Гадаад харилцааны яам
2008
2009
2010
2011
2012
2013
2014
2015
2016
2017
2018
2019
2020
2021
2022
2023
2024
2025
Б.Батцэцэг

Гадаад харилцааны сайд

2026 2027 2028 2029 2030
Нийт 701 мэдээ байна.
  • 30/09/13

    НҮБ-ын нарийн бичгийн дарга нарын газарт манай мэр...

    Гадаад харилцааны сайд Л.Болд ЕА-н 68 дугаар чуулганд оролцож, Нью-Йоркт ажиллах үеэрээ Эдийн засаг, нийгмийн хөгжлийн асуудал эрхэлсэн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч В.Хонг-той өнөөдөр уулзлаа. Уулзалтын үеэр НҮБ-ын Нарийн бичгийн дарга нарын газарт мэргэжилтэн ажиллуулах AE/JPO/APO хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тохиролцож, Монгол Улсын Засгийн газар НҮБ-тай байгуулах Санамж бичигт гарын үсэг зурлаа. Уг хөтөлбөрийг...
  • 30/09/13

    Гадаад харилцааны сайд Л.Болд НҮБ-ын салбар хуралд...

    Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 68 дугаар чуулганы хүрээнд болж буй “Цаазийн ялыг устгахад бүс нутгийн байгууллагуудын үүрэг” сэдэвт  салбар хуралдааныг 9 дүгээр сарын 27-ны өдөр Францын Гадаад хэргийн сайдтай хамтран даргалав. НҮБ-ын Хүний эрхийн Дээд комисаар Н.Пиллай, Европын Холбооны Гадаад бодлого, аюулгүй байдлын асуудлаарх Дээд төлөөлөгч К.Аштон, “Амнести интэр...
  • 27/09/13

    НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны хуралд Монгол у...

    Гадаад харилцааны сайд Л.Болд Финланд Улс болон Уругвай Улсын хамтран зохион байгуулсан НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны “Хамтын ажиллагааг бэхжүүлэх нь” сэдвээр болсон өндөр түвшний арга хэмжээнд 2013 оны 9 дүгээр сарын 25-нд оролцлоо. Хуралдаанаар НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны өнөө болон ирээдүйн чиг хандлагын талаар санал бодлоо харилцан солилцоо. Тус арга хэмжээний үеэр Финландын Гадаад харилцааны сайд Е...
  • 27/09/13

    Л.Болд ОХУ-ын гадаад хэргийн сайдтай уулзлаа

    НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 68 дугаар чуулганы ажиллагаанд оролцож байгаа Гадаад харилцааны сайд Л.Болд өнөөдөр ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровтой НҮБ-ын төв байранд уулзаж, хоёр орны хамтын ажиллагааны асуудлаар ярилцаж санал солилцоо. Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг ОХУ-д айлчлах гэж байгааг хоёр тал тэмдэглэхийн сацуу ялангуяа эдийн засгийн хамтын ажиллагааны зарим асуудлыг урагшлуулах тал дээр тодорхой алхам хийх...
  • 27/09/13

    АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга баяр хүргэлээ

    НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 68 дугаар чуулганд оролцож байгаа Гадаад харилцааны сайд Л.Болд АНУ-ын Зүүн Ази, Номхон далайн орнуудын асуудал эрхэлсэн Төрийн нарийн бичгийн даргын орлогч Кин Мойг 9 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч  хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо. Сайд Л.Болд “Монгол Улс, АНУ-ын хоорондын худалдаа, хөрөнгө оруулалтын ил тод байдлыг хангах тухай хэлэлцээр”-т гарын...
  • 27/09/13

    Гадаад харилцааны сайд санамж бичиг үзэглэлээ

    НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 68 дугаар чуулганд оролцож буй Гадаад харилцааны сайд Л.Болд 9 дүгээр сарын 25-ны өдөр Нидерландын Засгийн газар зохион байгуулсан “Маргааныг энхийн замаар  шийдвэрлэх нь“ сэдэвт  Сайд нарын арга хэмжээнд Олон улсын Шүүхийн дарга, Олон улсын Байнгын Арбитрын Шүүхийн дарга, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн орлогч болон  НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Эрх зүйн асуудал эрхэл...
  • 27/09/13

    Л.Болд Удирдах зөвлөлийн хуралд үг хэлэв

    НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 68 дугаар чуулганд оролцож байгаа Гадаад харилцааны сайд Л. Болд 2013 оны 9 дүгээр сарын 25-нд Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Удирдах Зөвлөлийн X дугаар хурлын өндөр түвшний хуралдаанд оролцож үг хэлэв. Сайд Л. Болд өнгөрсөн 4 дүгээр сард Улаанбаатарт болсон АОХН-ийн Сайд нарын VII бага хуралд идэвхтэй оролцож, үр дүнтэй болгоход хувь нэмрээ оруулсан Удирдах Зөвлөлийн гишүүн орнуудад талархал ...
  • 25/09/13

    НҮБ-ын ардчиллын бүлгийн сайд нарын уулзалтад үг х...

    Гадаад харилцааны сайд Л.Болд энэ сарын 24-нд АОХН-ээс НҮБ-ын хүрээнд зохион байгуулдаг Ардчиллын бүлгийн Сайд нарын уулзалтад оролцож үг хэлэв. Тус уулзалтаар АОХН-ийн одоогийн дарга Эл Сальвадорын сонгож авсан «Ардчилал ба хөгжил» сэдвээр ярилцлага өрнүүлэв. Уулзалтын үеэр сайд Л. Болд Эл Сальвадорын Гадаад хэргийн сайд Жейм Мирандатай уулзлаа. Сайд Л. Болд Монгол Улс Мянганы хөгжлийн үндсэн зорилтуудаас гадна хү...
  • 25/09/13

    Зэвсгийн худалдааг зохицуулах тухай гэрээнд гарын ...

    НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 68 дугаар чуулганд оролцож буй Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд 2013 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр тус чуулганы үеэр болсон “Олон улсын гэрээний арга хэмжээ”-нд оролцож, Зэвсгийн худалдааг зохицуулах тухай олон улсын гэрээ, Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцийн нэмэлт протоколд Монгол Улсыг т...
  • 25/09/13

    Гадаад харилцааны сайд Л.Болд удирдах хорооны гишү...

    НҮБ-ийн Ерөнхий Ассамблейн 68 дугаар чуулганд оролцож байгаа Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд иргэний нийгмийг дэмжих зорилгоор 2011 онд байгуулагдсан “LIFELINE” олон улсын сангийн гишүүн орон, байгууллагуудын хуралд 9 дүгээр сарын 24-нд урилгаар оролцов. Хурлаар Монгол, Латви, Шинэ Зеландыг тус Сангийн гишүүнээр элсүүлж, сайд Л. Болдыг Удирдах хорооны гишүүнээр баталлаа. Удирдах хороонд Бенин Улсын Гадаа...
  • 25/09/13

    Сайд Л.Болд Юнеско-ийн ерөнхий захирал И.Боковатай...

    НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 68 дугаар чуулганд оролцож буй Гадаад харилцааны сайд Л.Болд ЮНЕСКО-ийн Ерөнхий захирал хатагтай И.Боковатай 9 дүгээр сарын 24-ний өдөр Нью Йорк хотноо уулзав. Сайд Л.Болд Монгол Улс Ардчилсан Орнуудын Хамтын Нийгэмлэг (АОХН)-ийг 2011-2013 онд амжилттай тэргүүлж, Ардчиллын боловсролын тухай тогтоолын төслийг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 67 дугаар чуулганд хэлэлцүүлж батлуулсан тухай мэдээлэв. Ардчиллын б...
  • 25/09/13

    АНУ-тай ил тод байдлын хэлэлцээрт гарын үсэг зурав...

    Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд, АНУ-ын Засаг захиргааны худалдаа эрхэлсэн гишүүн М.Фроман нар “Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаар ил тод байдлыг хангах тухай Монгол Улс, АНУ-ын хоорондын Хэлэлцээр”-т 2013 оны 9 дүгээр сарын 24-нд Нью Йорк хотноо гарын үсэг зурав. Энэхүү хэлэлцээр нь манай хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэн бэхжүүлэх, хөхиүлэн дэмжихэд чухал алхам болж...
  • 25/09/13

    Гадаад хэргийн сайд нартай уулзлаа

    НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 68 дугаар чуулганд оролцож байгаа Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд Испани, Австрали, Индонез, Украин, Словень, Швейцарь, Швед Улсын Гадаад хэргийн сайд нартай тус тус уулзав. Эдгээр уулзалтын үеэр хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар харилцан мэдээлэл хийж санал солилцсон байна. Мөн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тус чуулганаар хэлэлцэх гол гол асуудлууд, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн ба...
  • 25/09/13

    Болгар улс Улаанбаатарт ЭСЯ-аа дахин нээж байгаад ...

    Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 68 дугаар чуулганд оролцож байгаа Болгар Улсын Гадаад хэргийн сайд Кристиан Вигенинтэй энэ 9 дүгээр сарын 23-нд НҮБ-ын төв байранд уулзав. Өдгөө жаран жилийн нүүр үзэж байгаа Монгол, Болгарын  уламжлалт харилцаа, хамтын ажиллагаа олон салбар, чиглэлээр амжилттай хөгжиж байна. Худалдаа, эдийн засгийн харилцааг хөгжүүлэх өргөн боломж байгааг санал нэгтэй д...
  • 25/09/13

    Колумбийн гадаад хэргийн сайдтай хэлэлцээрт гарын ...

    НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 68 дугаар чуулганы ажиллагаанд оролцож байгаа Гадаад харилцааны сайд Л.Болд Колумбийн Гадаад хэргийн сайд хатагтай Мария Ангела Холгуен Сиеллартай энэ сарын 24-нд  Нью Йорк хотноо уулзаж, хоёр  орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлаар санал солилцлоо. Колумбийн Гадаад хэргийн сайд хөдөө аж ахуй, аялал жуулчлалын чиглэлээр хамтран ажиллахад Колумбийн тал онцгойлон сонирхож байгааг...
  • 25/09/13

    БНВУ-тай дипломат харилцаа тогтоов

    Монгол Улс НҮБ-ын гишүүн бүх улстай дипломат харилцаа тогтоох зорилтын хүрээнд Бүгд найрамдах Вануату улстай энэ сарын 23-ны өдөр Нью-Йорк хотноо дипломат харилцаа тогтоов. Хоёр улс найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэн бэхжүүлэх, хоёр талын эрмэлзлийг удирдлага болгож, Дипломат харилцааны тухай Венийн конвенц, НҮБ- ын дүрэм, олон улсын эрх зүйн зарчим, хэм хэмжээг баримтлахаа тохиролцжээ. Дипломат харилцаа тогтоох тух...
  • 23/09/13

    НҮБ-ын байнгын төлөөлөгчийг томилохдоо УИХ-тай зөв...

     Гадаад харилцааны сайд Л.Болд Дипломат албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг УИХ-ын даргад өргөн барилаа. Хууль санаачлагч Дипломат албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн гол агуулгаа танилцуулахдаа Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суух байнгын төлөөлөгчийг Элчин сайд нарын адилаар Ерөнхийлөгч УИХ-тай зөвшилцөн томилж, эргүүлэн татд...
  • 20/09/13

    Сайд Л.Болд Кувейт Улсын элчин сайдыг хүлээн авч у...

    Гадаад харилцааны сайд Л.Болд Кувейт Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мубарак Аль Сехайжаныг эх орондоо бүрмөсөн буцаж байгаатай нь холбогдуулан хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдлын талаар санал солилцов. Мөн Гадаад харилцааны сайд Л.Болд Кувейт Улсын Элчин сайд Мубарак Аль Сехайжаны Монгол, Кувейтын харилцаа, хамтын ажиллагаанд оруулсан хувь нэ...
  • 20/09/13

    НҮБ дэх Байнгын төлөөлөгчийн газрын тэргүүний стат...

    Гадаад харилцааны сайд Л.Болд Дипломат албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд шийдвэрлэсний дагуу Улсын Их Хуралд өргөн мэдүүлэв. Монгол Улсаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч нь Аргентин, Бразил, Чили, Перу улсыг хавсран суухаас гадна нийт 61 улсыг хавсран хариу...
  • 18/09/13

    Шинэчлэлийн Засгийн газрын нэг жилийн хугацаанд Га...

    Дэлхийтэй түншлэгч Монгол 1.Монгол Улс ардчиллыг манлайлж, түүхэндээ энх удаа Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг хоёр жил даргалан, Сайд нарын 7 дугаар бага хурлыг эх орондоо амжилттай зохион байгууллаа. 2.Монгол Улсын Засгийн газар Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалттай хамтран “Монгол Улсын хөгжлийн ирээдүйн асуудлаарх стратегийн яриа хэлэлцээ" сэдэвт дугуй ширээний уулзалтыг анх удаа Улаанбаатарт зохиож, Монгол У...
Нийт 36 хуудас/701 мэдээ