Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яам
2008
2009
2010
2011
2012
2013
2014
2015
2016
2017
2018
2019
2020
2021
2022
2023
2024
Х.Болорчулуун

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд

Г.Батсуурь

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд

2025 2026 2027 2028 2029
Нийт 1029 мэдээ байна.
  • 24/01/20

    ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан аймаг, нийслэлийн Засаг да...

    Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан аймаг, нийслэлийн Засаг дарга нартай хамтран ажиллах гэрээнд өнөөдөр /2020.01.24/ гарын үсэг зурлаа. Гэрээнд  Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт 2020 онд  баримтлах бодлогыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд: Мал аж ахуйн салбарт Орон нутгийн бэлчээрийн даацаас илүү гарсан малыг эдий...
  • 23/01/20

    ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан Аргентин Улсын Хөдөө аж ах...

    Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан "Дэлхийн хүнс, хөдөө аж ахуйн чуулга уулзалт 2020"-д оролцох зорилгоор ХБНГУ-ын Берлин хотноо ажиллаж байна.   Чуулга уулзалтын үеэр Бүгд Найрамдах Аргентин Улсын Хөдөө аж ахуй, мал аж ахуй, загасны аж ахуйн сайд Луис Евгенио Бастерратай болон албаны бусад хүмүүстэй ажил хэргийн уулзалт хийлээ. Уулзалтын үеэр хоёр орны хооронд мал аж ахуй, газар тариалангийн бү...
  • 23/01/20

    Унгар Улс газар тариалангийн усалгааны системийг х...

    Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан "Дэлхийн хүнс, хөдөө аж ахуйн чуулга уулзалт 2020"-д оролцох зорилгоор ХБНГУ-ын Берлин хотноо ажиллаж байгаа ба энэ үеэр Унгар Улсын Хөдөө аж ахуйн сайд Иштван Нагитай ажил хэргийн уулзалт хийлээ. Уулзалтын үеэр Сайд Ч.Улаан хоёр орны засгийн газар хамтран хэрэгжүүлэхээр олон жил ажилласан "Сонгино дахь Биокомбинатын шинэчлөлийн төсөл"-ийн гэрээ, хэлэлцээрийн ажил э...
  • 23/01/20

    Киргиз Улсын Хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэл, нө...

    ХБНГУ-ын Берлин хотноо ажлын айлчлалаар ажиллаж байгаа Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан  чуулга уулзалтын үеэр Бүгд Найрамдах Киргиз Улсын Хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэл, нөхөн сэргээлтийн сайд Эркинбек Чодуевтэй ажил хэргийн уулзалт хийлээ. Уулзалтын үеэр хоёр орон нь уламжлалт найрсаг харилцаатайг цохон тэмдэглэж, 2019 онд болсон Засгийн газар хоорондын комиссын хурлаар тохиролцсоны дагуу...
  • 22/01/20

    ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан Казахстан Улсын Хөдөө аж а...

    Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан "Дэлхийн хүнс, хөдөө аж ахуйн чуулга уулзалт 2020"-д оролцох зорилгоор ХБНГУ-ын Берлин хотноо ажлын айлчлалаар ажиллаж байгаа ба энэ үеэр Бүгд Найрамдах Казахстан Улсын Хөдөө аж ахуйн дэд сайд Айдарбек Сапаров болон бусад албаны хүмүүстэй уулзлаа. Уулзалтын үеэр Сайд Ч.Улаан хоёр орон нь түүхэн найрсаг, ахан дүүсийн харилцаатайг цохон тэмдэглээд сүүлийн жилүүдэд эди...
  • 22/01/20

    Турк Улсын Хөдөө аж ахуй, ойн аж ахуйн сайд Бекир ...

    Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан ХБНГУ-ын Берлин хотноо "Дэлхийн хүнс, хөдөө аж ахуйн чуулга уулзалт 2020"-д оролцож байна. Энэ  үеэр   Турк Улсын Хөдөө аж ахуй, ойн аж ахуйн сайд Бекир Пакдемирлитэй уулзлаа. Уулзалтын үеэр Турк Улсын хөдөө аж ахуйн сайд Пакдемирлигийн зүгээс хоёр орон түүхэн найрсаг харилцаатайг цохон тэмдэглээд хоёр орны хоородын худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгий...
  • 22/01/20

    ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан Норвеги Улсын Хөдөө аж аху...

    Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан ХБНГУ-ын Берлин хотноо "Дэлхийн хүнс, хөдөө аж ахуйн чуулга уулзалт 2020"-д оролцож байна. Энэ  үеэр   Норвеги Улсын Хөдөө аж ахуй, хүнсний сайд хатагтай Олауг Боллестадтай уулзлаа. Ч.Улаан сайдын зүгээс Норвеги Улстай хамтран эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, мал эмнэлгийн тогтолцоог сайжруулах, малын гоц халдварт өвчнийг тандах, хянах чиглэлээр хамт...
  • 22/01/20

    Арабын Нэгдсэн Эмират Улсад болох “Экспо 2020-Дуба...

    Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.  -  Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Говьсүмбэр, Хэнтий, Төв аймагт ажилласан. Аймаг, сумдын удирдлага, малчдын хүсэлтийг үндэслэн улсын нөөцөөс өвс, тэжээл олгох, шаардлагатай автомашин, техник хэрэгслээр хангах, Хэнтий аймгийн Батширээт суманд Онцгой байдлын салбар нэгж байгуулах чиглэлээр ажиллахы...
  • 21/01/20

    ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан Моник Элуатай уулзлаа

    ХБНГУ-ын Берлин хотноо ажлын айлчлалаар яваа ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагын Ерөнхий захирал Моник Элуатай уулзлаа.  Дэлхийн 180 гаруй орон гишүүнээр элссэн тус байгууллага нь малын гоц халдварт өвчний хамтын зохицуулалтын үндсэн байгууллага бөгөөд малын өвчнөөр тайван хэмээн тус байгууллагаар хүлээн зөвшөөрүүлсэн тохиолдолд дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдөх маш том даву...
  • 21/01/20

    Ч.Улаан сайд НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгуулла...

    Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан "Дэлхийн хүнс, хөдөө аж ахуйн чуулга уулзалт 2020"-д оролцох зорилгоор ХБНГУ-ын Берлин хотноо ажлын айлчлалаар яваа билээ. Айлчлалынхаа үеэр сайд Ч.Улаан  Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Ерөнхий захирал Чю Донг Юү-тэй уулзлаа. Уулзалтын үеэр Сайд Ч.Улааны зүгээс хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт 2019 онд хийсэн ажлаа тов...
  • 21/01/20

    ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан Хөдөө аж ахуйн сайд нарын ...

    ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан ХБНГУ-ын Берлин хотноо “Ногоон долоо хоног” үзэсгэлэн яармаг, Хөдөө аж ахуйн сайд нарын дээд хэмжээний уулзалтад оролцож байна. Жил бүрийн 1 дүгээр сард зохион байгуулдаг энэхүү чуулга уулзалтад 70 гаруй орны хөдөө аж ахуйн асуудал хариуцсан сайд, 10 гаруй олон улсын байгууллагын удирдлагууд оролцож Хүнс, хөдөө аж ахуйн салбарт дэлхий нийтэд тулгамдаж буй асуудлыг хэлэлцдэг юм.   Э...
  • 17/01/20

    Хөдөө аж ахуйн салбарт Дэлхийн банкны хөрөнгө оруу...

    Дэлхийн банкны Ази, Номхон далайг хариуцсан Дэд ерөнхийлөгч Викториа Кваква, Монгол дахь суурин төлөөлөгч Андрей Михнев, дэд ерөнхийлөгчийн туслах Май Бо, Санхүүгийн салбарын Ахлах мэргэжилтэн Үллэ Лохмус, Хувийн хэвшлийн салбарын ахлах мэргэжилтэн Д. Жигжидмаа нарын бүрэлдэхүүнтэй Дэлхийн банкны төлөөлөлтэй Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайд Ч.Улаан тэргүүтэй тус яамны Мал аж ахуйн хөгжлийн бодлого зохицуулалтын газр...
  • 15/01/20

    Ч.Улаан: Мах экспортлох квотыг хуулийн дагуу олгож...

    УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд  Ч.Улаан өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрээр “Хүнсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцэж, БНХАУ руу экспортлох махны хэмжээг тогтоож, экспортлох компаниудад зөвшөөрлийг нь олгохдоо нээлттэй  сонгон шалгаруулдаг. Сонгон шалгаруулалтад мах боловсруулж үйлдвэрлэх албан ёсны зөвшөөрөлтэй үйлдвэрүүд оролцох бүрэн боломжтой. Өнөөдрийн байдлаар зөвшөөрөл авсан ганц ч компани байхгүй. 20 ...
  • 15/01/20

    2020 оныг “Экспортыг нэмэгдүүлэх жил” болгон зарла...

    Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.  Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт 2020 оныг “Экспортыг нэмэгдүүлэх жил” болгон зарлалаа. Мал сүргийн тоо толгойн өсөлтийг байгаль экологийн даацтай уялдуулан, дотоодын хэрэглээ, боловсруулах үйлдвэрийг малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнээр бүрэн хангаж, илүүг нь экспортлох юм...
  • 13/01/20

    “Ээжийн сонголт – Эрүүл хүнс”, “Өглөөний цай” хөдө...

    Хүнсний аюулгүй байдлыг хангаж, Монгол хүн эрүүл байх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Засгийн газрын 2019 оны 52 дугаар тогтоолоор “Эрүүл хүнс – Эрүүл Монгол хүн” үндэсний хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж байна. Тус хөтөлбөрийг 2019-2023 онд хэрэгжүүлснээр Монгол Улсын хүнсний хангамжийн тогтвортой, тэнцвэртэй байдлыг хангах, хүртээмжийг нэмэгдүүлэх, шим тэжээллэг чанарыг сайжруулах, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг...
  • 06/01/20

    14 аж ахуйн нэгжийн согтууруулах ундаа үйлдвэрлэх ...

    Засгийн газрын хуралдаан 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны санал, дүгнэлтийг үндэслэн 14 аж ахуйн нэгжийн согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болголоо. Үүнд: - Улаанбаатар. Баянгол дүүрэг  “Тэргүүн трейд” ХХК    Спирт - Баян-Өлгий аймаг  “А...
  • 03/01/20

    Ч.Улаан: Хөдөө аж ахуйн салбар дахь нөөц бололцоог...

    Эх сурвалж. Өдрийн сонин, О.Ариунцэцэг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, УИХ-ын гишүүн Ч.Улаантай ярилцлаа. -Ес эхэлж жавар тачигнасан өдрүүд үргэлжилж байна. Энэ цаг үед өвөлжилт ямар байгаа бол? -Өвөлжилтийн бэлтгэл хангах Засгийн газрын тогтоол наймдугаар сард гарч, тодорхой чиглэл өгсөн. Энэ дагуу аймгуудын Засаг дарга нар захирамж гарган өвөлжилтийн бэлтгэл хангах талаар тодорхой ажлуудыг зохион байгуулж байга...
  • 27/12/19

    Хуулийн давхардал арилж, албан журмаар давсыг иодж...

    2003 онд хүн амын оюуны чадамжийг хамгаалж, иод дутлаас сэргийлэх, хүнсний иоджуулсан давсыг үйлдвэрлэх, хэрэглэхтэй холбогдсон харилцааг зохицуулахаар “Давс иоджуулж, иод дутлаас сэргийлэх тухай хууль”-ийг анх баталжээ. Түүнээс хойш уг хуульд 2012, 2015 онд нэмэлт өөрчлөлт оруулан баталсан юм. Харин 2018 онд “Баяжуулсан хүнсний тухай хууль” батлагдаж, уг хуулиар зарим төрлийн хүнсийг баяжуулахтай холбо...
  • 26/12/19

    Монгол дээлээрээ гоёцгооё аяныг өрнүүллээ

    Үндэсний өв соёл, бахархлыг хадгалан хамгаалах, уламжлан хөгжүүлэх, олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулах, үндэсний үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор “Долоо хоног бүрийн нэг өдрийг үндэсний хувцасны өдөр” болгох зорилгоор ХХААХҮЯамны Хөнгөн үйлдвэрийн хөгжлийн бодлого, зохицуулалтын газраас санаачлан Монгол дээлээрээ гоёцгооё аяныг өрнүүллээ. Үндэсний хувцасны загвар дизайн, технологи, бүтээгдэхүүн ...
  • 25/12/19

    БОАЖ-ын салбарын бүтээн байгуулалтын төсөл, хөтөлб...

    Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. -  Сайжруулсан шахмал түлшний нөөц бүрдүүлэлт, түгээлтэд байнгын хяналт тавихыг сайд Ц.Даваасүрэн болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан нарт даалгав. Одоогийн байдлаар 41 мянга гаруй тонн түлшний нөөцтэй байна.  -  Байгаль орчин, аялал жуулчлалын салбарт 2020-20...
Нийт 52 хуудас/1029 мэдээ