулзсан юм. Ерөнхийлөгч зарлиг гарган уучлал үзүүлснийг сонсоод шууд наашаа ирлээ. Ямар ч байсан шоронгоос гарч эмнэлэгт шилжлээ. Ингэснээр энгийн иргэний адил ха...
  • 02/08/13

    Монголд эмчлэгддэггүй 27 өвчний нэрийг ил болгохыг...

    Манай эрүүл мэндийн салбарын оношилж, эмчилж чаддаггүй 27 нэр төрлийн өвчин байдаг бөгөөд эдгээр өвчнөө гадаадад явж эмчлүүлэгсдэд сайдын багцаас санхүүгийн дэмжлэг үзүүлдэг юм. Гэвч энэ талаар иргэд тэр бүр мэдээлэл муутай байдаг. Иймээс өчигдөр Эрүүл мэндийн сайд дээрх шалтгаанаар туслалцаа хүссэн иргэдтэй уулзлаа. Яаманд жилд дунджаар 250-300 дэмжлэг хүссэн өргөдөл ирдэг гэнэ. Үүний гуравны нэг нь дээрх 27 нэр төрлийн өвчнө...
  • 01/08/13

    Дэд сайд нэгдүгээр амаржих газарт хатуу сануулга ө...

    Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа өнөөдөр эхийн эндэгдлийн асуудлаар нийслэлийн Эрүүл мэндийн газрын төлөөлөгчид болон нэгдүгээр амаржих газрын удирдлагуудтай уулзлаа. Дэд сайд хэлэхдээ хүн ам харьцангуй цөөхөн Монгол Улсад эх, хүүхдийн эндэгдэл гэдэг хамгийн ноцтой асуудал байдаг. Эхийн эндэгдэл гарсан энэ нөхцөлд нэгдүгээр амаржих газар болоод нийслэлийн Эрүүл мэндийн газар дахин эхийн эндэгдэл гаргахгүй байх тал дээр ямар ...
  • 01/08/13

    Эмнэлгүүдийн стандартыг тодорхой болгох хэрэгтэй г...

    Эрүүл мэндийн яамны ажилчдын долоо хоног бүрийн ээлжит шуурхай хурал болов. Тус яамны Төрийн нарийн бичгийн дарга А.Эрдэнэтуяа газар, хэлтсийн ажилчдын өнгөрсөн долоо хоногт хийж гүйцэтгэсэн ажил болон энэ долоо хоногт анхаарах гол асуудлуудтай танилцаж, үүрэг даалгавар өглөө. Өнгөрсөн долоо хоногт ЭХЭМҮТ-д АНУ, Сингапурын эмч мэргэжилтнүүд ирж, уруул, тагнайн өөрчлөлттэй 24 хүүхдэд мэс засал хийжээ. Энэ ажилд салбарын яамны м...
  • 01/08/13

    Эмнэлгийн салбарт баригдаж буй 42 барилгыг танилцу...

    Эрүүл мэндийн яамны Барилга захиалагчийн албаны дарга Ж.Нэргүй өчигдөр эрүүл мэндийн салбарт шинээр баригдаж буй барилга байгууламжийн ажлын явцын талаар мэдээлэл хийлээ. Түүний мэдээлснээр улсын төсвийн хөрөнгө оруулалтаар эрүүл мэндийн салбарт он дамжин баригдаж байгаа нийт 39 барилга байгууламжаас хөдөө, орон нутагт 30, нийслэл хотод есөн барилга тус тус баригдаж байна. Тодруулбал, Нийслэлийн Баянзүрх дүүрэгт дөрөв, Хан-Уул...
  • 01/08/13

    Эрүүл мэндийн газрын төлөөлөгчидтэй уулзлаа

    Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа өнөөдөр эхийн эндэгдлийн асуудлаар Нийслэлийн эрүүл мэндийн газрын төлөөлөгчид болон Нэгдүгээр амаржих газрын удирдлагуудтай уулзлаа. Дэд сайд хэлэхдээ хүн ам харьцангуй цөөхөн Монгол Улсад эх, хүүхдийн эндэгдэл гэдэг хамгийн ноцтой асуудал байдаг. Эхийн эндэгдэл гарсан энэ нөхцөлд нэгдүгээр амаржих газар болоод нийслэлийн Эрүүл мэндийн газар дахин эхийн эндэгдэл гаргахгүй байх тал дээр ямар ...
  • 01/08/13

    Эхийн сүүгээр хооллохыг дэмжих долоо хоног

    Жил бүрийн наймдугаар сарын эхний долоо хоногийг дэлхий нийтээрээ “Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих дэлхийн долоо хоног” болгон тэмдэглэдэг уламжлалтай ажээ. Энэ жилийн хувьд энэ өдрийг “Эхчүүддээ ойртож, хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжицгээе” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр болжээ. “Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих дэлхийн долоо хоног”-ийн хүрээнд Монгол Улсын Эрүүл мэ...
  • 31/07/13

    Дэд сайд яаралтай түргэн тусламжийн төвд ажиллалаа

    Эрүүл мэндийн дэд сайд яаралтай түргэн тусламжийн дуудлаганд явж, ажлын нөхцөл байдалтай танилцлаа. Олон улсын жишгээр яаралтай түргэн тусламжийн дуудлаганд таваас найман минутын дотор тухайн газартаа очиж байж хэвийн үйл ажиллагаа явуулна гэж үздэг. Харин манай улсад ийм үйлчилгээ хамгийн хурдандаа 20 минут, удаж түгжирсэн тохиолдолд цаг ч болох тохиолдол байдаг. Нийслэлийн хэмжээнд нийт 150 түргэн тусламжийн автомашин үйлчил...
  • 30/07/13

    Эрүүл мэндийн яам Япон улстай хамтарч ажиллана

    Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа өнөөдөр Япон улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-ын төлөөлөгчдийг Эрүүл мэндийн яаман дээр хүлээн авч уулзав.   Уулзалтад Дэд сайдын хамт Бодлого төлөвлөлтийн газар, Төрийн захиргааны удирдлагын газрын холбогдох албан тушаалтнууд, ЖАЙКА байгууллагын Токио дахь төвийн Хүний хөгжлийн газрын Эрүүл мэндийн хэлтсийн Дэд захирал Аоки Цүненори, Эрүүл мэндийн ахлах зөвлө...
  • 30/07/13

    Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ тэргүүлэх...

    Эрүүл мэндийн яамны ажилчдын долоо хоног бүрийн ээлжит шуурхай хурал боллоо. Тус яамны Төрийн нарийн бичгийн дарга А.Эрдэнэтуяа газар, хэлтсүүдийн ажилчдын өнгөрсөн долоо хоногт хийж гүйцэтгэсэн болон энэ долоо ямар асуудалд голлон анхаарч ажиллах талаарх мэдээллийг сонсож, үүрэг даалгавар өгсөн юм. Өнгөрсөн долоо хоногт Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв дээр дэлхийн өндөр хөгжилтэй орны тодруулбал, АНУ, Сингапурын эмч мэ...
  • 29/07/13

    Манай улс гепатит вирусын өндөр тархалттай орон

    Жил бүрийн долдугаар сарын 28-ны өдрийг Гепатит өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн. Тус өдрийг манай улс 2011 оноос эхлэн тэмдэглэн өнгөрүүлж байгаа бөгөөд энэ жил “Энэ бол гепатит. Үүнийг мэд, Үүнтэй тэмц” гэсэн уриан дор зохион байгуулж байна. Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа хэлэхдээ, "Вируст гепатитын талаарх хүмүүсийн ойлголт, мэдээллийг сайжруулах, баяжуулах, энэ өвчнөөс урьд...
Нийт 86 хуудас/1711 мэдээ